Гадаад мэдээДЭЛХИЙ

Конгрессын Сенатын танхим маргаан дагуулаад буй Трампын хуулийн төслийг дэмжлээ

АНУ-ын Конгрессын Сенатын танхим мягмар гарагт /2025.07.01/ хуралдаж, Ерөнхийлөгч Доналд Трампын хуулийн төслийг дэмжсэн байна. “One Big Beautiful Bill” буюу “Нэг сайхан том хууль” нэртэй тэрхүү хуулийн төсөл нь татварын хөнгөлөлт, төсвийн тухай юм.

Сенатын танхим 50:50 харьцаатай санал хураасан учир АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс эцэслэн шийдвэрлэхийн тулд санал өгч, хуулийн төсөл дэмжигдсэн байна. Трампын Бүгд найрамдах намын гурван сенатор хуулийн төслийг эсэргүүцэж саналаа өгсөн юм. Одоо тус төслийг Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим авч хэлэлцэнэ. Төлөөлөгчдийн танхим дахь хэд хэдэн Бүгд найрамдах намын хууль тогтооч “One Big Beautiful Bill”-ийг эсэргүүцэхээ мэдэгдсэн байгаа юм.

Трамп тэрхүү хуулийг АНУ тусгаар тогтнолоо зарласан өдөр буюу баасан гараг /2025.07.04/ гэхэд гарын үсгээ зурж батлах хүсэлтэй. Төлөөлөгчдийн танхимын Спикер Майк Жонсон хэлэхдээ тэр хугацаанаас өмнө төслийг дэмжихийг зорьж байгаа гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button