СПОРТ
NCAA-гийн шинэ улирлын эхний тоглолтод Ш.Энхийн-Одын баг хожлоо

АНУ-ын Үндэсний Сагсан Бөмбөгийн Коллежийн Лиг буюу NCAA-гийн шинэ улирал өнөөдөр /2025-11-05/ эхэллээ.
Энэ лигт тоглож буй Монголын анхны тоглогч Ш.Энхийн-Од дөрөв дэх улиралдаа Өмнөд Каролинагийн багт тоглохоор болсон.
"Gamecocks" Хойд Каролинагийн A&T багийн эл тоглолтод 91:72-оор илүүрхэв.
Ш.Энхийн-Од талбайд 21 минут тоглохдоо
- 4 оноо,
- 5 самбар,
- 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна.
Зочин багаас,
- Мийчи Жонсон 14,
- Нордин Капик 13,
- Коби Нокс 12,
- Эли Эллис болон Элижа Стронг нар тус бүр 11 оноо авчээ.
Харин зочин багаас,
- Люрон Уолкер 22,
- Льюс Уолкер 16 оноо авсан байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.