Нийгэм мэдээ

"Хэнтий аймгийн 160 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдаж байна"

МУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчдыг малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 Үүний хүрээнд ХХҮГ-аас малжуулах арга хэмжээнд хамрагдсан малчин өрхөд малын ашиг шимийг боловсруулах арга аргачлалын талаар мэргэжлийн байгууллагуудаас холбогдох мэдээ, мэдлэг өгөх сургалт хэлэлцүүлэг болон малжуулах хөтөлбөрт хамрагдсан иргэдтэй гэрээ байгуулж, батламж гардуулах арга хэмжээг өнөөдөр Чингис хотноо зохион байгуулж байна.

Сүүлийн 4 жилд энэхүү арга хэмжээнд нийт 18 сум 3 тосгоны 173 малчин өрхийг 918 сая төгрөгийн санхүүжилтээр малжуулах хөтөлбөрт хамруулсан байдаг. Харин энэ онд 160 малчин өрхөд тус бүр 8 сая төгрөг буюу 1 тэрбум 280 сая төгрөгийн төсөв баталж, малжуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь өнгөрсөн 4 жилийн нийт дүнгээс өндөр байгаа төдийгүй бусад аймгуудаас ч өндөр төсвийг манай аймагт баталж өгсөн байна.

Тус хөтөлбөрт 18-аас дээш насны 200 хүртэлх бог малтай өрх хамрагддаг бөгөөд сумын хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн шийдвэрээр олгодог аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button