ЭДИЙН ЗАСАГ
Монголбанк 2.8 тонн алт худалдан авлаа
Монголбанк 10 дугаар сард 2,829 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 12.7 тонн үнэт металл худалдан авлаа. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 722.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,532.9 кг үнэт металл худалдан авсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.3 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг Дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 466,946.14 төгрөг байв.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.