НИЙГЭМ

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо X их хурал өнөөдөр /2020.12.17/ 12:00 цагаас эхлэн цахимаар хуралдаж байгаа билээ. Тус хурлаар намын их хурлаар хэлэлцэх “Үндсэн дүрмийн өөрчлөлтийн  асуудал”-ыг голлон хэлэлцэх юм.

Хурлыг нээж АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан 

“Үндсэн дүрмийг өөрчлөх, эсэх асуудлаар намын гишүүдийн саналыг авсан. Тэдний 80-90 хувь нь намын дүрмийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дүрмийг өөрчлөх ажлын хэсгийг 44 хүний бүрэлдэхүүнтэй журмын дагуу боловсруулж, намын удирдлагад гардуулсан. Тиймээс ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна” гэсэн юм.

Хурлын дэгийн дагуу ҮБХ-ны гишүүд асуулт асууж, саналаа хэлж, бүлэг тус бүрээр заалтуудыг хэлэлцэн хурал үргэлжилж байгааг АН-аас мэдээллээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button