НИЙГЭМСПОРТ

Баянзүрх марафонд Улсын арслан Б.Орхонбаяр оролцож байна

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ өнөөдөр /2025.05.10/ болж байна.

“Дугуйтай Улаанбаатар – 2025” олон нийтийн өдөрлөгөөр дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан болж, дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкнуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа төв талбайд болж байна.

Харин “Баянзүрх марафон – 2025” гүйлт 07:00 – 14:00 цагийн хооронд болно. Тодруулбал, “Дүнжингарав” худалдааны төвийн урд авто зам дагуу “Шинэ зуун айл” худалдааны төвөөс зүүн тийш Төмөр замын гарам, Гачууртын зам хүртэл үргэлжилж байна.

Мөн энэ жилийн Баянзүрх марафоны хагас марафон 21 км хоёр тойрогт Улсын арслан Б.Орхонбаяр оролцож байгаа аж.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ оролцохоор яадгийн хаха

Зочинhn
Зочинhn
Reply to  Зочин

Яасан ч их үзэн яд�##�таар дүүрэн хүн бэ дээ. Амьддаа бие биенээ хүндэлж хайрлахсан хүмүүсээ.

Холбоотой мэдээ

Back to top button