УЛС ТӨР

Тойм: Парламентын хяналтыг сулруулахад ЗГ гар дүрэлцэж буйгаа Х.Ганхуягийн томилгоогоор батална

Намрын чуулган эхэлснээс хойших УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын бүлэг, ХҮН нам болон бусад намуудын улс төрийн оролцоо аажмаар эрчээ алдаж эхлэв.

Яагаад ийм нөхцөл үүсэхдээ тулав гэдгийг намрын чуулган эхэлснээс хойш анзаартал, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах хамгийн чухал чиг үүрэг байнгын хороодод байдаг. Гэтэл эндээс алдаа, хийдэл, хууль зөрчсөн шийдлүүд гараад эхэлбэл УИХ-ын хяналтын үүрэг сулрах эрсдэл бий болно гэсэн үг.

УИХ дотор давхар дээлтэй сайд нар нь сууж байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүд хууль батлах хамгийн чухал талбар болох байнгын хороо болон УИХ дээр дэндүү өндөр оролцоог эзэлж байна. Төсвийн III хэлэлцүүлгийн хамгийн чухал энэ үед төсвийн ерөнхийлөн захирагч нарын ирэх оны төсвийн багцаас хасаж, танах асуудал нь угтаа зарим талд хожоо, зарим талд асар эмзэг сул байдал үүсгэж ч байх шиг.

Яг энэ үед хамгийн чухал оролцоотой нь Төсвийн байнгын хороо. Засгийн газрын хүсээд байгаа ирэх оны төсөв болон холбогдох хуулийн төслүүдийг УИХ руу хэлэлцүүлэхдээ УИХ-ын гишүүдийн гаргасан төсвийн хэмнэлтийн олон ч санал байнгын хороон дээрээ шууд унасан. Өөрөөр хэлбэл анхнаасаа Засгийн газраас оруулсан саналаар явна гэсэн аятай.

УИХ-ын чуулган дээр оруулж ирж хэлэлцүүлж байгаа маш олон асуудлыг хойшлуулахыг нь хойшлуулж, ирц бүрдэхгүй байх, нэгнийхээ өмнөөс санал өгөх зэрэг маргаанууд ундарч бүх юмны эмх замбараа олдохоо байсан энэ үед Төсвийн байнгын хороо нь хууль зөрчиж, Засгийн газрын гишүүнээрээ байнгын хороогоо удирдуулсан зэргээс парламентын эрхэнд яаж халдаж байгааг харж болохоор.

Өөр нэг жишээ. Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Ухаа худаг"-ийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах саналыг танхим дахь 92 гишүүнээс 46 нь зөвшөөрч, 46 нь татгалзаж санал тэнцээд зогсохгүй, улмаар 50 хувиар санал дэмжигдээгүй гэдэг шалтгаанаар унасан. Үүний дараа зарим гишүүд техникийн саатал гарлаа гэж горимын санал гаргаж, ирэх даваа гарагийн чуулганы хуралдаан руу хойшлуулах санал гаргаж дэмжигдсэн юм.

Хяналтын хороо гэдэг парламент өөрөө хэр нээлттэй, ардчилсан юм бэ гэдгийг харуулж буй нэг илрэл нь.

Дээрх Хянан шалгах түр хороог байгуулахыг эсэргүүцэж кноп дарсан нэрсийг лавлан харвал Засгийн газрын гишүүдээс уг саналыг унагахад гар бие оролцсон нь харагдана.

Энэ бол парламентын, тэр дундаа Засгийн газрын гишүүдийн оролцоотойгоор цөөнхийн хяналтын оролцоог сулруулах гэсэн оролдлого гэж нүдэнд тусав.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин яг энэ агуулга дээр "Парламентын хяналт хэрхэн ажиллах вэ гэнгүүт Засгийн газрын нэг ч гишүүн байхгүй болчихсон. Нэг бол Засгийн газар нь парламентын хяналтыг хийх гээд өмнүүр нь гүйж орж ирээд байдаг. Парламентын хяналтыг Засгийн газар нь хийлгэхгүй гээд гацаагаад байдаг маш буруу соёл одоо явж байна" хэмээн яв цав тодорхойлж, шүүмжлэв.

Парламентын бие даасан, хараат бус байдал гэдэг МАН-ын ч юм уу, Засгийн газрын эрх оролцооны жинд дарагдаж байдаг эд биш. Цөөнхийн хяналтыг сайжруулахад олонхын дэмжлэг байх ёстой болохоос биш хумьж, хорих нь тухайн парламент аливаа улс төрийн дарангуйлал, нөлөөллөөс ангид байх чадамжгүй болж ардчилсан байдлаа алдана л гэсэн үг.

Дан ганц хянан шалгах түр хороо байгуулах асуудал ч бус. Парламентын бие даан шийдвэрлэх боломжтой бүх хуулийн төсөл, агуулга дээр Засгийн газрын эрх нөлөө хийгээд МАН-ын ашиг сонирхлын сүүдэр туссаар байвал цаашид Монгол Улс ардчилсан парламенттай улс гэх статусаа алдана.

Ингэж УИХ-ын төсвийг хэлэлцүүлэх, хяналтын оролцоогоо хэрэгжүүлэх гэсэн оролдлогыг мухарлах болсон оролдлогуудад Засгийн газар гар дүрэлцэж байгаагийн хамгийн тод жишээ нь өчигдөр орой УИХ-ын чуулганы тов руу Шадар сайдад Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг танилцуулахаар оруулж ирснээс харж болно.

Г.Занданшатарын Засгийн газар эмхлэгдсэний дараа Төсвийн байнгын хорооны даргаар орж ирсэн Х.Ганхуяг ирэх оны төсвийн төслийг боолцох ажилд хамгийн өндөр үүрэгтэйгээр оролцож байгаагийнхаа, тэр хэрээр чуулган дээр Засгийн хүсэмжит төсвийг зүтгүүлж, гишүүдийн гаргасан төсвийн хэмнэлтийн саналуудыг байнгын хороон дээр "унагаж" байгаагийнхаа шагналыг ийн авч буй л гэж харагдав.

Өөрөөр түүнд энэ суудалд хүрэх сайн түүх үгүй.

Х.Ганхуяг Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.2.1,3 мөн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэг буюу нийтийн албанд ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдсэн ч цагаатгагдаж байсан удаатай. Түүний ээж П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК нь Энержи Ресурс компанийн "Ухаа худаг" уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авахдаа давуу байдал бий болгуулсан гэгддэг. Энэ бол түүний нэртэй холбогдсоор ирсэн кэйс.

Хэдий энэ хэрэгт тэр нэр цагаадаж, ард үлдсэн ч өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Ухаа худаг"-ийн тусгай зөвшөөрлийг Хянан шалгах түр хороо байгуулах нэр бүхий 33 гишүүний саналыг эсэргүүцэж кноп дарсан байдаг.

МАН өнөөдөр намын даргынхаа суудлын төлөөх хагарал тэмцлийн энэ хурцадмал үеэ парламентын дархлааг сулруулах хэлбэр рүү хэлбийлгэж, үүндээ Засгийн газрын гишүүдийнхээ гараар могой бариулж болохгүй.

Хэрэв иймдээ тулбал олон нийтийн төлөөллийн оролцоог дутуу үнэлсний гор нь Засгийн газарт ирж л таарна. Парламентын ардчиллыг хамгаалахад Г.Занданшатар өөрөө оройлох ёстой хүн нь.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин

Зандан хулгайтай тэмцээд амьр�##� гоё блно гээдл бна харин зг нь жинхэнэ хулгайчдын бүлэглэл болжээ

Зочин
Зочин

Элдэв асууд�##�д холбогдоогүй хүн томилоочээ

Иргэн
Иргэн

Х.Ганхуяг, Дамдинэям , Баберо, Г.Амартүвшин гээд түрүүвч нэгтэй гарууд

Зочин
Зочин

Олон давхар дээлтэй сайд нартай болсны л гай шүү дээ

Зочин
Зочин

Nvvr amaa tatuulj jartaisan gomo carailsan pi.zdis nahui.bas ix tom muruudunu.ix xurliin ded bxin gene.servvn zvvdel naXui mini.

Зочин
Зочин

Ene neg Ganhuyag gej gaj gomo carailsan xaltar xaa yavsan gazraa gai tarij bxiin. Yadag p###a ve .

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Засгийн газрын УИХ-аас бүрдүүлэх өөрчлөлтийг УИХ-ын гишүүд хийсэн. УИХ-ын гишүүдийн сайд болохын төлөөх шун�##� Монголын төр, засгийг гутааж байна даа.

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Х.Ганхуяаг Д.Батлут Б.Бат-Эрдэнэ Батцэцэг Г.Дамдинням У.Хүрэлсүх Занданшатар Н.Учр�##� нар тоглоомын хуурамч засгийн газар байгуулж төр засгийн ажлыг ц�##�гардуулж өөрсдийнхөө ноёрхлыг тогтоохын тулд ард олныг хооронд нь дайтуулж нийгэмд эмх замбараагүй байдлыг бий болгож ардчилсан нийгмийг хөрөнгөтний нийгэм болгосноо бат�##�гаажуулахын тулд үндэсний бөхчүүдийг �##�тан цомын төлөө хүртэл барилдуулж байна.
Энэ бусармаг байдлыг зогсоохын тулд �##�уурчин үхсэн итгэл �##�дсан МАН ыг тарааж үхсэн МАН ыг өмөөрдөг Булган (Цагаан Хун)Оюун Цэдэн хүчингийн хэрэгтэй Нямбаатар мэнгэт Нямдорж үхсэн МАН ын нэр барьж УИХ д суусан бүх хүмүүсийн Хятадын тагнуулчин Нацагийн Багабандийн Хятад ээжтэй Хүрэлбаатарын ард түмэнтэйгээ Хятадаар ярьдаг Ухнаагийн Хүрэлсүхийн МАХН аа тарааж Ухнаагийн Хүрэлсүхийн боол болсон Намбарын Энхбаярын манж зантай Хятад Элбэгдоржийн хууль зүйн сайд гэх Б.Энхбаярын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж 2026оны төсөвт төвлөрүүлэн эдгээр хүмүүст ардчиллын �##�тан хараацай С.Зориг агсны амь биеийг хамтарч хөнөөсөн д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татахыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу ?

zocin
zocin

Хассуурь гэдэг комунистын шээс их байна аа

Зочин
Зочин

ҮНЭХЭЭР ХЭРЭГ АЛГААА ДАН ХУЛГАЙЧ НАР ЯВЖ ЯВЖ АМАРБАЯСГАЛАН Н АРАЙ ДЭЭР ЮМ ШИГ БАЙНА ЯДАЖ Л ЭРГЭН ТОЙРНЫХ Н НЭР ГАР ЦЭВЭР ЗАЛУУЧУУД

злчин
злчин

шудрага Алтанхуяг гишүүн чинь ухаа худгйн угжны хурга байсан байна

Змапочин
Змапочин
Reply to  злчин

Сайн угжуулж түүнийхээ т�##�аар хичээл заагаасай

Холбоотой мэдээ

Back to top button