“Physical Asia” шоунд Монголын баг үлдэх эсэхээ ирэх мягмар гарагт шийднэ

“Physical Asia” шоуны тав, зургаадугаар анги өчигдөр /2025-11-04/-нд Нэтфликс платформоор цацагдлаа. Тус хоёр ангид юу өрнөснийг тоймлон хүргэе.

Тавдугаар ангид: "Сүйрсэн хөлгөөс ачаа зөөх” тэмцээнд ялагдсан дөрвөн баг “Бөмбөг булаацалдах” тэмцээнд өрсөлдөж Япон, Филиппин багууд шалгарч үлдсэн юм. Харин Индонез, Тайландын багууд хасагдаж, тэмцээнийг орхив.
Мөн энэ ангид Филиппин багийн ахлагч Manny Pacquiao "эх орны даалгавраар зайлшгүй тэмцээнээ орхилоо" хэмээн явснаар Justin Hernandez сэлгээнээс орж ирсэн юм.
Харин зургаадугаар ангид: "Багаа төлөөлж тоглох" даалгаврыг биелүүлэхээр болсон. Тухайлбал, гурван баг нэг бүлэгт орон, дөрвөн төрлийн тэмцээнээр оноо цуглуулна гэсэн үг юм. Ингэхдээ хүн тус бүр тэмцээнд оролцох ба давтан оролцох боломжгүй.
- А групп: Австрали, БНСУ, Филиппин
- В групп: Монгол, Турк, Япон улсууд багтсан юм.
Тус хэсгээс нэг нэг баг хасагдаж, тэмцээнийг орхих юм. Тэмцээний хувьд
- Саад тойрох («Pillar Vaulting»)
- 135 кг жинтэй чулуун хөшөөг барих тэмцээн («Stone Endurance»)
- Олсноос зүүгдэх («Hanging Endurance»)
- 14 кг даацтай бөмбөгийг 4 метрийн өндөр хашаагаар шидэх тэмцээн («Sack Toss»
Эхний гурван үе: Австралийн баг хоёр тэмцээнд тэргүүлж, нэг дээр нь хоёрт оров. Ингэснээр нийлбэр оноо 8, харин БНСУ, Филиппиний багууд таван оноотойгоор тэнцэж үлдсэн. Эл гурван тэмцээнээс хамгийн их тэсвэр шаардсан нь оосроос зүүгдэх тэмцээн байсан бөгөөд оролцогчид хоёр цаг гаруйн туршид олсноос зүүгдэж БНСУ-ын оролцогч унаж, удалгүй Австрали улсын оролцогч унаж, Филиппин улсын оролцогч ялалт байгуулсан билээ. Ингэснээр ялагдаж байсан Филиппин баг БНСУ-ын багтай тэнцэж, энэ үеийн сүүлийн тэмцээнээ эхлүүлэв.
14 кг даацтай бөмбөгийг 4 метрийн өндөр хашаагаар шидэх тэмцээн («Sack Toss» ) : Энэ үе бүрэн дуусалгүй зургаадугаар анги дууссан юм. Гэсэн ч Австрали улсын оролцогч давуу буюу ачааг ямар ч асуудалгүйгээр шидэж байлаа. Хүчтэй хол шидэж байсан нь Филиппиний багийн оролцогчид хүндрэл учруулж байсан юм. Харин БНСУ-ын тамирчны хувьд хэд хэдэн удаа хашааг давуулж чадалгүй дахин шидэж байсан юм. Тэд өөр өөрсдийн хугацаатай. Тэр хугацаандаа хамгийн олон удаа даацын бөмбөгийг хашааг давуулж шидсэн нь ялалт байгуулж багтаа гурван оноог авч ирэх юм. БНСУ-ын багийн оролцогч тэмцээний үеэр "Австралийн тамирчин миний өрсөлдөгч биш. Харин Филиппиний багийн оролцогч бид хоёрын тулаан бололтой" хэмээсэн юм.

Иймд ирэх мягмар гарагт А групп буюу Австрали, БНСУ, Филиппин улсын багуудын хэн нь гэртээ харих нь шийдэгдэнэ. Үргэлжлүүлэн В групп буюу Монгол, Турк, Япон улсуудын баг дээрх дөрвөн тэмцээнээр өрсөлдөж, хэн нь нутаг буцахаа шийднэ.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад шоу чинь �##�ь хэдийй дууссан монголчууд ялагдсан бн лээ.
ee hasagdaa yu?