Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй бол нислэгүүдийг 20 хувиар цөөлөхөд хүрнэ

АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи баасан гарагт /2025.11.07/ мэдэгдэл хийхдээ засгийн газрын үйл ажиллагааг эхлүүлэхгүй бол агаарын тээврийн компаниудад нислэгийн тоогоо 20 хувиар бууруулахыг тушаах шаардлагатай болно гэжээ. АНУ-ын Холбооны засгийн газар өчигдөр мэдэгдэл гаргахдаа 40 томоохон нисэх онгоцны буудлууд нислэгийн тоогоо 4 хувиар бууруулахыг даалгасан байна.

Өнгөрсөн сараас хойш АНУ-ын засгийн газар төсөвгүйн улмаас нэн шаардлагатай бус үйл ажиллагаануудаа зогсоосон. Учир нь Конгресс дахь Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намынхан хэд хэдэн асуудал дээр санал зөрөлдөөд байгаа юм. Одоо өнгөрсөн сараас эхэлсэн засгийн газрын зогсолт түүхэн дэх хамгийн урт хугацааных болсон. Засгийн газрын үйл ажиллагаа зогсоод 38 хоноход 13 мянган агаарын хөдөлгөөн хянагч, 50 мянган аюулгүй байдлын шалгагч цалингүй ажиллахаас өөр аргагүй болсон байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button