Хэрэг гараагүй ч хянах шаардлагатай цахим орчин дахь хүүхдийн хүчирхийлэл

Манай улсад цахим орчин дахь хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг байсаар. Тодруулбал, нэр бүхий хаягаас "14 настай охиныг хүчиндэж байгаа хэлбэрээр хийсэн порно видеог зарна" Мөн чатаар “Хоёулаа хийё. Хийяа би чамтай нас чацуу” гэх агуулга бүхий пост, чатыг бичсэн байв.
Амралтын өдрүүдэд эрчээ авсан уг постын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цахим хаяг эзэмшигч хаягаа алдсан. Гар утасны дугаар нь ч хулгайн хэргийнх байсан. Цагдаагийн газраас уг хэргийг шалгаж байгаа. худал зар байршуулсан байна. Мэдээллийн дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдээгүй" гэх тайлбарыг өгсөн. Мөн чат бичсэн хаяг руу хандаж үзэхэд ямар нэгэн хариугүй шууд блок хийсэн
Гэсэн хэдий ч бид уг асуудлыг зүгээр өнгөрүүлж болохгүй. Хэдийгээр уг посттой холбоотойгоор хэн нэгэн бэртэж, гэмтээгүй нь сайн боловч эсрэгээрээ энэ насны охид бэлгийн хүчирхийллийн хохирогч болох эрсдэл байсаар.
Түүнчлэн цахим орчин дахь хүчирхийллийн гэмт хэргүүдэд холбогдох газрууд анхаарал хандуулахаас өөр сонголтгүй. Тэр дундаа асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдээ цахим орчинд юу хийж, үзэж харж байгаа талаар мэдээлэлтэй байх шаардлагатай юм.
-13-18 насны хүүхдийн 96 хувь нь Фейсбүүк хэрэглэдэг-
ХХЗХ-оос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь Фэйсбүүк хэрэглэдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их үзүүлэлт юм.
Хамгийн сүүлд ДЭМБ-аас олон улсад томоохон судалгаа явуулж өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь цахим хүчирхийлэлд өртдөг болохыг илрүүлсэн байдаг.
Энэхүү судалгаанд Европ, Төв Ази, Хойд Америкийн 44 оронд амьдардаг 11, 13 болон 15 настай 279 мянган хүүхэд оролцсон юм. Сургуулийн насны хүүхдүүдийн эрүүл мэндийн зан төлөв (HBSC) нэртэй тус судалгаа цахим хүчирхийллийн тохиолдол хэдий хэмжээнд нэмэгдсэнийг авч үзсэн байна.
Судлаачид 2018 онтой харьцуулахад одоо цагт цахим хүчирхийлэл хөвгүүдийн хувьд 12 хувиас 15 хувь, охидод 13 хувиас 16 хувь болж нэмэгджээ. Тодруулбал Англид гэхэд таван хүүхэд тутмын нэг (19%) өнгөрсөн хоёр сард нэг эсвэл хоёр удаа цахим хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлсэн байна.
Харин Шотландад судалгаанд оролцсон хүүхдүүдийн 18 хувь цахим хүчирхийлэлд өртсөн гэжээ. ДЭМБ-ын Европ бүсийн захирал, доктор Ханс Анри П.Клюге “Ковид-19-ийн цар тахлын үед залуусын нийгмийн харилцаа цахим орчинд шилжсэнээр цахим хүчирхийлэл нэмэгдсэн бололтой” гэж хэлжээ.
Тус тайлан дээр залуус, гэр бүл, сургуулиудад цахим хүчирхийллийн хэлбэр болон үр дагаврын талаар мэдээлэл өгөх яаралтай шаардлага байгааг онцолсон юм.
-Улсын хэмжээнд өнгөрсөн онд 9,870 хуурамч хаягаас хүүхдийг садар самуунд уруу татсан зураг, бичлэг илгээгдсэн-
Хуурамч хаяг ашиглан бусдыг садар самуунд уруу татсан хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлэг, мэдээлэллийг өгсөөр байгаа. Хамгийн сүүлд л гэхэд улсын хэмжээнд 9,870 хуурамч хаягаас хүүхдийг садар самуунд уруу татсан зураг, бичлэг илгээгдсэн талаарх тоон мэдээлэллийг ЦЕГ-аас өгч байсан юм. Иймд,
- Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” платформд дата хязгаарлалтгүй, “EKIDS” цэстэй болж, хүүхдийнхээ байршил, аюулгүй байдлыг хангах, зохисгүй хэрэглээг хязгаарлах боломж нээгдсэн тул энэ үйлчилгээг үнэ төлбөргүй ашиглах
- Таны хүүхэд цахим орчинд хэнтэй харилцаж байна, нэр нүүрээ нуусан бэлгийн гаж буруу зуршилтай этгээдтэй харилцаж, түүний санал болгосон үйлдлийг үг дуугүй даган биелүүлж байгаа юм биш биз гэдэгт тогтмол хяналт тавьж, цахим орчинд учирч болох эрсдэлийг үнэн зөвөөр хэлж, ойлгуулах
- Хүүхэдтэйгээ илэн далангүй сайтар ярилцдаг болох. Өдөрт 15 хүртэл минутыг хүүхдэдээ гаргаад ярилцдаг, хүүхдээ сонсдог болох
- Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
- Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.
- Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах,
- Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮҮНИЙГ АНХААРАЛДАА АВАХ ХЭРЭГТЭЙ МУУСАЙН ГАЖ ДОНТОНГУУД ИНГЭЖ БАЙГААД Л ХОХИРОГЧОО ОЛДОГ ШАНДЫН ОХИНЫГ ЯАЛАА ЭНЭ НОВШИЙГ ОЛООД ХОЁР ТӨМСӨГИЙГ НЬ СУГАЛААД ЧИВИЙГ НЬ ТАСДААД НОХОЙД ИДҮҮЛЬЕ.ЭНЭ МУУХАЙ СОНСОГДОЖ БАЙГАА Ч ЦЭЦЭГ ЦЭВРҮҮ ШИГ ОХИДЫГ ХҮЧИНДЭЖ ХОРООЖ БАЙГАА САДИСТ ҮЙЛДЛИЙН ДЭРГЭД БОЛ ЮУ Ч БИШ.ЦАГДААГИЙН ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭЛТЭС САЙН АЖИЛЛААЧ ХУЛГАЙЧ ЮМ БАЙНА ХҮНИЙ УТСЫГ ХУЛГАЙЛААД НЭВТРЭЭД ХАЯГИЙГ НЬ АШИГЛААД БАЙНАШТ БАРИВЧИЛ ЛАЛАРЫГ ТА НАР ОЛОХГҮЙ БОЛ БИ ОЛООД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЬЯ ЗЭВҮҮ ХҮРЧИХЛЭЭ ЯАСАН ОВОО ГӨЛӨГ ВЭ? ЭНЭ МУУ ЧИНЬ