НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлд 95 мянган хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлсэн.

Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авч байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны байдлаар нийт 95,628 /нийт хамрагдах хүүхдийн 70,5%/ эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ. Үүнээс 2 насанд 20951, 3 насанд 22730, 4 насанд 25260, 5 насанд 26687 хүүхэд бүртгүүлжээ. 

Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135’582 нь нийслэлд хамрагдах юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг насны бүлгээр авч үзвэл:

  • 2 настай - 30’304
  • 3 настай - 31’843
  • 4 настай - 35’698
  • 5 настай - 37’837 хүүхэд байна.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх хэрэгтэй аж.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button