Нийгэм мэдээ

ЦУОШГ: 8, 9-р сард цаг агаар ямар байх вэ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх улирлын буюу долоо, найм, есдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөлөө.

Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян­-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор хойд, Булган, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 23, 2024 15:05

Иймэрхүү мэдээг би ч хэлчихнэ ккк

Зочин
Зочин
7 сар 24, 2024 14:24

Мэдээгээ өгөхдөө мэргэжлийн хэллэгийнхээ хажуугаар энгийн хүнд ойлгохуйцаар тайрлав�##� зүгээр юм даа.

Зочин
Зочин
7 сар 25, 2024 01:11

Өвөл болох нь тодорхой гэсэн мэдээ байна...

Холбоотой мэдээ

Back to top button