Агаарын хөлгийн болон дизель түлш нэмэгдэж, AИ-92-ын хомсдол арилаагүй хэвээр байна
Товч агуулга:
- Хотод болон зарим аймгуудад АИ-92 шатахуун өнөөдрийг хүртэл хомсдолтой хэвээр байна.
- Онгоцны түлшний үнэ өмнөх оныхоос 200 ам.доллароор нэмэгдсэн.
- Дизель түлшний үнэ сүүлийн нэг сард 70 төгрөгөөр нэмэгдсэн.
Дэлгэрэнгүй:
Хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар баригдаж буй нефтийн үйлдвэрээ нэг эргээд ирэв. Улмаар хоёрхон жилийн дараа бүтээгдэхүүнээ гаргаж, гуравхан жилийн дараа буюу 2028 онд ашиглалтад оруулахаар чармайж байгаа тухайгаа албан мэдээллээр түгээлээ. Энэ үйлдвэрт Энэтхэг улс л жинхэнэ чармайлт гаргаж байгаа гэхэд болно. Учир нь тус улсаас 2500 гаруй ажиллах хүчин ажиллаж байгаа. Д.Алтанцэцэгийн автортой нефтийн үйлдвэрт энэ оны эхнээс л нүдэнд үзэгдээгүй ч, ₮28 тэрбумын хүү тооцогдож эхэлсэн.
Манайд шатахууны эрсдэл одоо ч арилаагүй хэвээр. Орон нутгийн замд явж буй иргэд зарим аймаг, сумаас шатахуун авч чадахгүй хязгаарлагдмал байдалд орсон хэвээр байна. Харин нийслэлийн зарим колонкууд өгөхгүй байгааг эс тооцвол. Салбарын сайд нь хязгаарлалт тавиад өгөхгүй байгаа ШТС-уудад арга хэмжээ аваад байгаа гэх.
Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах бодлого барьсаар ирсэн. Гэсэн ч манай улсын хувьд ойрын жилүүдэд ч мөн ОХУ-аас шатахуун, түлшний хувьд хараат байхаас аргагүй хавчигдмал нөхцөл байдалд буй нь үнэн. Энэ байдал сүүлийн хэдэн сар илүү иргэдэд мэдрэгдэв. Зуны долоодугаар сараас хойш л шатахууны оочер дараалал орон нутагт үүсэж эхэлсэн. Үе үе хомсдох ч болсон. Эрсдэл бий.
Үнийн статистикийн мэдээлэл харвал:


АИ-92. Автобензиний үнэ 2025 оны V сараас нэмэгдсэн. 2025.05.19-ний өдөр хүртэл 2,390 төгрөгийн үнэтэй байсан. Тэд өдрөөс хойш жижиглэнгийн үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж 2590 төгрөгт хүрсэн. Түүнээс хойш тогтмол болов.
Дизель түлш. шатахуун түгээх станцуудаар 2940-3140 төгрөгийн үнэтэй байна. Саях дүйвээнээр даруй 200 төгрөгөөр нэмэгдчихсэн.
Агаарын хөлгийн түлш: Яг өнөөдрийн байдлаар манайх тонн тутмыг нь 1200 ам.доллароор худалдан авч байгаа аж.
2024 онд ОХУ-ын дотоод зах зээл дээрх авиа хөлгийн түлшний (жет керосин тонн тутмын дундаж үнэ 66,000 рубль буюу 805 ам.доллар байжээ. Энэ оны эхээр 74,044 рубль болжээ. Одоогийн ханшаар бол тонн тутмын үнэ нь монгол мөнгөөр 3 сая 183 мянга 892 төгрөг болоод байсан юм.
100 хувь ОХУ-аас импортолдог. Сүүлийн таван жилд агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өссөн. 2021 онд 27879 тонн, 2022 онд 38492 тонн, 2023 онд 61719 тонн байсан бол 2024 онд 82443 тонн хүрээд буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ худ�##�чтайгаа �######� Занданшатар аа
MCS-ийн тавиул хулгайч, худ�##�ч удахгүй урвагч болно доо.
Худ�##�ч, бас ямар ч чадваргүй