"Сонгуулийн өдөр онцгой байдлын 535 алба хаагч ажиллана"

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан санал авах өдрийн цаг агаарын төлөв байдал, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ ярихдаа, “Нийслэл хотод маргааш үдээс хойшдоо түр зуурын аадар бороо орох урьдчилсан төлөвтэй байна. Харин зургаадугаар сарын 29-ны өдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Энэ бороо төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн орох төлөвтэй” гэлээ.
Сонгуулийн санал авар өдөр улсын хэмжээнд нийт онцгойн 535 алба хаагч үер, гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдалд ажиллах ажээ.
Тиймээс хол, ойрын замд гарахдаа урьдчилсан сэргийлэх мэдээллийг авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагах, баталгаат зам, гүүрээр зорчих, хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.