УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ховд аймаг ₮1.8 тэрбумаар сумдын хөгжлийг дэмжиж, ₮200 саяар Ланд 200, ₮140 саяар ном авна

Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас Сумдын хөгжлийг дэмжих, чадавхжуулах хөтөлбөр, арга хэмжээнд 1.8 тэрбум, Ланд 200 худалдан авахад 200 саяыг, OXFORD хөтөлбөртэй 1000 ном авахад 140 саяыг, Алтай сумын ЗДТГ-ын авто машины граш барихад 106 сая төгрөгийг зарцуулахаар тендер зарлаад байна. Тодруулбал,

Хоёр хоногийн өмнө буюу 11 дүгээр сарын 06-ны өдөр Сумдын хөгжлийг дэмжих, чадавхжуулах хөтөлбөр, арга хэмжээ 1.8 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Уг тендерт холбогдох материалыг энэ сарын 28-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Тендерийн санхүүгийн эх үүсвэр нь Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гарах аж. Ингэхдээ,

  • Орон нутгийн иргэдэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, сайжруулахад чиглэсэн төсөл арга хэмжээнд - 1.1 тэрбум
  • Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих, тэдний амьдрах орчныг сайжруулахад чиглэсэн хөтөлбөр, арга хэмжээнд - 100 сая
  • Сум, багийн удирдлага, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, ажиллах орчин нөхцлийг дэмжих, сайжруулахад дэмжлэг үзүүлэх - 80 сая
  • Сум багийн иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд - 70 сая
  • Багийн иргэд, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, мэдээлэлжүүлэх, оролцоог хангах хөтөлбөр, арга хэмжээ - 130 сая
  • Хүүхдийн Паркийн засвар - 30 сая
  • Галдан хааны аялал жуулчлалын цогцолборын тохижилтын дэмжлэг - 19 сая
  • Их Монголын Б байрны дээврийн засвар - 85 сая
  • Хүүхдийн тоглоомын талбай байгуулах /Буянт баг/ - 30 сая
  • Сургуулийн барилгын засвар /Чандмань сум/ - 136 сая төгрөг байх юм байна.

Мөн Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 200 саяар Ланд 200 авах тухай тендерийг зарлав. Санхүүгийн эх үүсвэрийн хувьд Ховд аймаг өөрийн хөрөнгөөр авахаа илэрхийлсэн байна. Тус автомашин нь 2019 оноос хойш үйлдвэрлэсэн, 2019-2025 онд Монголд орж ирсэн байх ёстой гэж тусгажээ. Уг тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 27-ны өдөр дуусна.

Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр OXFORD хөтөлбөртэй 1000 ном авах тухай тендерийг зарлажээ. Уг тендер нийт 140 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. Ном тус бүрийн үнийг тооцоолж үзвэл нэг ширхэг нь 140 мянган төгрөгийн үнэтэй. Тухайн тендерийн материалыг энэ сарын 28-ны өдрийг дуустал хүлээн авах юм байна.

Мөн Ховд аймгийн Алтай сумын засаг даргын тамгын газраас 106 сая төгрөгөөр ЗДТГ-ын авто машины граш барих тухай тендер зарласан байна. Тус тендерийн санхүүжилтийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар тусгажээ. Материалыг энэ сарын 14-ний өдөр хүртэл хүлээн авах юм байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бөөснүүдийн хоолойг огтол

Зочин
Зочин

Бүгд хулгай бна

Хулгай
Хулгай

Хулгайчийн омрууг огтол!!!

Зочин
Зочин

Ээ хөөрхий гэж, улс төрд орсон мунхаг хүмүүс улс орныг сүйрүүлж байна. Ард түмний татварын мөнгийг үрэн, таран хийхдээ л гаргууд сайн юм. Ер нь ард түмэн ингэж өндөр татвар төлхөө болиод зүгээр л өөрийн хувийн тэтгэвэрийн сандаа татварын мөнгөө хуримтлуулдаг болвол дээр юм даа (гэхдээ сайн дурын үндсэн дээр).

Зочин
Зочин

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Зочин
Зочин

Пүрэвдорж их үнэд хүрчээ

Зочин
Зочин

bolovsrol muutai luivarchin golduu ardchilagch nertei uhaaniig ni sain sudlaagui hulgaichuud garsan ednii hogjuuleh gej yu bhav dee chaavaas elgiin pizdanuud

Зочин
Зочин

Ланд200 гүй бол үхэхнүү

Хариу
Хариу

Ээ чаавас аа. Оркууд иймэрхүү юм худалдаж авна даа. Яасан ийсэн машин ланд вэ. Ёстой бүтэхгүй хүмүүс. Дарга нар нь ланд 200 унахгүй бол хүн биш болоод, амьдрад нь утгагүй болоод байлаг байх даа, хөөрхий чаавас. Татвараас өөр орлого төрд байхгүй л дээ. Бидний мөнгөөр төрийн дуракууд тансаглаад дуусахгүй юмаа

Холбоотой мэдээ

Back to top button