"Намын дотоод сунгаанд төрийн институцийг татан оролцуулж, нэгнээ яллах том зэвсэг болгон хувиргавал харамсалтай"

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2025.11.05/ Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Асуулт, хариултыг хүргэе.
-Л.Оюун-Эрдэнийн ЗГ Рио Тинтогоос 20 сая ам.доллар авах гэрээ байгуулаад 1.9 сая ам.долларыг нь Их Британийн 2 хүнтэй компани руу шилжүүлсэн. Тэр компаниас нь “Монгол хан” жүжгийн гадаад сурталчилгааг хийсэн гэх тайлангийн талаар дараах тайлбарыг өглөө.
-Намын дотоод сунгаа ийм түвшинд хүрч, улстөржиж байгаад харамсаж байна. Иргэдээсээ уулчлал хүсье. Баримттай нотолгоотой зүйлээс хүнийг ялладаг байх ёстой. Улстөрийн зорилгоор ингэж гүтгэж болохгүй. "Оюутолгой"-той маш олон хуулийн компани гэрээ байгуулж байгаа. Арбитрын маргаан дээр ч тэр. Англид дипломат харилцаа тогтоосны 60 жилийг санаж байгаа бол манайхаас ч өндөр албан тушаалтнууд очиж тэмдэглэсэн. Түүнийг монголыг сурталчлах үйл ажиллагаа гэж үзсэн тухай тайланд хавсаргасан 126 хуудас тайлан. Тэндээс ганцхан хуудсыг аваад л гүтгэчихсэн асуудал. Хариуцлагатайгаар хэлэхэд тийм зүйл огт хийгдээгүй. Цэвэр гүтгэлэг. Нэг ам.доллар "Монгол хаан" руу орсон нь тогтоогдвол би хариуцлага хүлээхэд 100 хувь бэлэн байна" гэлээ.
-Танай хүү орлогоо нотолсон уу?
-Үйл явц бужигнаж байх тухайн үед л АТГ бичгээ ирүүлчихсэн. Тэр нь веб сайтад нь тавигдчихсан. Наадам дөхчихсөн байсан учир харамсалтай нь нийгэм анхаараагүй. Нэг цүнх, бөгж авч өгсөн асуудал ингэтлээ их улстөржсөн. Улстөрийн үйл явцын өрнөл дөхөөд ирэхээр янз бүрийн асуудал гардаг. Эргээд хөөс нь буухаар ихэнх нь худал байдаг. Цүнхтэй холбоотой асуудлыг АТГ шалгаад нотолчихсон. Манай хүү авч өгөөгүй гэдэг нь тогтоогдсон. Ийм асуудлаар хариуцлага тооцно гэвэл монгол их л олон хүний араас явах жишиг тогтоно.
-Херо энтертанйментаас мөнгө нь шилжсэн гэсэн. Та энэ компанийн 50 хувийг эзэмшдэг. Татвараа хэрхэн тайлагнадаг нь тодорхойгүй байна?
-Намайг улстөрд орохоос өмнө л үүсгэн байгуулагдсан. Би өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцоод байдаггүй. Татварыг тайлангаас нь хараарай.
-Нам бутрахад таныг нөлөөлсөн гэдэг?
-Улстөрийн янз бүрийн л өнцгүүд харагддаг. МАН-ыг удирдаж нэг зуунаас нөгөө зуун руу түүчээлэх ялалтыг, манлайллыг хийх үүрэг надад ноогдсонд баяртай байна. Уг нь ард түмэндээ амалсан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх цаг хугацаа. Харамсалтай нь хавраас хойш бужигналаа. Уг нь том том төслүүдээ хөдөлгөөд аятайхан явж байсан гэж хувьдаа боддог. Мэдээж алдаа оноо байсныг үгүйсгэх аргагүй. Цаашдаа дотоод асуудлаа ярилцаад эвлэлдэн нэгдэх бүрэн боломжтой.
-Та "Ухаа худаг"-ийн асуудлаар түр хороо байгуулах санал гаргасан. Яагаад заавал "Харбины хэлэлцээр" дээр түр хороо байгуулах гарын үсэгтэй давхцуулсан юм бэ?
-Наадах чинь ташаа мэдээлэл. "Ухаа худаг"-тай холбоотой асуудлыг Засгийн газар гаргаж тавих гээд бэлдчихсэн байсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдэд ном тараачихсан байсан. Манай Засгийн газар огцорсны дараа би "Ухаа худаг"-ын асуудлаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Засгийн газар дээр эхлүүлсэн зүйлээ гүйцээх нь зүйтэй гэдэж үзсэн. Тэр Харбины асуудал манай намын Их хуралтай холбоотойгоор сөхөгдөж гарч ирсэн. Харбины гэрээ бол хоёр улсын Засгийн газар хоорондын асуудал. Мөнгөн дүнгийн зөрүү гаргаад байгаа юм билээ. Тэр бол огт худал мэдээлэл.
-Манайх яагаад нүүрсээ 50 ам.доллароор бууруулсан юм бэ?
-Худал мэдээлэл шүү. Хил дээр байгаа үнэтэй, урт хугацааны гэрээний үнийг зориуд харьцуулаад байгаа юм. Нууц зүйл огт байхгүй. "Энэ гэрээг гуравдагч талд үзүүлэхдээ бие биенээсээ зөвшөөрөл авна" гэдэг үгтэй.
-Энэ чинь нууц гэсэн үг биш үү?
-Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулагдсан гэрээний асуудал гэдгийг ярьж байна. БНХАУ талд хүсэлт явуулаад л Засгийн газар үзчих боломжтой. Хэрэв "Энэ гэрээ болохгүй" гэж үзэж байвал УИХ руу оруулаад цуцлуулж болно. Үүнийг цуцлуулахгүй хамгаалаад байгаа зүйл алга. Дөнгөж эхэлж байгаа гэрээг цуцлуулж болно. Хамтарсан Засгийн газар байгуулаад 30 жил гацсан асуудлыг урагшлуулахаар чин сэтгэлээсээ ажилласан. Алдаа, оноог минь та нар дүгнэнэ биз ээ.
-Ажлаа өгсөнөөс хойш АНУ-д олон сар амьдарсан. Та тийм баян хүн үү?
-АНУ огт яваагүй. Мэдээллүүд чинь ингээд худал байгаад байна.
-Танай ажлын алба чинь тийм тайлбар өгсөн. Дараа нь Индонез явсан гэсэн?
-Нэрийг нь хэлчих. Яг хэн бэ?
-Л.Ганзул?
-Одоо Индонез болчихлоо. Баримттай ярихгүй бол "Тэгсэн гэнэ лээ. Ингэсэн гэнэ лээ" гэмээргүй байна. АНУ огт яваагүй.
-Арваннэгдүгээр сарын 15, 16-нд танай намын Их хурал болно. Хоёр тал эвлэрэх эсэх дээр та юу хэлэх вэ?
-Намын Их хурлаар өрсөлдөөн гарвал хэн нэг нь ялна. Ялснаа хүлээн зөвшөөрөх л асуудал. Наана нь зөвшилцлийн ажлын хэсэг гараад ажиллаж байгаа нь сайшаалтай. Цаашид учраа олоод явах бүрэн боломж байна. Аль намын дотоод сунгаа өрсөлдөөнтэй болдог. Гэхдээ дотоод сунгаандаа төрийн институцийг татан оролцуулах хэлбэрээр өрсөлдөж болохгүй. Ийм жишиг тогтвол бие биенээ яллах том зэвсэг болгон хувиргавал харамсалтай. Ардчилсан зарчим хөндөгдөнө.
-ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлээч?
-Би сая байр сууриа илэрхийлчхээд гарч ирлээ. Эрх баригчид хоорондоо талцаад анхаарал нэлээн суларчихлаа. Нэгдүгээрт, парламентын хэд хэдэн эрхэд халдсан. Парламент ямар саналын томьёолол хийх үү, цагаа аж бүртгэх үү, гишүүд ямар санал өгөх үү гэдэг нь ҮХЦ-д ерөөсөө падгүй асуудал. Парламентын онцгой бүрэн эрхийн асуудал. ҮХЦ парламентын шийдвэр гарсны дараа л Үндсэн хуульд нийцсэн үү, үгүй юу гэдэг л шийдвэр гаргах эрхтэй. Шийдвэр эцэслэн гараагүй байхад маргаан үүсгэсэн. Цэрэг хөдөлгөхтэй холбоотой хугацаанд шийдсэн. ҮХЦ парламентын дээр гарчих вий гэдэг болгоомжлол байна. Том агуулгаар хараарай. Засгийн газрыг томилох, хариуцлага тооцох асуудал бол парламентын чадамж буюу амин чухал асуудал. Засгийн газарт хариуцлага тооцож чадах уу, үгүй гэдэг асуудал хөндөгдчихлөө сая.
-Танай Засгийн газрыг 16 их наядын алдагдалтай ажилласан гэдэг аудитын дүгнэлт гарсан байсан. Та түүнийг мэдсэн үү?
-Нягтлаад үзвэл Монгол Улсын нийт алдагдалтай холбоотой асуудал. Намын дотоод сунгаатай холбоотойгоо бас л гуйвуулсан. С.Наранцогтын ярьсан агуулгатай постер олж харсан. Би утсаар холбогдож асуусан. Гэтэл огт тэгж хэлээгүй зүйлийг мушгисан.
-Та үгүйсгэж байна уу?
-100 хувь худал.
-Энэ удаагийн Засгийн газар таны хэрэгжүүлж байсан 14 мега төслийн ихэнхийг нь хэрэгжих боломжгүй гээд царцаачихлаа.
-Засгийн газар болгон л бодлогоо тодорхойлж байгаад ажилладаг. Дүгнэлт тогтох болоогүй байна. Намайг ажиллаж байх хугацаанд 43 их наядаас 90 орчим их наяд руу Монгол Улсын эдийн засаг тэлсэн нь мега төслүүдийг ач холбогдол юм. Цаашид томоохон төслүүдээ явуулж байж л бид бусад асуудлаа шийдэж чадна. Юмыг үгүйсгэх маш амархан. Болгож хийж бүтээх төвөгтэй. Үүнийг дагаж шүүмжлэл ирэхийг ч ойлгож байгаа. Гэхдээ намын дотоод сунгаа, шинэ Засгийн газар бүрдэж байхад байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй гэж үзсэн. 100 хоногийг нь хүндэтгэлтэй хараад, намынхаа их хурлаар намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд дараа нь УИХ-ын гишүүний хувиар дуу хоолойгоо илэрхийлэн ажиллана гэдгээ хэлье.
-Таны Засгийн газрын үед Монгол Улсыг гадаадад сурталчлахад хэдэн төгрөг зарцуулсан юм бэ?
-Яг одоо нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Аялал жуулчлалыг дэмжих жил болгоод, "Go Mongolia", "Welcom To Mongolia" аянуудыг зарласан. Монголд ирэх жуулчдын тоо болон нислэгийн тоо нэмэгдсэн. Сайн ажил болсон гэж боддог.
-Английн хөлбөмбөгийн холбоотой гэрээ байгуулаад Англиас хэчнээн жуулчин ирсэн бэ?
-Тэр тоог бас нарийн сайн мэдэхгүй. Ер нь Ерөнхий сайд хуралдаан удирддаг л хүн шүү дээ. Яамдын санал нийлчихсэн асуудлыг хэлэлцэхгүй, алх цохидог байсан. Ёсчилдог. Тиймээс хариуцсан албан тушаалтнуудаас нь асуух нь зөв.
-Б.Баатар найруулагчийн хүү нь хөлбөмбөгийн багт суралцдаг байсан гэдэг мэдээлэл бий?
-Өөрөөс нь тодруулсан нь дээр. "Монгол хаан"-ы залуучууд руу их дайрч байх шиг байна. Улстөрийг нэг тусад нь, уран бүтээлчдийг нэг тусад нь бодооч ээ. Уран бүтээл хийж байгаа уран бүтээлчдийнхээ урам зоригийг битгий мохоогооч ээ гэж гуймаар байна. Асуудал байвал надтай л ярь. Тэд төсвийн мөнгөөр гадагш явсан гэдэг нь гүтгэлэг. Хариуцлагатайр хэлэхэл төсвөөс мөнгө өгч, нэмэр болсон нэг ч зүйл байхгүй. Харин гай болж байгаа зүйл их. Тиймээс залуучуудаасаа уучлал гуймаар байна.
-УИХ-ын дэд дарга асан Д.Амарбаясгалангийн талаарх төлбөртэй мэдээллийг гадаадын сайтад нийтлүүлсэн эзэн нь таныг гэдэг мэдээлэл цацагдсан?
-Наадах чинь бас л гүтгэлэг. Би юу боллоо гэж Д.Амарбаясгалангийн талаар мэдээлэл бэлдээд, захиалаад сууж байх юм бэ.
-Яах гэж гал барьж, олон хүнийг гомдоож, ийм олон ажил хийв дээ гэж бодогддог юм байна. Зүгээр л сууж байдаг байж. Нийтийн эрх ашгийн өмнөөс гал аваад том сэдэв рүү орох нь хэцүү юм байна. Цаашдаа залуучууд гарч ирээд мохчих вий дээ. Яах гэж олон хүнтэй зэрэг муудалцаж, хувь хүнийхээ хувьд асуудал тарив даа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюунэрдэнэ ч өөрийгөө их ухаантай гэж бодоод их тэнэгтсэн дээ. одоо л хөрсөн дээрээ бууж бна. тэнэгтэл үүгээр дуусахгүй. эрх мэдэл байхын хирээр тэнэгтэл бна.Хэнтий аймагт олон жил улсын төсвөөс их мөнгө хуваарилсан. энэ бол яах аргагүй нэг л төрлийн тэнэглэл шүү дээ.Бэрхийн уурхайд хүүхдээсээ хэтэрсэн том сургууль барьсан. энэ бас л тэнэглэл.Нас биед хүрсэн хүүхдийнхээ үйлдлээс болж ерөнхий сайдаасаа огцорсон. энэ бол бас л маш том тэнэглэл шүү. гэх мэт маш олон маанагл�##� энэ хүнд бий.
Боловсролгүй, чадваргүй ОЭ шиг хүмүүсийг төрд битгий ойртуул! Орлогоо нотлоогүй, улсыг сүйрүүлсэн энэ харанхуй этгээдийг УИХ-аас бүр мөсөн огцруулан �######�уулах ёстой!
Хөөрхий, өөрийгээ хэн гэдгээ илчилчих юм даа.
боловсролтой иргэд Оюун-Эрдэнийг жигшдэг. Чи нэг ганц хийсэн ажлыг нь энэ гээд хэлээч хө
Шударга үнэн цаг хугацааны явцад ил болж, хар, цагаан нь ялгараад ирнээ. Санаа бүү зов. З�##�уус сайны төлөө тэмцэх урам зориг дүүрэн байх болтугай.
Энэ нөхөр М.Энхболдыг хууль зөрчин огцруулж, өөрөөр хэлбэл төрийн эрхийг хууль бусаар авсандаа амтшаад энэ удаа гар хөлөөрөө буюу жагса�##�тынханаараа дамжуулж дахин төрийн эрхийг булаах гэж оролдлоо.
Багтай хүн,,,Аюултай,
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Оюун-Эрдэнийн сайн мууг цаг хугацаа шүүх боловч өнөөдөр байгаа нэг бодит үнэн нь Оюун-Эрдэнийг засгийн эрх бариж байх үед Монгол төгрөгийн ханш хамгийн хурдан унаж, хэвлэлийг худ�##�дан авах худ�##� мэдээлэл тараах цуурх�##� дэгдээх ажил Засгийн газрын дэмжлэгтэйгээр хамгийн их дэлгэрч авлиг�##� дээд цэгтээ хүртэл хөгжиж, авлиг�##�ыг арилгах асуудлаар амаараа попор ч байсанаас биетээр хийгдсэн ажил байгаагүй, эдийн засаг уруутан доройтож, дотоодоо баялаг үйлдвэрлэх нэгч үйлдвэр ашигл�##�танд ороогүй, попорч эхэлсэн том том төслүүд нь зөвхөн цаас үйлдвэрлэж ТЭЗҮ нэрээр хэдэн тэрбумаар нь мөнгө угаасан
Агууриг хаясан хүнийг 50 сая төгрөгөөр торгох юм ярьж байхыг сонсоод энэ хүн мөнгөний тоо мэдэхээ больтол вакуумжсан хүн юм байна бодож байлаа мега төслүүд хэрэгжих боломж маш хомс нэг хоёр гэхээс боломжгүй мөрөөдөл байсан 5 жил болохдоо яг юу хийв тайлангаа тавих цаг нь болсоон
Одоо байгаа энэ хэд шиг биш ЕС-аа намын даргаа өгчихдөг зоригтой байсанд чинь баяр хүргэе Одоо эд нар бол хүн �##�ахаас ч сийхгүй болж улайрч байна ялангуяа Занданшатар м�##�
Итгэхгүй байна
Оюунэрдэнэ одоо ҮХЦ рүү дайрч Төрийн Эрхийг авахыг оролдож эхэллээ,,,, Оюунэрдэнийн энэ үйлдэл Үндэсний Аюулгүй байдлын эсрэг ноцтой үйлдэл болж байна,
ОЮУНЭРДЭНЭ ЗӨВ ЗҮЙЛ ИХ ЯРИСАН Ч ХЭРЭГЖҮҮЛСЭН Н БАГА БАЙЛАА БАС АМЬДРАЛ ҮЗЭЭГҮЙ БИЗНЕС ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ТУРШЛАГАГҮЙ ЗЭРГЭЭСЭЭ БОЛЖ МАШ ХУРДАН ВАКУУМЖЛАГДАН ТОМ ТОМ АЛДААНУУД ГАРГАСАН ЭНҮҮНЭЭС ХАРХАД МОНГОЛД ТӨРД БЭЛТГЭГДСЭН БОЛОВСОН ХҮЧИН ДУТАГДАЛТАЙ ЗӨВХӨН ЦҮНХ БАРИГЧИД БӨГС ДОЛООГЧИДЫГ ЭРХ МЭДЭЛДТЭЙ БАЙР СУУРИНД ШУУД ТАВИДАГ Н АСАР ТОМ АЛДАА ЮМ
Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоороод ирэхийн цагт Оюунэрдэнэ улсынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсныг тэнэг хүн ч ойлгоно. Даанч тэр үед ойлгоод ч нэмэргүй болсон байх вий гэхээс яс хавтайж байна