МАН-ын бүлэг М.Энхболдын үед 32:33, Д.Амарбаясгалангийн үед 32:36 болж хуваагдав

МАН-ын талцал хуваагдал Төрийн ордон, УИХ-ын түвшинд хальдгаа хальж, бүлгээ хоёр хуваагаад авлаа. УИХ дахь МАН-ын бүлэг гэдэг бол намын гэхээсээ улс төрийн бүтэц юм. УИХ дээр хэлэлцэгдэж байгаа асуудлын хүрээнд намын байр суурийг нэгтгэдэг.
Гэвчиг одоо бүлэг нь хоёр хуваагдчихаар УИХ-ын хүрээнд МАН-ын гишүүд ил цагаан талцаж эхэлнэ. Нэг ёсондоо өргөн барьснаас 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэгдэхэд бүр л төвөгтэй болж байна.
2017 онд УИХ-ын даргаас М.Энхболдыг огцруулах улс төрийн акц явагдаж байх үед МАН-ын бүлэг 32, 33-ын бүлэг болж хуваагдаж байлаа. 32 нь М.Энхболдын, 33 нь У.Хүрэлсүхийн талд нэгдсэн.
Өнөөдөр МАН-ын бүлэг 32, 36 болж хуваагдав. 32 нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талд. 36 нь Ерөнхий сайд Г.Занданшатарын талд бөгөөд өчигдөр, өнөөдөр өөрсдөө ээлжит бус хурал зарлаж, бүлгийн даргаа хүртэл шинээр сонголоо гэж байна.
Угтаа бүлгийн дарга хурлыг товлох эрхтэй. Энэ хүрээнд Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн 12.00 цагт хурал товлосон ч өчигдөр тэд 36-уул бүлгээ хуралдуулчихсан. Тэгээд Ж.Бат-Эрдэнээ огцрууллаа гэж мэдэгдсэн.
2017 оны түүхээс харсан ч хуваагдлын олонх тал нь үргэлж УИХ-ын даргынхаа эсрэг гардаг бололтой.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өчигдрийн бүлгийн хур�##�, даргын томилгоо ОНИГОО2,
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хүүкийн зааваршдээ
Үндсэн хуулиар хариуцлага хүлээдэггүй айлын муу хүүхэд нь улс төрийн нам гэж байгаа юм даа. Үндсэн хуулиндаа нухацтай өөрчлөлт оруулж улс төрийн намуудыг хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй байна даа
Их хур�##�д 3 бүлэглэл үүслээ. Ноёд,, Хүрээ, Консулынх гэж нэрлэе.
Түүх давтагддаг юм.