U20 “Азийн цом”: Монголын шигшээ баг Малайзыг хожиж чадах уу

Хөлбөмбөгийн 19 хүртэлх насны хөвгүүдийн “Азийн цом”-ын тэмцээний Е хэсгийн тоглолтуудыг манай улс хүлээн авч байгаа билээ. Тэмцээн өнөөдөр БНСУ-Шри Ланкийн багийн тоглолтоор эхэлж, солонгосчууп 6:0-ээр илт давуу хожлоо. Дараагийн тоглолт Монгол, Малайзын шигшээ багуудын хооронд болох бөгөөд энэ тоглолт МХХ-ны талбайд 17.00 цагаас эхлэх гэж байна.
Манай багтай тоглох Малайзын шигшээ багийн дасгалжуулагч Хасан Сазали Варас манай багийн талаар биеийн хүчээр илүү гэдгээс өөр юм мэдэхгүй, томчуудын багтайгаа төстэй тоглодог болов уу гэж найдаж байна гэж ярьжээ.
Манай 23 хүртэлх насны залуусын шигшээ баг өнгөрсөн жил “Азийн цом”-ын тэмцээний урьдчилсан шатанд Брэд Мелонийн удирдсан Малайзын шигшээд 0:1-ээр хожигдож байсан. Тиймээс энэ удаагийн тоглолт манай хөвгүүдийн хувьд хэсгийн гол өрсөлдөгчтэй хийх чухал тулаанаас гадна “ах” нарынхаа хариуг авах агуулгатай байх юм.
ТЭМЦЭЭНИЙ ХУВААРЬ /МХХ-ны цэнгэлдэх хүрээлэн/
IX сарын 14
БНСУ - ШРИ ЛАНКА 12:30 6:0
МАЛАЙЗ - МОНГОЛ 17:00 ?
IX сарын 16
МОНГОЛ - БНСУ 12:30
ШРИ ЛАНКА - МАЛАЙЗ 17:00
IX сарын 18
БНСУ - МАЛАЙЗ 12:30
ШРИ ЛАНКА - МОНГОЛ 17:00











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.