"Моод"-ын гал сөнөөгч робот авах төсөл амжилтгүй болжээ

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн ослын улмаас гурван аврагч харамсалтайгаар амиа алдсанаас үүдэж, "Моод" төслийнхөн өнгөрсөн хоёрдугаар сараас хойш "Гал сөнөөгч робот"-ын хандив цуглуулж эхэлсэн ч төлөвлөсөн дүнд хүрээгүй тул төслөө зогсоосон байна.
Хандивын аяны талаар бид "Моод" төслийн ажлын албанаас тодруулахад "Бид аюулыг хараад сайн дурын хүмүүс нэгдээд аюул осол руу хүн биш робот ордог байвал зүгээр юм байна гэж үзсэний үндсэн дээр хандив цуглуулж эхэлсэн боловч төлөвлөсөн хугацаандаа хэрэгжээгүй учраас энэ хүрээд дуусаж байна. Бидэнд нийтдээ 68 сая төгрөг цугласан байсан. Мөн “Fundea” нь тогтсон хугацаандаа урамшууллын төслийн мөнгийг босгож чадаагүй тохиолдолд төсөл маань эргээд анх санхүүжилт олгосон бүх хүний данс руу автоматаар ажлын тав хоногт шилждэг учраас одоогоор бүгд тухайн хүмүүсийн данс руу шилжчихсэн байгаа. Бид уг нь холбогдох дээд албан тушаалтанд холбогдож үзсэн ч эргээд хариу өгье гээд холбогдоогүй. Гэхдээ бид энэ төслийг эхлүүлж, олны дэмийг мэдсэн учраас сэтгэл хангалуун байгаа" гэлээ.
Төслийн тухайд, БНХАУ-д өндөр барилгын гал, аюултай түймрийг дроноор болон алсын зайнаас төхөөрөмж ашиглан унтраадаг болсон. "Моод" төслийн багийнхан урд хөршийн энэхүү техникийн дэвшлийг судалж, цахим орчинд хандив өрнүүлээд байсан. "Моод" төслийн багийнхан урд хөршийн энэхүү техникийн дэвшлийг судалж, цахим орчинд хандив өрнүүлээд байсан.
Хандиваар том, жижиг хоёр робот худалдаж авахаар нийт 588.640.000 төгрөгийн санхүүжилт босгохыг зорьж байсан аж.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
онцгой гийн төсөл дээр суулгаад авмаар юмаа
enend xen xandiv ugux ve dee
Tegmeer yumdaa uchirgui gutgeed bsan