Гадаад мэдээДЭЛХИЙ

Жефф Безосын хуримд оролцохоор тэрбумтнууд, олны танил эрхмүүд Венецэд иржээ

Дэлхийн хагмийн том компаниудын нэг болох “Amazon”-ийг үүсгэн байгуулсан Жефф Безос, сэтгүүлч Лаурен Санчес нар Венец хотноо хуримын ёслолоо хийж байгаа юм. Пүрэв гарагт /2025.06.26/ гурван өдөр үргэлжлэх хуримын ёслол эхэлжээ.

Тус ёслолд Крис Женнер, Ким Кардашиан, Клои Кардашиан, Билл Гейтс, Иорданы хатан хаан гэх мэт олны танил хүмүүс оролцохоор ирсэн пүрэв гарагт байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнер нар бусдаас арай эрт, мягмар гарагт /2025.06.24/ Венецэд ирсэн аж.

Шоу бизнес, улс төр, санхүүгийн салбарын 200-250 орчим олны танил хүмүүс тус ёслолд оролцоно. Эх сурвалжуудын мэдээлснээр Безос хуримаа 50 сая ам.долларын төсөвтэй хийж байгаа аж. Хосууд хуримын хуримын урилга дээрээ зочдыг ямар нэгэн бэлэг авчрахгүй байхыг аминчлан хүссэн байна.

Безос, Санчес хоёр Венецэд хуримаа хийж буйг идэвхтнүүд эсэргүүцэж хэдэн хоногийн турш жагссан юм. Улстөрчид, зочид буудлын эзэд болон бусад оршин суугчид өдөртөө аялж, бага зардал гаргадаг олон жуулчдаас илүү иймэрхүү өндөр чанартай арга хэмжээ зохиох нь орон нутгийн эдийн засгийг дэмжих арга гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 27, 2025 17:08

Ит�##�чууд мөнгө бүхнээс хүчтэй гэдгийг мэдэх л ёстой.

Зочин
Зочин
6 сар 27, 2025 18:08

Овоо юмаа

Зочин
Зочин
6 сар 27, 2025 18:51

ЭР ХҮН

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
6 сар 27, 2025 21:50

Хөдөлмөрөөр.баяжсан.орон.атаархмаар.юм.
ОЭ хүүхэд ийм байх гэж оролдсон.
Амжилт.олоогүй..Мөнгө нь авилг�##�ынх.байсан??

Холбоотой мэдээ

Back to top button