Нийгэм мэдээ

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд санамж бичиг байгууллаа

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Гантулга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:

  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын даланд хуримтлагддаг элсний нүүдлийг зогсоох, элсэнд дарагдахгүй байх нөхцөлийг биологийн аргаар бүрдүүлэх,
  • Төмөр замын дагуу зэрлэг амьтад, мал амьтан дамжин шилжих боломжтой коридор, гарцын байрлалыг тогтоох судалгаа, шинжилгээний ажил хийх,
  • Тухайн нутгийн хөрсний шинж чанарыг тодорхойлох, бичил биетний олон янз байдлыг илрүүлэх, шаардлагатай био-бэлдмэлээр хөрсийг боловсруулж, баяжуулах,
  • Бүс нутгийн зонхилж буй эвшил дэх ургамлын төрөл зүйлийг тодорхойлох, зарим бут, сөөг, модлог ургамлыг биотехнологийн аргаар олшруулах, нутагшуулан тарималжуулах зэрэг ажлуудыг хийхээр тохиролцлоо.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button