Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэхгүй бол Г.Занданшатарын ЗГ-ыг огцруулах гарын үсэг цуглуулна
Ирэх долоо хоногийн бямба гараг гэхэд ирэх оны төсвийг баталсан байх учиртай. Нэг үгээр хэлбэл 11 сарын 15 хүртэл ажлын зургаан хоног, ээлжит гурван чуулган бий. Иймд ирэх оны төсөв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн тухай болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Баясгалантай ярилцлаа.
-Багш нар 13 хоног ажил хаясны эцэст Засгийн газраас ирэх оны 11 сар гэхэд цалинг нь 76 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа. Мөн эмч нар цалингаа сарын 3.5 сая төгрөг болгохоор жагсаж, үргэлжлүүлэн ажил хаяхаа мэдэгдээд буй билээ. Гэтэл ирэх оны төсөв батлахад ажлын зургаан хоног л үлдээд байна. Энэ хугацаанд тэдний цалинг нэмэх шийдвэр гаргах боломжтой юу?
-Чин үнэнийг хэлэхэд чадахгүй. Төсвийн хамгийн гол хэлэлцүүлэг буюу гуравдугаар хэлэлцүүлэг хоёр хоногийн өмнө Төсвийн байнгын хороо дээр болсон. Өнөөдөр чуулган дээр гурав дахь хэлэлцүүлэг болно. Энэ үеэр УИХ-ын гишүүд, Төсвийн байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал орж ирнэ. Харин дөрөв, тавдугаар хэлэлцүүлэг дээр ямар ч нэмэлт өөрчлөлт орох боломжгүй. Зүгээр л алх цохиод л явна. Тиймээс төсөвт өөрчлөлт оруулах эсэх өнөөдөр л шийдэгдэнэ гэсэн үг.
-Тэгвэл эмч нарын жагсаал үр дүнд хүрэх боломжгүй юм уу. Эсхүл 2027 онд цалинг нь нэмж өгье гэх амлалт өгөөд орхих уу?
-Хувь гишүүний зүгээс харахад 2027 оны төсөв дээр цалинг нь нэмж өгье гэх амлалт л өгөх болов уу.
Угтаа нэмэх ёстой, бүр шаардлага салбар. Эмнэлгийн салбарынхан Монголын төсөв 10 тэрбум байх үед л одоогийн цалингаа авдаг байсан шүү дээ. Үнэн дээ. Гэтэл Улсын төсөв дөрөв дахин нэмэгдчихээд байхад цалинг нь нэмж өгөөгүй. Нэмбэл инфляц өснө гэх зүйл ярьж байна, тэд.
-Та УИХ-ын санал асуулгын цагаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн асуудлыг хөндсөн шүү дээ. Энэ талаар ярилцлагаа үргэлжлүүлэх үү?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 397,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Хэрэв тухайн иргэн хэвтрийн буюу памперстай бол энэ мөнгө хамгийн хямд буюу 2700 төгрөгийн үнэтэй памперсанд л зарцуулагдана гэсэн үг. Эмээ ч авч чадахгүй.
Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болохоор мэдэж байна. Зуны сайхан цагт өдөрт 18 төрлийн эм уудаг. Харин өнөөдрийн байдлаар 28 төрлийн эм ууж байна. Энд Монгол Улсад бүртгэлгүй ч эм байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эм, тариагаа хэрхэн болгодог вэ. Эхлээд ойр тойрны хүмүүсээсээ гуйдаг. Дараа нь боломжтой бүх зүйлээ зардаг. Ингэж явсаар ядуурлын түвшнээс доош амьдрах болдог. Төр ингэж амьдруулаад байна шүү дээ. Монголын ядуурлын түвшин 418,700 төгрөгөөр тогтоосон. Гэтэл тэтгэмж нь ядуурлын түвшнээс доош буюу 397,000. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ асарч байгаа хүн 302,000 төгрөгийг авч байна.
Бас нэг асуудал байгаа нь насанд хүрээгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл өрх. Хүүхдээ нэг нь харах учир ажил хөдөлмөр эрхлэлт, цаашилбал өрхийн санхүү, байнгын асаргаа гээд асуудал олон. Үүнтэй холбоотойгоор тухайн гэр бүл салах тохиолдол их байна. Улмаар ээж нь хүүхдээ аваад хоцордог. Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэх шалтгаанаар бусдад дээрэлхүүлж, доромжлуулдаг. Насанд хүрэхийн хэрээр асаргаа ихээр шаардагдаж, асарсан гэр бүлийн гишүүн өөрөө өвчилсөн тохиолдол олон байна. Эндээс харахад хөгжлийн бэрхшээл хүндээ биш нийгэмдээ, засаг, төрдөө байна.
Нүүрсний хулгайн хэдэн их наяд төгрөгийг, ЖДҮ-ийн хулгайн өчнөөн тэрбум төгрөгийг ярьдаг хуучин гишүүд, сайд нар мянган төгрөгийг мэддэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 302 мянган төгрөгийг их мөнгө юм шиг санаад байна. Тэд энэ мөнгөөр нэг сар байтугай нэг өдөр ч амьдарч чадахгүй. Амьдралаас дэндүү тасарчихсан хүмүүс. Цалин нь хэзээ орсныг, юунд үрснээ мэддэггүй гишүүд зөндөө байна.
Тэтгэмжийг 30 хувь нэмснээр ядуурлын түвшнээс гарч, амьжиргааны доод түвшин рүү дөхнө

-Багш нарын жагсаал тодорхой үр дүнд хүрсэн тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч мөн адил жагсах шийдвэрт хүрч байх шиг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн УИХ-д сууж буй танд энэ тухайгаа илэрхийлсэн үү?
-Багш нар тасралтгүй жагссан. Төсвийн байнгын хорооны гишүүдийн утсанд өдөрт 300-500 мессеж ирж байсан. Зарим тохиолдолд дэндүү зохион байгуулалттай, нэг өгүүлбэрийг 100 гаруй хүн явуулах жишээтэй. Түүнд нь хариу өгсөн. "Та нар ядаж өөрсдийнхөө үгээр санал, шүүмжээ илэрхийлээч ээ" гэж.
Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн анхны хуралд би орсон. Тэгэхэд "гудамжинд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байна" гэж багш нарын цалингийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл амь явах эрх нь хангагдахгүй байгаа, гудамжинд жагсаж чадахгүй хүмүүсийн асуудлыг хэлэлцэхгүй байна.
Би дахиад л хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар ярьж байна. Өвчтэй хүн гудамжинд жагсаж чадахгүй, өвчтэй хүнээ 24 цаг асарч байгаа үсчин орж, найзуудтайгаа ч уулзаж чадахгүй хүмүүс жагсаж нөхцөл боломж байх уу. Тэднийг битгий жагсаач гэж би гуйж байгаа. Талбай дээр ирж жагсаад, эрүүл мэнд нь хохирох юм бол хэн хариуцлага хүлээх вэ. Одоогийн Засгийн газрынхан 2027 он болтол тэтгэмж нэмэх асуудлыг хойшлуулъя гэж байна. 2027 он хүртэл тэдний хэдэн хувь нь тэсэж үлдэж чадах вэ. Энд амь нас яригдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амлалт биш бодит нэмэгдэл хэрэгтэй.
-Та тэтгэмжийг 30 хувиар нэмээд өгөөч гэх саналыг гаргасан байх аа.
-Тийм. Дор хаяж 30 хувь. Ингэж байж л ядуурлын түвшнээс гарч, амьжиргааны доод түвшин рүү дөхүүлэх гээд байгаа юм л даа.
-УИХ дахь Ардчилсан намын бүлэг Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг хоёуланг нь суудлаас нь буулгах шийдвэр дээр 100 хувь нэгдсэн хэмээн мэдэгдсэн шүү дээ. Гэтэл ҮХЦ-ийн шийдвэрээр Г.Занданшатарын Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар болсон. Тэгвэл танай намын бүлгийн шийдвэр болон хувь гишүүн таны байр суурь өөрчлөгдсөн үү. Г.Занданшатарыг огцруулах гарын үсгийг дахин цуглуулах уу?
-Муу ажиллаж байгаа Засгийн газрын унагаах нь сөрөг хүчний үүрэг. Тийм биз дээ. Хэрэв Г.Занданшатарын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг, тэтгэвэр, тэтгэмж, өндөр настны асуудлыг, эмч нарын цалинг нэмэх асуудлыг хойшлуулбал дараагийн удаа өөрийн баланк дээрээ огцруулах гарын үсэг зуруулна гэдгээ хатуу хэлмээр байна.
Дарга нарын тансаглал хэтийдэж байгаа нь үнэн. Жишээ нь Боловсролын яамны дарга нар Ланд 300 унах ямар ч шаардлагагүй

-Ардчилсан намын бүлгээс сайд нар салбарынхаа дундаж цалинг, гишүүд Улсын дундаж цалинг авдаг болъё гэх санаачилгыг гаргасан. Гишүүдийн хувьд сард ойролцоогоор 7.9 сая төгрөгийн цалин авдаг юм билээ. Харин сайд нар хэдэн төгрөгийн цалин авч, хэрхэн зарцуулдаг бол?
-Сайд нарын цалинг сайн мэдэхгүй. Гишүүдээс бага цалин авдаг гэж сонссон. Гэхдээ сайд нарт цалин тийм ч чухал биш.
УИХ-ын гишүүд бүгд ижил стандарттай өрөөнд сууж, нэг туслах, нэг зөвлөхтэйгөөр ажилладаг. Уг хүний нөөц хууль боловсруулахад дутагдалтай байх нь бий. Харин сайд нарт бүхэл бүтэн баг бий. Хэвлэлийн алба, зөвлөхүүдтэй. Яам, агентлагийг нь дагасан төсөв ихтэй. Энэ багцдаа тэд бялуурч эхэлдэг.
Парламентын засаглал сайн байхын тулд давхар дээлээ болиоч гэх саналыг хэлмээр байна. УИХ-ын гишүүд бол ард түмнээс сонгогдсон. Харин Засгийн газрын гишүүд бол УИХ-ын дотроос буюу Ерөнхий сайд сонгосон хүмүүс байдаг. Тэр хүмүүс дүлий байж болохгүй, иргэдээс хэт тасарч болохгүй.
УИХ-ын гишүүний ч ажлыг хийдэггүй, сайдынхаа ажлыг ч хийдэггүй маш олон хүмүүстэй болчихлоо. Чуулган дээр төсөв ярихаас бусад үед сайд нар байдаггүй нь үнэн. Асуултад хариулах шаардлага гэх утгаараа Сангийн сайд Б.Жавхлан, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нар л суудаг.
Яагаад суухгүй байгааг асуухад "яам дээрээ ажилтай байна" гэдэг. Тэгвэл гишүүнээ болиод яамныхаа ажлыг л хийх хэрэгтэй шүү дээ. Тэдний нөмөрч буй давхар дээлийн цаана маш их эрх мэдэл, нууц агуулагдаж байдаг.
-Ө.Шижир гишүүн дарга нарын автомашин, түүнийг дагасан тансаглалыг ил болгоод буй. Ирэх оны төсөвт дарга нарын төсвөөс таналт хийж хэрэгцээтэй салбаруудын төсвийг нэмэх арга хэмжээ авсан уу?
-Юу ч анхаараагүй. Би төсвийн ажлын хэсэгт сэтгэл дундуур байгаа. Маш муу ажилласан гэж дүгнэж байна. Хасагдах шаардлагатай тансаглалуудад анхаарал хандуулаагүй. Баригдаад дуусаж буй сургуулийн барилгын төсвийг хасчихсан хэр нь зам тавих төсөв нэмж тавьсан байна билээ. Хүн төвтэй төсөв байх ёстой байтал зам, барилгад төсвөө урсгаж болохгүй. Нэг жил өнжлөө гээд зам үхэхгүй, барилга уйлахгүй. Гэтэл нэг жил тэсэж чадах эсэх нь тодорхойгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тэтгэмжийг нэмж чадахгүй гээд хатуу сэтгэл гаргаад байж байна.
Дарга нарын тансаглал хэтийдэж байгаа нь үнэн. Жишээ нь Боловсролын яамны дарга нар Ланд 300 унах ямар ч шаардлагагүй. 21 аймгийн төв Нийслэлтэй засмал замаар холбогдчихсон байхад туулах чадвар сайтай, тансаг жийпний хэрэг байхгүй. Машин байхын хэрээх жолооч ажиллуулж, дагалдах засвар, бензиний зардал ч тусна. Тиймээс энэ асуудлыг хуучныхаар буюу автобаазаар шийдэж болохоор санагдаж байна. Ингэхдээ хувийн хэвшлүүд оролцох боломжийг хангах хэрэгтэй.
Мөн хурал цуглаанаа болих хэрэгтэй. Бид өнгөрсөн 35 жилийн туршид л хуралдлаа. Хуралд нь төрийн албан хаагчид л ирж оролцдог. Юу ч хожоогүй, шийдээгүй. Үнэхээр уулзалт, хурал хийх гээд байгаа бол гараад гэр хороолол, орон нутгаар явж иргэдтэйгээ уулз. Тэгж байж жинхэнэ асуудлаа, шийдэх гарцаа олж харна. Харин тэр төрийн албан хаагч нартайгаа уулздаг хурлынхаа зардлыг 100 хувь аньж болно.
-Ирэх оны төсөвт сэтгэл дундуур байгаагаа та илэрхийллээ. Өнгөрсөн онд төсөв буцаагдаж, он дуусахтай зэрэгцэн төсөв батлагдаж байсан шүү дээ. Дийлэнх гишүүдийн муу гэж дүгнэсэн төсөв буцах юм биш биз?
-Төсвийг буцаах шаардлагагүй. Одоо байгаа боломж, нөөцөө хэрхэн зохицуулж, хуваарилах дээрээ ажиллах хэрэгтэй. 24 цаг суугаад ажиллая л даа.
Хэрэв 11 сарын 15 гэхэд төсвөө баталж чадахгүй бол УИХ-ын гишүүд татан буугдана гэж байгаа. Тэр бол асуудал биш. Харин энэ хугацаандаа төсвөө баталж чадахгүй бол наанадаж төрийн албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Ингэснээр нийгмийн амьдрал тогтворгүйжнэ.
Төсвийг буцаах байсан бол аль эрт л буцаах байсан. Тиймээс боломжит төсөв дээрээ шигтгэх ажлаа хийх хэрэгтэй. Амь гуйгаагүй байгаа барилгаа хойш тавьж иргэдийнхээ, эмч, багш нарынхаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлыг шийдэх хэрэгтэй.
Эрүүл мэндийн үндэсний зөвлөлд нөлөөлж, өөрийн хүмүүсийг даргаар нь томилж, даатгалд хамрагдах эмэнд өөрийн компанийг оруулдаг МАФИ бий

-Та Улсын эмнэлгийн бодит нөхцөл байдлын талаар УИХ-ын асуулгын цагаар ярьсан шүү дээ. Оргил ачааллын үеэр иргэд эмнэлгийн коридорт гарч, эмнэлгийн тусламж үйлчилгээ төсөвгүй хэмээн доголдсоор удсан. Гэтэл салбарын сайд энэ өвөл нэг ч хүүхэд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй гэх мэдээллийг хийсэн шүү дээ.
-Улсын эмнэлгээр хамгийн сүүлд хэзээ үйлчлүүлсэн талаар хэвлэлийнхэн гишүүдээс асуухад "ковидын үед байх аа" гэж хариулж байна билээ. Тэгэхээр Улсын эмнэлэгт ямар асуудал байгааг яаж мэдэх юм бэ. Би сар бүр Улсын эмнэлгээр үйлчлүүлдэг. Тэнд нөхцөл байдал хүнд байгаа. Эхний долоон сард эмнэлгийн нөхцөл байдал арай гайгүй байдаг. Харин найман сараас төсөв нь багасаад ирэхээр хэцүү болдог. Наанадаж эход үзүүлэхэд арчих салфетка, нойлын цаас авах төсөвгүй болчихдог. Шалан дээр хэвтэж байгаа өвчтөнүүд зөндөө байна. Тэнд яамны сайдыг хэн ч буруутгаж загнадаггүй, өвчтөнүүд эмчээ загнаад л дуусдаг. Эмч нар өргөсөн тангарагтаа үнэнч байх гэж л ажил хаялт зарлахгүй өнөөг хүрсэн шүү дээ. Цалин цавуу нь амьдралд нь хүрээд байгаадаа ч биш.
Үе үеийн Эрүүл мэндийн сайд нар "коридорт эмчлэхгүй" гэж ярьж л байдаг. Салбараа, өөрийнхөө арьсыг хамгаалж. Өөрөө очиж, бодит нөхцөл байдалтай танилцаагүй учраас тэр шүү дээ.
-Эрүүл мэндийн салбарын хувь заяа, тус оны төсөв хуваарилалтыг шийддэг ЭМДЕГ-ын даргыг шинээр томиллоо. С.Энхболд дарга ЭМДС-ийн өрийг нэмэгдүүлсэн гэх шалтгаанаар хөөгдсөн. Гэтэл дарга солигдсон ч өр төлбөр байсаар л ирсэн шүү дээ.
-Хэн сайд болно түүнийг дагаж хийгддэг томилгоо л явлаа.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний төв Эрүүл мэндийн яамны харьяа байж болохгүй талаар Ж.Чинбүрэн сайдтай зэрэгцэж суугаад ярьж байсан. Яамны харьяа байвал өөрөө өөрийгөө шалгана гэсэн үг шүү дээ. Тийм биз. Харин бие биеэ шалгадаг байх ёстой. Бодлогыг нь өөрчлөхгүй бол ЭМД-ын салбар энэ хэвээрээ л байна. Сайд солигдоход дарга сэлгэгдэж, бие биеийэхээ "бөгс"-ийг ухдаг байдал үргэлжилнэ.
-Монгол улсад борлуулагдаж байгаа эмүүдийн чанар болон үнийн асуудал олон жил толгойн өвчин болсоор буй...
-Эмийн асуудал дээр Монгол улс "хог". Эмийн чанар маш муу. Үүнийг биеэрээ мэдэрч байгаа хүний хувьд хэлье. Уналт таталтын эмийг Монголоос авч уух, гаднын орноос захиад уухад ялгаа нь мэдрэгддэг. Эмийн чанарыг шалгадаг лабораторитой болъё гээд өнгөрсөн жил төсвийг нь тавьсан. Энэ лаборатори ажиллавал чанараа шалгадаг болно. Угтаа эмнэлэг дээр чанарын алба гэж байдаг ч эмийн чанараа шалгаж чаддаггүй, өвчтөнийхөө биеийн байдал ямар байгаагаар л дүгнэдэг.
Мөн даатгал гэдэг үгний цаана аюултай зүйл байна. Иргэн даатгалаар эм хямдруулаад авч байгаа нь зөв боловч нөгөө талд даатгалгүйгээр Улс хэдэн төгрөгөөр авч байгаа бол. Хэдэн төгрөгийн даатгалыг төлж байгаа бол оо. Үүний цаана өнөө л нууц, мафи байгаа.
-Мафи байгаа гэлээ. Тэгвэл өнөөгийн Монголд борлуулагдаж байгаа эм, бэлдмэлийн цаана ямар мафи байгаа вэ, хэн удирдаж байгаа бол?
-Яг хэн байгааг хэлж чадахгүй. Гэхдээ бүлэглэл байдаг нь үнэн. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлд нөлөөлж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийг даргаар нь ажиллуулдаг, даатгалд хамрагдах эмэнд өөрийн компанийг оруулж нөлөөлдөг бүлэглэл байдаг.
-Ерөнхийлөгчийн Энэтхэг улс руу явсан айлчлалын багт та багтсан шүү дээ. Айлчлалын үеэр эрүүл мэндийн салбарын асуудлыг хөндөж, хэлэлцсэн зүйл бий юу?
-Саяхан Ерөнхийлөгчийн айлчлалаар Энэтхэг рүү яваад ирсэн. Тэр үеэр тус улсын Эрүүл мэндийн сайдтай уулзсан. "Монгол улсад чанартай эмийг хамгийн боломжийн, хямд үнээр нийлүүлэх талаар судлая" гэж хэлсэн. Үнэхээр чанартай эмийг боломжийн үнээр оруулж ирвэл ард иргэдэд маань хэрэгтэй юм шүү дээ. Үүн дээр сайд нь сайн ажиллаасай. Хувь гишүүний хувьд ямар эм бэлдмэл оруулж ирвэл хэрэгцээтэй байх тал дээр оролцох бодолтой байна.
"Эрдэнэс тавантолгой" биш "Оюутолгой"-н цаана маш их "бузар" байгаа

-Та "Ухаа худаг"-аар Хянан шалгах Түр хороо байгуулах Л.Оюун-Эрдэнийн төсөлд орохоор нэрээ өгсөн байсан?
-Би оръё гэх саналаа өгсөн. "Ухаа худаг" -ийн асуудал УИХ-аар ороогүй байгаа. Хүмүүс энэ дээр буруу ойлголттой яваад байх шиг байна билээ. Ганц хувийн хэвшлийгээ боож унагаах бүлэглэл гэж ойлгоод байсан. Үгүй шүү дээ, би өмнө нь бизнес хийж байсан. Удам дамжсан геологийн хүн учир салбараа мэднэ. Миний аав "Тавантолгой"-н бүлэг ордын хайгуулын ажиллагаанд явж байсан юм шүү дээ. Тиймээс тэр компанийг шүүмжлэх гэхээсээ илүү үнэн бодитой байдлыг нь олж харъя гэсэн хүмүүс бий. Шалгана гэдэг нь мууг нь үзье гэсэн үг биш.
-Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой"-н 581 гэрээг ил болгох шийдвэрийг хоёр хоногийн өмнө гаргасан. Харин Чалко, Чайна Энержи гэх мэт таван компанийн гэрээг нөгөө талын зөвшөөрлийг авч байж ил болгохоор болов. Тухайн гэрээнүүд ил болсноор бид юуг олж мэдэж чадах вэ?
-Өмнөх 50 гэрээ бол "Бодь интернэйшнл"-ийнх л байсан. Яригдсаар ирсэн зүйлсийг л ил болголоо гээд сүрхий зарлаад байсан. Ингэж байхаар бүгдийг нь гаргачхаач ээ. Нүднээс далд, мэдээ мэдээлэл дутмаг, нууцалсан зүйлсийн ард дандаа хор байдаг.
"Эрдэнэс тавантолгой" бол Монголын ард түмний өмч. Тийм учраас бүх зүйл ажиллагаа, борлуулалт зэрэг нь ил байх ёстой. Хүмүүс уншиг л дээ.
Заримдаа үнэхээр санаанд багтамгүй зүйл яригддаг. Их наядаар нь хулгайлна гэдэг байж болох зүйл үү, үгүй юу. Тонн тутамд нь доллар нэмдэг асуудал яг байдаг эсэхийг үзье.
Улс төрчдийн дунд нэг заваан зүйл байдаг. "Үүнийг ил болгоно оо" гээд дөрвөн жил болдог, "Намайг нэг хүн дарамталсан, нэрийг нь зарлана аа" гээд найман жил болдог. Ийм зүйл байж болохгүй, ил болгоно гэсэн л бол ил болго.
Гашуунсухайт-Ганцмод боомтын ажлын хэсэгт би оролцсон. Юуг анзаарсан бэ гэвэл, өмнө нь 59 удаа ажлын хэсэг хуралдаж, Хятадын талтай уулзсан байдаг. Үнэхээр хоёр хөршдөө итгэлтгүй болчихсон юм билээ.
ОХУ талыг бид мэднэ, ах гэдэг боловч хэзээ ч ах шиг байгаагүй. НҮБ-д манайх элсэхэд хүртэл эсрэг кноп дарж байсан улс. Гэхдээ яасан ч бай энэ хоёр орны дунд оршиж байгаагаараа бид хамааралтай байсаар ирсэн. Хятадын талын хувьд өмнөх 59 уулзалтаараа биднээс залхчихсан байсан. Яг үнэндээ "Чайна Энержи" жилдээ 4 тэрбум тн нүүрсний экспорт хийдэг. Гэтэл манайх 100 сая. Монгол улс нэг их нөлөөтэй биш учир хаявал, хаяхаар байгаа биз дээ. Гэхдээ би энэ төслийг цаашаа яваасай гэж боддог.
Яг үнэндээ "Эрдэнэс тавантолгой" биш "Оюутолгой"-н цаана маш их "бузар" байгаа.
-Ямар?
-Бүх зүйл нь хаалттай. Зэсээ гадагш гаргадаг ч хэчнээнийг хэдэн төгрөгөөр гаргаж байгаа нь нууц. Дүрэм дээрээ, хөрөнгө оруулагчидтайгаа хийсэн гэрээ дээрээ тэгж заасан гэх. Гэтэл зэсэнд агуулагдах алтны хэмжээ маш өндөр байтал татвар авч чаддаггүй. Бид ажлын хэсэг байгуулаад уулзах гэхэд дарга нар нь биш зөвхөн менежер, хэлтсийн дарга гэх Монголчууд ирдэг. Хэлэлцээр хийе гэхээр УИХ, Засгийн газрыг тоодоггүй.
Бас нэг хардах зүйл байна. Хүүнд жилдээ 4 их наядыг төлж байгаа гэх тооцоо байна. Хүү нь 9 хувь. Арилжааны банкны хүүнээс илүү гэсэн үг. Гэтэл Монгол Улсын зээлжих зэрэглэлийн түвшин ямар байгаа билээ. Үүнээс гадна "Оюутолгой" хүссэн үедээ зээл авдаг. Зээл авахын хэрээр Монгол Улсын авах ашиг дахин хойшилдог. Ийм гэрээ хийж, ингэж ажиллаж болохгүй. "Оюутолгой" Монголд хэрэгтэй. Гэхдээ шударга байх ёстой. Засгийн газар нь дуудахад захирал нь ирдэггүй байж болохгүй. Эхлээд хүүгээ ярих хэрэгтэй. Бид зөндөө хулхидууллаа. Одоо тохиролцох, Монгол Улсад хэрэгтэй тохиролцоонд хүрэх цаг болсон гэж хэлмээр байна.
Суудлаасаа буусан гишүүд 12 сарын тэтгэмж авах шаардлагагүй

-Сүүлийн үед гишүүний суудлаасаа буусны дараа 12 сарын тэтгэмж авах нь зөв эсэх дээр талцаад байх шиг байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Яагаад 12 сарын тэтгэмж олгодог болсон талаар судалж үзсэн. Одоогийн талцал үүсэхээс ч өмнө.
Ерөнхийлөгч бол бүх насаараа цалингаа авдаг. Харин УИХ-ын гишүүн суудлаасаа буусны дараа тэтгэмж авдаг нь 2020 оны парламентынхны гаргасан шийдвэр.
УИХ-ын гишүүний танилцаж болох маш нууцын зэрэглэлтэй мэдээллүүд орж ирдэг. Туслахдаа ч үзүүлэхгүй гарын үсэг зурж аваад буцааж өгдөг баримт гэж бий. Тэр мэдээллийг ил гаргаж, мэдээлэх боломжгүй. Тэр мэдээллийг задруулахгүй гэсэн үндсэн дээр 12 сарын тэтгэмжийг гаргаж ирсэн юм билээ. Яагаад гэвэл мэдээлэл гэдэг зургаан сар дотроо шинэ байдаг. Тэрнээс цааш хуучин болчихдог. Ярьж, гаргаж ирээд ч нэмэргүй гэсэн үг.
Харин энэ тэтгэмж байх ёстой эсэх дээр хувь гишүүний хувьд байр сууриа илэрхийл гэвэл хэрэггүй л гэж хэлнэ. Тангаргаа өргөхдөө л ард түмний төлөө байна, авлигаас ангид байна гэсэн шүү дээ. Тэр утгаараа 12 сарын тэтгэмжээр тангаргаа биелүүлэх шаардлага байхгүй гэж бодож байна. Харин УИХ-ын гишүүн суудлаасаа буусны дараа гадаад улсын иргэн болох, гаднын байгууллагад ажиллахыг нь болиулах хэрэгтэй.
-Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар өнгөрсөн хоёр сарын хугацаанд төрийн ордон, сошиалд "зодоон" хийснийг бүгд харлаа. Энэ хугацаанд төсөв, чуулганы үйл явц ерөнхийдөө царцаж, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг нар албан тушаал ахилаа шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд хоёр хүний зодоон бус бүлэглэлийн зодоон л өрнөлөө. МАН-ын шуудайг яаж ч сэгсрээд адилхан л хүн гарч ирнэ. Бүр шинэ хүн л биш бол. Гэхдээ энд өрнөөд буй зодооны асуудлыг би огтхон ч сонирхохгүй байгаа. Яагаад вэ гэвэл Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд, Ардчилсан намын гишүүний хувьд, 112 мянган хүнийг төлөөлж УИХ-ын гишүүн болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд бодох, хийх ажил их байна. Хоёуланг нь суудлаас нь унагах дээр гарын үсэг зурсан, танхимдаа байж саналаа өгсөн.
-Ардчилсан нам сөрөг хүчний хувьд төсөв дээр хяналт тавьж ажиллах ёстой. Энэ үүргээ хэр сайн биелүүлсэн гэж бодож байна вэ?
-Төсөв дээр хяналт тавина гэдэг хэцүү. Тухайн гишүүдийн хувьд ялгаагүй нэг тойргоос сонгогдсон байдаг учир, тойргийн асуудал яригддаг. Мөн төсөв хэлэлцэх болгонд МАН квот ярьж, олноороо түрж ордог. Төсвийн байнгын хороонд давуу эрхтэй болж, дангаараа шийдэх боломжтой болдог. Энэ үед сөрөг хүчнийхээ ажлыг хийхэд хэцүү болчихдог. Санаатай санаагүй маш олон үйлдэл гардаг.
Гэхдээ Ардчилсан намын хувь гишүүдийн зүгээс ч тэр, намын бодлогоороо ч тэр сөрөг хүчнээ хийе гэдэгт 100 хувь нэгдэж байгаа.
Төрийн ажлыг боосон ардын намынхандаа маш их гомдолтой байна. Маш олон удаа сандал суудлын хэрүүл хийж хурлыг хойшлуулж, хуралдуулахгүй удсан хүмүүст гомдож байна. Үүнийг ард түмэн сайн санах хэрэгтэй. Хувийн эрх ашиг, намын эрх ашгийн төлөө иргэдийнхийг хэрхэн уландаа гишгэж байгаа үйл явдлыг хэзээ ч мартаж болохгүй.
-Танай намын даргыг УДШ бүртгэсэн. Харин дүрмийг нь буцаачихсан байх аа.
-Дүрэм дээр жижиг засвар орох бол байх л асуудал. Түүнд нэг их санаа зовохгүй байгаа. Ер нь төсөвтэй давхцаж байгаа бүх асуудлыг тоохгүй байгаа. Дараа нь шийдэж болно шүү дээ.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.
ВИДЕО:












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ чинь мөнгө өг, ЗГ-ыг огцруулна гэхээс өөр юу ч мэддэггүй, юмыг том зургаар харж чаддаггүй, явцуу жижигхээн ухаантай 126 балайгаас бүрдчихжээ. Өөр ЗГ гарч ирэхээр ядарсан жижигхэн эдийн засагтай улс гэнэт мөнгөтэй болох уу. Тэрний оронд өөрсдийнхөө даварчихсан хангамжаасаа татгалзна гэж хэлээч.
за үхэр Монгол минь чам мэтийн бичихээс цаашгүй амьтан Чи Эх орныхоо төлөө yu хийсийн нэг л нэг мэддэг царайгаргаж гэнэ хуцаа хуц..зассссс
Hits chi
Уул уурхайтай энэ баян нөхөр чи өмнө нь Оюунэрдэнийн ЗГ с хүсжюэж байхгүй яасан юм бэ. Бас нэг сайхан поп гар байна уу.
Оюунэрдэний ЗГ нэмээгүй 5н жил болоход энэ хүн дуугарсан болов уу. Шинэ ЗГ гарахад пропорц байдаг гар юм аа. Энэ ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж чадахгүй л дээ.
Одоо бүр амар болж дээ цалин нэмэхгүй бол тэтгэмж нэмэхгүй бол засаг огцруулна гэдэг болж жагсаалт гэдэг нэрээр улс төр хийсэн хэдэн нөхдүүд уих-д ороод ирчихсэн энэ их хурал тараад eрөнхийлөгчийн засаглалтай болвол таарна
Огцоруулан чи яаасийн чиний yu бгаа гэж айгаад бга бэ ...чам мэтийн бичихээс цаашгүй нуснууд нусаа цэвэрлчихээд хуц зассс
Монголыг Ерөнхийлөгчийн засагллтай болгож Путин, Баттулга хоёрын хүслийг биелүүлэх санаатай хүн юмуу даа, чи ! Монгол маань сүйрэнэ шүү дээ !!!
Яг штээ. Чи өөрөө ерөнхийлөгчийн засаглалдаа дарлуулж байвал таарна.
чи ларлууладөр ширэндээ баригдаад бгагаа мэдэх үү ..үхэр Монгол минь Эх орныхоо төлөө ч бос ч чадахгүй yu байж хуцаарай зассс
Попролтоо зогсоо!!
ene bvtehguiee jagsaaltaar orj irsn balai shantaaj hiij amidrah bodoltoi yumnuudiig hooj yavuulah heregtei
Дураараа я вэ
Ha ha
УИХ ын гишүүнийг ямар нэгэн шалгууртай болгох хэрэгтэй юм бн. Ядахнаа их сургууль төгссөн улс эх орныхоо төлөө гэсэн бодолтой хууль, эдийн засгийн мэдлэг боловсролтой нас тогтсон 40 нас хүрсэн гэдэг юмуу хүмүүсийг УИХ ын гишүүнээр сонгогдох эрхтэй гэх хэрэгтэй юм бн.Жагсаалтаар орохыг хориглох хэрэгтэй. Энэ их хуралд янз бүрийн хүмүүс орсон бн.Балай тэнэг,янхан, боловсролгүй худалч, хулгайч гэх мэт үл бүтэх хүмүүс ороод төр үймүүлж бн.
Эх орныхоо төлөө УИХ мөнгө идсэн хулгай ч даа л энэ үгээ хэл чадаагүй байж битгий хуц ...
ЕС асан Л.Оюун-Эрдэнэ л УИХ -г 126 гишүүнтэй болгоно гэж поопрон зүтгэсээр ийм зүйл болгосон шүү дээ. Баахан цүнх баригч нарыг жагсаалтаар гаргасан. Одоо тэд нь өөрийг нь хамгаалж байгаа 30 юм уу даа бараг. Ард түмэн бол тухайн үед бараг л зөвшөөрөөгүй дээ, хүмүүс өмнөх 76 хоолны саваа яая гэж байхад юун 126 вэ л гэж байсан. Улсын төсөв дээр бөөн дарамт..Л.Оюун-Эрдэнэ чинь анх бүүр давраад УИХ -н гишүүдийг 152 ч билүү болгоно гэж байсныг ард түмэн эсэргүүцсээр 126 дээр авчирсан санагдана. Лувсанжамц, Нара тэргүүтэй нөхдүүд жагсаалтаар шууд УИХ -н гишүүн болсон.
гишүүн минь 1тн нь 100 долларын үнэтэй нүүрс, 1 тн нь 10 мянган долларын үнэтэй зэс 2-ын алины ард их хулгай байх нь дэндүү ойлгомжтойг хэлж бн даа,,, Амжилт хүсье
Үнэнийг хэлж зѳв яриж байна дэмжиж байна.Амжилт
er ni zuv...... hugjiliin berhsheeltei irgen gedeg chini zogsoj, jagsaj chadahgui niigemees gaduurhagddsan humuus bdag shuu..... bayasgalan gishuuniig uneheer demjij bn shuuu.... niigmiin orhigdson gaduurhagdsan davhargiig hamgaalah gej hicheej bn
Барах уу. Цаадуул чинь ид жаа лж хөх инээд нь хүрч байна даа
Санаа амар ЗГыг мөнгө өг , өгөхгүй бол огцруулна гээд, ямар дараарай юм.
Тэрэлжийн уулзалтаас засгийн газарыг огцоруулах даалгавар авчдээ. Данх.амарбаясаглан нар их монго огсон уу. Авсан монгоороо тэр тахир дутуу хумуусээ санхуужуул. Чи бас нуурсний хамтран хулгайч шуу дээ
Худлаа битгтй жүжиглээд бай энэ УИХ ороод юу хийсийн
Огцруулаагүй юмуу
ЖИНХЭНЭ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ТЭТГЭМЖИЙГ 100%НЭМЭХ НЬ ЗӨВ ...
Shaana biz
Яая энэ дурак шантааж хийж мөнгө олох аргад амташиж дээ шуналын тулам чинь мөнгө л олж байвал хамаагүй гж боддог сда юу...юуч мэдэхгүй чадахгүй амьсгаа хэвтэж болиорой чи
уул уурхйагаас олсон мөнгөөрөө гарч ирсэн, мөнгөө багтааж идсэн энэ боловсролгүй нөхөр одоо насаараа УИХ- д суухыг оролдож эхлэх шив. Цаана чинь чамайг бодоход сурч мэдэх, эвчнөө эдгээх гэж яваа олон авдан хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн нэг нь тэр Болороо байна. Үнэхээр боловсролтой утаахтай хүүхэн. Чи гэнэт юу болсон бэ. Сэрэв үү. Одоо 4 жилээ дуусгаад зайл. Чамшиг зугаа цэнгэлээр хөр гараа бэртээгээгүй, хөгжлийн бэрхшээлтэй цалин тэтгэмж бага авдаг боловсролтой хүмүүс дүүрэн.
АРАЙ Ч ДЭЭ. ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ ЧАДАХГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН САРД 302000 ТӨГРӨГӨӨР ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ.
Мэргжил нь шантаажчин байна даа. Өөр хэлэх үг олдохгүй байна. Зүй нь УИХ-ын гишүүн хүн шинжлэх ухааны үндэстэй тооцоо хийгээд, түүнийгээ хамгаалан бодлого болгон батлуулах үүрэгтэй байх ёстой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьсан алтаар баяжаад сагаж яваад мотоциклоосоо унаж суумгай болсон новш УИХ-д зүгээр гай л байна. Чи жинхэнэ ХБИ-ийг төлөөлж чадахгүй. Саранчулуун та хоёр мөнгөөр, танил талаараа энд орж ирсэн. Жинхэнэ ХБИ-ийн зовлонг биеэрээ мэдэрсэн хүмүүс байсан бол яая гэх сэн
Ямар бачуу гишүүн бэ. Их хуралд ямар ч боловсролгүй, бодлогогүй, жижигхэн тархитай хөгийн хогууд гарчихсан юм бэ. Юм л бол огцруулна гэж айлгах тактик уу.
Баясгалан чи иймхэн үзэл бодолтой бол гишүүнээсээ татгалз. Ингэж солиорохын оронд тэдгээр хүмүүсийн тэтгэмжийг нэмэх өөр ямар боломжууд бна вэ гэдэг дээр судалгаа хийж засгийн газарт санал болгооч эргүү тэнэгээ. Иймэрхүү хандлагатай байх юм бол чамд их хурлын гишүүн байх ямар чадвар ёс зүй алга му хар тэнэгээ....
Бүтэн болоод хагас өнчирсөн хүүхдийг Төр ядаж 1 удаа тэтгэмж туслалцаа жилдээ үзүүлдэг байх хэрэгтэй ш дээ Олон улсын жишигт нийцүүлэх
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ ЮМНУУД ЯНЗ БҮРИЙН ЮМ ДУРААРАА БИЧИХ ЮМАА. БАЯСГАЛАН ГИШҮҮН ЗӨВ АЖИЛ САНААЧИЛСАН БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА.
өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хирнээ их хуралд жагсалтаар орж ирсэндээ баярлаад дуугүй сууж байж болдоггүй юм уу? одоо бүр амар болжээ юм л бол Засгийн газрыг огцруулна гэж солиодог болж. Наад цалин тэтгэвэр тэтгэмжийг чинь нэмэх асуудлыг Засгийн газар мэддэггүй юм мангар дуракаа чамаайг жагсаалтаар оруулж ирээд толгойг чинь илээд сууж байгаа наад Их хурал чинь мэддэг юм шүү дээ.
УИХ - д орчихсон тэгэд яаахийн чи толгойгын илэхийн муу хуцмал минь илүү үгээ өартэй хэл Гишүүн хүн хэнд хэлэхээ чамаар залгуулах уу ...Хуцхлгүй дуугүй бай
Тэргэнцэрээр түрүүлээд мөнгөөр худаллагдсан нөхөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж гарч ирсэн.
Баян багий.
Шал худлаа гар.
хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийн өмнөөс яагаад ярьж болохгүй гэж тийм л худлаагийн мэдсийн бол УИХ - д яаах гэж нэр дэвшүүлсэн бэ та нар хуцаж байхаар Эх орныхоо төлөө жагссаж ч чадахгүй тийм л үхэр шүү дээ
Ehner huuhde hayaj bujigchintei syysan hogiin amisgaa. Uulee edwl za. Tsaga olj hutsmaar bna. Oyunerdene deer hiih chine yaasin novshoo
хэн хэнтэйгээ суух нь чамд бас хамаатай yu УИХ хэн нэгнийг өмөөрөөд үхлээ yu ..чаммэтийн гуйлагчингуудалчуур уу л хэн нэгний боол болоод явж байхдаа таарсан шалны алчуурууд
энэ нг юм жагсаалт гх балай юмаар мөнгөөр зодож орж ирээд юу гуцаад бга ац вээ зайлаа дуртай шээс нь засагаар оролддог болжээ май шүү
чам мэтийн хөгийн гарууд yu ч хийж чадахгүй бичихээс өар зүйлгүй хуцмалаа чи өөрөө харин май шүү. Чамд байдаг бол надад ч ...
Данхын цэргүүд ЗГ-ыг унагаах санаатай дахиал ноцоод эхэллээ шүү.
Чи yuni цэргийн улны цэрэг үү ..хэн нэгний шалнй алчууур минь ажилаа л хий
ЗӨв, Дэмжиж байна ЗАНДАНШАТАР, ХҮРЭЛСҮХ нар ОГЦОР !!!