Эдийн засгийн мэдээ

Зэсийн үнэ дахин 2.3 хувиар өсжээ

2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс хойш буюу өнгөрсөн 11 сарын хугацаанд зэсийн үнэ дээд түвшиндээ хүрээд байгаа билээ. 

Зэсийн үнэ даваа гарагт /2024.05.20/ тонн нь 11 мянган ам.доллар давж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн.

Гэвч лхагва гарагт /2024.05.22/ 4.1 хувиар буурсан нь 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр унасан үзүүлэлт болжээ.

Үүний дараа эргэн тогтворжиж, ханш тонн тутам нь 10500 ам.доллар болсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Лондоны Металлын биржид зэсийн үнэ 3.2 хувиар унасны дараа мягмар гарагт 2.3 хувиар өсөж, эргэн сэргэлээ.

Мөн “UBS” банк зэсийн үнийн өсөлтийн таамгаа өсгөж, тонн нь 12 мянган ам.доллар буюу шинэ дээд түвшинд хүрнэ гэж тооцоолж арилжаанд оролцогчдод худалдан авалт хийхийг санал болгож байна.

Дэлхий нийт цэвэр эрчим хүч рүү тэмүүлснээр 2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос даруй хоёр дахин нэмэгдэж, жилд 50 орчим сая тонн хүрэх төлөв бий. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button