НИЙГЭМ

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Усанд автсан айлуудыг БЗД-ийн удирдлагууд тоохгүй “орхижээ”

Баянзүрх дүүргийн 27-р хороонд хэсэг айл усанд автан, амьдарч байна. Тэдний асуудал олон жил хөндөгдөж ирсэн ч дүүргийн удирдлагууд анхаарал хандуулахгүй өдий хүрчээ. Учир нь тухайн газар орчимд амьдардаг 64 айлын 200 гаруй иргэн олон жилийн өмнө газрын зөвшөөрөл авахгүйгээр буусан юм байна. Тиймээс зөвшөөрөлгүй айлуулыг нүүлгэ гэж хэлдгээс биш тухайн иргэдийг хаана шилжүүлэн нүүлгэх асуудалд дүүргийн удирдлагууд анхаарахгүй өдий хүрчээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн 27-р хорооны Засаг дарга Л.Батдэлгэр мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ хавийн айлууд тог ч үгүй байхад нь маш их хөөцөлдөж байж тогтой болголоо.  64 айлын 200 иргэний асуудал шүү дээ. Байшин барилга барьчихсан, хаяад нүүх боломжгүй болсон хүмүүс.

Энэ асуудлыг шийдэж өгөөч гээд Баянзүрхд дүүргийн удирдлагуудад хандахаар өөдөөс улс төрийн шинжтэй зүйл ярьдаг. Чамтай хамтарч ажиллахгүй, ажлаа өг гэдэг. Ийм увайгүй зүйл ярьдаг Засаг даргатай байна гэдэг хэцүү. Газар дээр нь ирээд үзэхгүй байж тэр хорооны дарга улс төржөөд байна гэж ярьдаг. Та бүхэн харж байна. Шөнөдөө энэ ус нь давж айлууд руу ороод 200 айл усанд гагнагдах нөхцөл байдал үүсээд байна. Шинээр томилогдсон сайд нар нь, шадар сайд С.Амарсайхан туршлагатай хүн анхаарах байх гэж найдаж байна.

Би 27-р хорооны засаг даргаар найман жил ажиллаж байна. Энэ хорооныхоо иргэдийг төрийн зүгээс ялгаварлан гадуурхах зүйл гаргуулахгүйгээр анхаарч ажилладаг. Энэ орчмын айлуудыг нүүлгэх асуудлыг жил бүр мэдэгдлээр хүргүүлдэг. Суурьшлын бүсэд амьдраад 15 жил болчихоор нүүгээд хаана буух вэ, хаана амьдрах вэ гэдэг. Улмаар шийдвэртэй арга хэмжээ авч нүүдэггүй.

Одоо нэг арга байгаа нь далан хийх. Далан хийчихвэл энэ айлууд усанд автах аюулгүй болж, газрын зөвшөөрөл нь гарах боломж ч бүрдэнэ шүү дээ. Далангийн зураг төсөл боловсруулах саналаа холбогдох газруудад хүргүүлсэн. Өнгөрсөн жил 1000 диаметрийн том хоолой хийсэн. Төрийн ажлын удаанаас болоод удаашраад байна. Гэр хорооллынхоо далангийн асуудал шийдэхгүй байж Зайсанд асуудал шийдээд байна. Нөхцөл байдал гэр хороололд ийм байна. Энэ ажилд гурав орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм.

Хайлааст-Дарь-Эхийн шинэ гүүрнээс Дарь-Эхийн шинэ эцэс хүртэл нөхцөл байдал ийм байгаа” гэлээ.

Тус газар амьдардаг иргэн Оюунчимэг “Манайх энд 15 жил амьдарч байна. Намагжилт ихтэй, далангүй учраас голын ус нь айлууд руу орох эрсдэлтэй байгаа. Өнгөрсөн жил нэг хоолой тавьж, голын голдирол өөрчилснөөс болж халиа үүсээд, өнгөрсөн жилээс эрсдэл нь улам нэмэгдчихлээ. Төрийн үйлчилгээ авч чадахгүй байна. Ядаж хаяг дугаартай болгож өгөөч гэж айлууд хүсэлт гаргасан. Жилийн жилд шийдэж өгнө гэдэг. Одоо хүртэл шийдсэн юм алга. Дуудлага өгөхөөр онцгой байдлаас ирээд зөвшөөрөлгүй айлууд гээд ер тоодоггүй. Сонгууль болохоор л шийдэж өгнө, Монгол Улсын иргэн гээд л сүртэй юм ярьдаг. Биднийг нүү нүү л гэдэг. Нүүгээд хаачих юм бэ. Д.Оюунхорол гишүүн энэ хэсэг айлыг зөвшөөрөлтэй болгож өгнө гээд л олон жилийн өмнө сонгуульд ялаад гарсан. Одоо байхгүй” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Лүндээ
Лүндээ

Зөвшөөрөлгүй дураараа болгонд үйлчилбэл Туул гол зайсан гүүрны баруун урд дагуу 50 айл байна. Хөөж нүүлгэ.

Зочин
Зочин

Үхэр Монголчууд хэн зөвшөөрөлгүй газар буу гэсэн юм бэ?

Зочин
Зочин

хөдөө гарч мал маллаж ногоо тариа

Зочин
Зочин

Анархистууд дураараа хашаа хатгана. Попууд тог, худгийг нь барьж 30 жил явлаа. Цаашдаа ингэж болохгуй.

Зочин
Зочин

Duraaraa irj buuchihaad yu geed hutsaad bdagiin hohino buuj bolohgui gej anhaaruulsaar bsan odoo hund bitgii gai bolood bai

зочин
зочин

Анхнаасаа булаг ,ундрагатай газар хашаа,газар өгдөг л буруу . Буусан нөхдүүд буруу. Албадан зайлуул. Жил бүр ярьдаг. Дамбажаржаагийн рашааныг бохирлож дууслаа.

зочин
зочин

зөвшөөрөлгүй газар яах гэж буусан юм. Ийм эрсдэлтэй болоод лизөвшөөрөл өгдөггүй байхгүй юу

Иргэн
Иргэн

Энэ газар чинь ерөөсөө хөрсний усны ундаргатай газар,байгалийн жамыг хэн ч өөрчилж чадахгү

Huuj baisan gazar ruu ni yavuul
Huuj baisan gazar ruu ni yavuul

Zuvshuurulgui buusan bol huuj yavuul. Haanaas irsen tendee ochihgui yu ta nariin amidrah gazariig bas tur beldeh yumuu hutslaa l baina. Hoinoos ireed hot manaih gedeg yum boloh shiv dee

Зочин
Зочин

Зөвшөөрөлгүй газар буусан нь буруу. Засаг захиргааны шаардалгыг биелүүлээгүй бол өөрсдөө эрсдэлээ үүр.

Холбоотой мэдээ

Back to top button