Ц.Чогсомжав: Хэнтий аймагт анх удаа төрийн албан хаагчдын дунд спортын наадам боллоо

Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын биеийн тамир спортоор хичээллүүлэх, харилцан туршлага солилцох, ажлын уялдаа холбоогоо хангах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор Хэнтий аймгийн ЗДТГ-аас ТАХ-дын “Спортын анхдугаар наадам”-ыг 2024.04.04-07-ны өдрүүдэд Чингис хотод амжилттай зохион байгууллаа.
Тус наадамд төрийн 190 байгууллага хамтран 36 багт хуваагдаж, 1000 гаруй тамирчид дартс, олс таталт, сагсан бөмбөг, волейбол гэсэн 4 төрлөөр 4 өдрийн турш өрсөлдөж тэргүүн байранд БЗӨБЦТСС, 2 дугаар байранд Бэрх хот, 3 дугаар байранд Дадал сум, 4 байранд Батноров, 5 дугаар байрт Power баг /УЦУОШТ, Харгуй ХХК, БОАЖГ, Хэрлэн голын сав газрын захиргаа/ тус тус шалгарсан байна.
Тэмцээний үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав “Манай аймагт төрийн алба хаагчдын том хэмжээний тэмцээн анх удаа болж байна. Энэ тэмцээн нэг нь түрүүлэхдээ биш бүх төрийн албан хаагчид нэг нэгээсээ туршлага судалсан, нөхөрсөг байдлыг илүүд үзсэн. Мөн бид дараа дараагийн том тэмцээнд хамт олноороо оролцох шийдэлд хүргэхийн төлөө зохион байгуулалттай ажиллаа. Цаашдаа хоёр жилдээ нэг удаа зохион байгуулж байя гэж ярилцсан. Үүнийгээ ажил хэрэг болгох болно” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л анх удаагаа юу ? Битгий тэнэгтээчээ, энэ аймаг 100 жил болохдоо төрийн а лбан хаагчид нь спортын урлдаан
тэмцээнд нэг ч орж үзээгүй байх гэж үү ? Дэндүү жол сэдэв дээр мөн ч агуу мангартаж бна шүү!