Нийгэм мэдээ

“Амьдрал бэлэглэсэн 20 жил-Цусны донор танд баярлалаа”

Дэлхий нийтээрээ 2004 оноос эхлэн жил бүрийн 06 сарын 14-ний өдрийг бусдад амьдрал бэлэглэсэн ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй, ялангуяа эрүүл бие бялдартай залуучуудыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Дэлхийн цусны донор”-ын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн.

Аймгийн хэмжээнд нийт 800 гаруй донор байдаг бөгөөд энэ онд шинээр 13 хүндэт донор төржээ.Хүний эрүүл мэндийг хамгаалах, амь насыг аврахад зориулан сайн дураараа тогтмол хугацаанд цус, сийвэнгээ өгч, бусдад амьдрал бэлэглэж байгаа үе үеийн донорууддаа эрүүл мэндийн салбарын нийт хамт олны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлж, та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button