УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ынхан бүлгээрээ хуралдаад чуулгандаа орж ирэхгүй эрэл болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ -ийг хийж байна.

Энэ үеэр МАН-ын гишүүдийн олонх орж ирээгүй байна. Өнөөдөр өглөөний 10.00 цагаас эхлээд 15.30 цаг хүртэл завсарлага авсан. Энэ хугацаа дууссан ч орж ирсэнгүй.

УИХ-ын гишүүн Ө.Шижир, "МАН-ынхан “Цалин нэм” гэж ажил хаялт зарлаад байгаа юм уу. Тэгвэл тэрийгээ хэл л дээ. Ажлаа хий л дээ. Ажилдаа ирэхгүй байгаа хүмүүсийг дахиж битгий сонгоорой, иргэд ээ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Завсарлага авсан бол орж ирээд төсвөө үргэлжлүүл. Ингэж төсөв баталж, төр барьдаг юм уу. Бүгдээрээ уруулаа унжуулаад хаяад алга болчихсон. Монголын төрөөр 28 жил тонгочиж, сүүлийн хоёр сар амьтны хүрээлэн шиг тоглолоо" гэв.

Сангийн сайд Б.Жавхлан "Манай бүлэг хуралдаад байна. Тийшээ бас дуудаад. Гэхдээ асуултад хариулах гээд орж ирлээ" хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button