Нийгмийн
		
	
	
ДАШТ: Өнөөдөр Б.Ганхайч, Г.Болор-Очир нар барилдана

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна.
Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас 18 тамирчин эх орноо өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд 2022 оны Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч, эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Гэрэлтуяагийн Болор-Очир нар барилдана.
Эмэгтэй -63кг, эрэгтэй -81кг-ийн жингийн хэсгийн барилдаан 15.50 минутанд эхлэх бол Финалын барилдаан 21.50 цагаас эхэлнэ.
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.