Гадаад мэдээ

One Direction хамтлагийн гишүүн байсан Лиам Пэйн нас баржээ

Алдарт One Direction хамтлагийн гишүүн байсан Лиам Пэйн Аргентины нийслэл Буенос-Айрес хотод байрладаг зочид буудлын гурван давхраас унасны улмаас нас барсан байна. Тус хотын цагдаагийн алба лхагва гарагт /2024.10.16/ мэдэгдэл хийхдээ Палермо хороололд байрлах зочид буудалд хар тамхи эсвэл согтууруулах ундааны нөлөөнд байж магадгүй түрэмгий хүний тухай дуудлагаар очсон аж.

Зочид буудлын менежер барилгын арын хэсэгт чанга дуу чимээ сонсогдсон гэж хэлжээ. Цагдаа нар дуудлагын дагуу очиход нэгэн эрэгтэй өрөөнийхөө тагтан дээрээс унасан байсныг илрүүлсэн юм. Аргентины хэвлэлүүд болсон явдлын талаар мэдээлэхдээ хамтлагийнх нь гишүүн асан Найл Хораны тоглолтыг үзэхээр Аргентинд ирээд байсан гэжээ.

Пэйн нас барсан тухай мэдээлэл гарсны дараа дуучин Чарли Пют “Би шокт орчихлоо. Лиам надад үргэлж сайхан ханддаг байсан. Тэр миний хамгийн анх хамтран ажилласан томоохон уран бүтээлчдийн нэг байсан. Түүнийг яваад өгсөнд итгэж чадахгүй нь” гэж бичжээ. “MTV” хөгжмийн суваг, “Spotify” болон Британийн хөгжмийн шагнал гардуулах “BRITs” түүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button