НИЙГЭМ

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуучин бүрэлдэхүүнээрээ Ерөнхий захирлаа ШАЛГАРУУЛНА

МҮОНРТ гэдэг их айлын удирдлагын түвшин дэх нүүдэл, суудлын процесс үргэлжилсээр байна.Тус телевизийн Ерөнхий захиралд өрсөлдөгч 17 эрхмийн нэрс аль хэдийн тодорхой болсон. Түүнчлэн Үндэсний зөвлөлийнх нь бүрэн эрхийг хугацаа дууссан гишүүдийг өнгөрсөн долоо хоногт шинээр томилсон. Ингэхдээ 7 хүн томилох байснаас 6-г нь томилсон. Тодруулбал Б.Ганболд, М.Наранбаатар, Д.Цоодол, Г.Отгонбаяр, М.Уянга, Ж.Цэсэн нар нар байв.

Харин нэр дэвшигч Ч.Батцэнгэлийг МҮОНРТ-ийн ажилчид эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан. Тэр ч бүү хэл хэдэн уран бүтээлч нь баривчлагдаж байцаалт өгч бөөн юм болов. Тиймээс УИХ-ын даргын зөвлөснөөр Ч.Батцэнгэл өөрөө нэрээ татчихсан. Түүнийг эсэргүүцэх болсон шалтгаан нь өмнөх Ерөнхий захирал Л.Нинжжамцын фракцын хүн учраас гэх шалтгаантай.

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийн хувьд шинэ Ерөнхий захирлаа Үндэсний зөвлөлийн хуучин бүрэлдэхүүнээр биш, шинээр бүрэлдсэн хүмүүсээр сонгон шалгаруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Учир нь хуучин Үндэсний зөвлөлийн хүмүүсийн дийлэнх нь мөн л Л.Нинжжамцын гар хөл бологсод байгаа учраас гэж тайлбарлаж буй. Гэтэл МҮОНРТ-ийн захирлыг шинэ биш хуучин бүрэлдэхүүнээрээ ирэх баасан гаригт томилохоор болсон талаар эх сурвалж мэдээлж байна. Өөрөөр хэлбэл тус телевизийн уран бүтээлчдийн хүсэл зоригийн эсрэг томилгоо болох нь.

-МҮОНРТ-ИЙН ЗАХИРЛЫН СУУДАЛД ОЧИХ МАГАДЛАЛТАЙ ЭРХМҮҮД-

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын суудалд суух магадлал өндөртэй хоёр хүн яригдаж байна.

М.АМАРБАЯР: “Эрдэнэс тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад “Эрдэнэс тавантолгой” руу орсон. Ерөнхийлөгч болон Г.Занданшатар, мөн “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Б.Ганхуягаар дамжуулж дэмжлэг авч, МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирлаар очих боломж харагдаж байна. Тэрбээр ТВ5 телевизэд олон жил сэтгүүлчээр ажиллаж байсан, туршлагатай сэтгүүлч юм.

С.БАЯРМӨНХ: УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх. Түүнээс өмнө ГХЯ-ны дипломат үйлчилгээний газрын даргын албыг хашиж байсан. Монголын шар сонин үүсгэн байгуулагч хүн. Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ-аар томилдог гэдэг утгаараа МҮОНРТ-ийн захирал эрх барьж байгаа намд маш их хамааралтай байдаг. Дараа нь УИХ-ын даргад маш их хамааралтай гэдэг утгаараа С.Баярмөнхийг Г.Занданшатарын дэмжлэгтэй гарч ирж мэдэх бодит хүн гэж харж болно. МАН-ын залуу гишүүд С.Баярмөнхийг дэмжихгүй, Л.Нинжамцын өрөөсөн дугуй хэмээн спикертээ уурласан гэгдэж буй.

Ямартаа ч ирэх баасан гаригт энэ сандал суудлын асуудал өрнөх нь. Тодорхой шийдэлд хүрч чадахгүй хойшилж ч мэдэх юм. Учир нь тус телевизийн уран бүтээлчид мэдээж эсэргүүцэл илэрхийлнэ. Учир нь тэдний эсэргүүцээд, огцрохыг шаардаад байгаа хуучин бүрэлдэхүүн нь Ерөнхий захирлаа сонгон шалгаруулах нь. Дахин үймээн үүсэж ч мэдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 16, 2020 14:16

ene hedees huruu iluu,ner tsever ni Bolormaa l bna daa

Холбоотой мэдээ

Back to top button