НИЙГЭМНийгэм мэдээ

Моод: "Гал сөнөөгч роботыг улсын төсвөөр авах ёстой" гэж шүүмжилж байгаа. 54 сая төгрөг цугларсан

Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн ослын улмаас гурван аврагч харамсалтайгаар амиа алдсанаас үүдэж, "Моод" төслийнхөн "Гал сөнөөгч робот"-ын хандив цуглуулж эхлээд байна.

Уичр нь БНХАУ-д өндөр барилгын гал, аюултай түймрийг дроноор болон алсын зайнаас төхөөрөмж ашиглан унтраадаг болсон. "Моод" төслийн багийнхан урд хөршийн энэхүү техникийн дэвшлийг судалж, цахим орчинд хандив өрнүүлж эхлээд байгаа нь энэ юм.

Хандиваар том, жижиг хоёр робот худалдаж авахаар нийт 588.640.000 төгрөгийн санхүүжилт босгохыг зорьж байгаа аж. Хандивын аяныг хоёрдугаар сарын 15-ыг хүртэл зохион байгуулах юм байна.

Гэвч зарим иргэд уг санаачилгыг дэмжиж хандивт нэгдсэн бол нөгөө хэсэг нь ""Гал сөнөөгч робот"-ыг хандиваар авахыг дэмжихгүй, "төсвийн мөнгөөр авах хэрэгтэй" хэмээж буй юм.

Өнөөдөр өглөөний 09.00 цагийн байдлаар Fundea.mn сайтад 16 сая, ХААН банкны дансанд 37,5 сая орчим буюу нийт 54 сая төгрөг цугларчээ.

Хандивын аяны талаар бид "Моод" төслийн ажлын албанаас тодруулахад "Залуус бидний эхлүүлсэн хандивын аянд маш идэвхтэй оролцож байгаа. Тэр дундаа өмнө галд өртөж байсан иргэдийн гэр бүл болон албан байгууллага ихээр холбогдсон. Хандиваар хоёр робот авна гэсэн төлөвлөгөөтэй. Гэхдээ төлөвлөсөн хугацаанд мөнгө бүрдэхгүй бол ядаж нэгийг нь авах бодолтой байна. Зарим иргэд "улсын төсөвт суулгаж өгөх хэрэгтэй" гэж шүүмжилж байгаа нь үнэн. Тиймээс бид өнөөдрөөс нийслэлийн холбогдох байгууллагуудад санал хүсэлтээ өгөх гэж байна" гэсэн юм.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-02-05 10:57

төсөв бүрдүүлээд өглөө тэндээсээ шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин
2024-02-05 11:55

МАНайхан энэ төхөөрөмжийг чинь 5 тэр бумаар авах байсан юм хайран мөнгө Моодынхон МАНай ах нарт том гай тарив

Зочин
Зочин
2024-02-05 12:35

Хулгайч нарын идсэн мөнгийг бид яахаараа төлөх ёстой юм

Хмм
Хмм
2024-02-05 12:48

Төсөвөөр авах ёстой , бид аюулгүй нийгэм бүтээх ёстой гэж татвар �##�хам тутамдаа төлж байгаа!!

Холбоотой мэдээ

Back to top button