Д.Ганмаа: Ж.Чинбүрэнд салбараа гэх сэтгэл байхгүй, үг, үйлдэл нь үргэлж зөрдөг
УИХ-ын гишүүн, Анагаах ухааны доктор Д.Ганмаатай эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал болон цаг үеийн улс төрийн талаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар яриагаа эхлүүлэх үү?
-Сайнаас эхлээд ярья гэж бодож байна. Бид сүүлийн 30 жилийн туршид эрүүл мэндийн салбар асуудалтай гэж ярьсаар ирсэн ч ололтууд ч мөн их бий. Бид өргөн уудам нутагтаа улс хэр нь дэд бүтцээ маш сайн хийсэн гэж хардаг. Жишээ нь, алс хол малчин айлын гэргий төрлөө гэхэд очиж үзэх эмч, хэвтүүлэх орыг хүрэлцэхүйц хийж өгсөн гэсэн үг л дээ.
Хоёрдугаарт, хатуу хяналтын системтэй байсан учир эмч эмнэлгийн ажилтнууд төрөлт, нас баралт, өвчлөл, хүндрэл бүрийг хариуцлагатайгаа тоолж, бүртгэж ирсэн.
Гуравдугаарт. Эмч, эмнэлгийн ажилтнууд сахилга бат өндөртэй. Би өөрөө асрагч, эмч байсан хүний хувьд сайн мэднэ. Шөнийн жижүүрийг нэг ч удаа амрахгүйгээр нойргүй хонодог байсан. Эдгээр систем цөм хадгалагдаад явж буй. Мөн биднийг хол хаяж хөгжсөн барууны орнын эмч нартай туршлага судлах, шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлэх, суралцах ажил ч сайн явагдаж ирсэн. Гэхдээ хаягдаж, хоцрогдсон зүйл их байна.
-Юунаас хоцорч, юуг хаяж үлдээв?
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо сайн ажиллахгүй байна. Байнга тэнцэл нь хасах гарч зарлага нь орлогоосоо даваад байгааг үе үеийн Эрүүл мэндийн сайд нар мэдэж байгаа. Зарлага орлогоосоо даваад буй нь эмийн хүрэлцээ, эмнэлгийн хангамж, эмч эмнэлгийн ажилчдын цалингийн асуудалтай шууд холбогддог. Үүнийг хавраас л засаж сайжруулаад явах ёстой байсан.
Санхүүгийн судалгаатай, нөөцтэй л байх хэрэгтэй. Асуудал гарсны дараа гал унтраах биш урьдчилсан тооцоотой, тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой.
-Та төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс хоёр хувийг хасаж, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэх зарчмын зөрүүтэй саналыг гаргаж, холбогдох байнгын хороонуудаар дэмжүүлсэн шүү дээ. Холбогдох судалгаа, тооцоололд салбарын сайд болон холбогдох хүмүүсийн оролцоо муу байгаа гэсэн үү?
-Цалинг нэмэхийн тулд УИХ-ын гишүүд яах ёстой вэ гэвэл, тодорхой хуульд заасан хугацаанд Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс тэвчиж болох зардлуудыг олж, хасаад тэр хэмжээгээрээ цалинг нэмэх боломжтой шүү дээ. Иймд төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвөөс хоёр хувийг хасаж, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх саналыг гаргаж, байнгын хороогоор дэмжүүлсэн. Төсөвт өртөг нь 770 тэрбум.
Энэ саналыг гаргаж байхдаа зэрэгцэн үр ашиг, болохгүй байгаа тогтолцооны гажгуудыг засах ёстойг, ямар бодлого хэрэгжүүлэх, мөн цалинг нэмэх талаар ярьсан. Ингэхдээ Боловсролын яам шиг цалингийн систем, голч, дундаж нь ямар байгаа асуудлыг гаргаад ирээч гэж хүссэн. Эрүүл мэндийн яамнаас бараг дөрвөн удаа энэ талаар асуусан ч одоог хүртэл хариултаа аваагүй байгаа. Ямар ч судалгаагүйгээр цалин нэмэх, төсөвт суулгах боломжгүй. Энэ ажлаа хийхгүй байгаа учир одоогийн сайдад шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин өмнөх сайд, одоогийн УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан салбарынхаа асуудлыг мэдэж байгаа хэр нь надтай адил зарчмын зөрүүтэй санал бариад ороод ирэхгүй байгааг гайхаж байна.
Цалин л нэмчихвэл инфляц үүснэ гэдгээ боль

-Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа 3.5 сая болгох шаардлагатай хэмээн тодорхой хугацаанд жагссан. Өргөсөн тангарагтаа үнэнч байна хэмээн ажлаа цалгардуулаагүй. Харин удахгүй тэмцлийн хурц хэлбэр буюу шаардлагатай тусламж үйлчилгээгээ үзүүлээд ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна шүү дээ. Гэтэл төсөв батлахад цөөн хугацаа үлдсэн. Төсвийн дөрөв тавдугаар хэлэлцүүлэгт алх цохиод л батална шүү дээ. Тэгэхээр эмч нарын ажил хаялт үр дүнд хүрч чадахгүй бол яана вэ, эсхүл 2027 онд нэмнэ гэх амлалтаар дуусах вий.
-Есдүгээр сарын 30-нд болсон төсвийн анхны хэлэлцүүлэг дээр эмч эмнэлгийн ажилтны цалинг нэмэх, сангийн тэнцлийг гүйцээх гэсэн хоёр зарчмын зөрүүтэй саналыг батлуулсан. УИХ-ын гишүүний хувьд хийж чадах зүйл нь л энэ шүү дээ.
Би эмнэлгийн тусламжийн хуулийг батлуулахын тулд бүтэн жилийн хугацаанд анхан, лавлагаа шатлал, төрөлжсөн эмнэлгүүдээр явж , эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, асуудлуудыг нь сонсож байсан. Багийн эмч нар бүр хүнд сэдвүүдийг ярьдаг. Цалин бага байдгаас гадна тус эмнэлэгт нь машин байхгүй, бензин хүрэлцдэггүй, хувийн унаандаа өөрийн мөнгөөр бензинээ хийгээд тусламж үйлчилгээ явуулдаг. Тэр үеэрээ өөрсдөө ч эрсдэлд ордог тухайгаа ярьж байсан. Тэр бүх асуудлыг нь сонссон учраас л өнөөдөр гарц шийдэл хайгаад яваад байгаа юм л даа.
-Цалин нэмчихвэл инфляц өснө гэгдэж буй. Энэ тухай судалж үзсэн үү?
-Инфляц өснө шүү гэх дайралтууд маш ихээр ирж байгаа. Тэр хүмүүст цөөн хэдэн үгээр тайлбар өгье гэж бодож байна.
Эдийн засагчдын тооцоолол байдаг. Төсөвт 1 их наядаар нэмэлт оруулж ирсэн тохиолдолд инфляцад нөлөөлөх хэмжээ маш бага буюу 1 хувь хүрэхгүй. Миний оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын тухайд 770 тэрбум төгрөгийн асуудал шүү дээ. Цалин л нэмчихвэл инфляц үүснэ гэдгээ боль.
Барилга байшин нэмэх бүрд халаалтын зардал хэрхэн нэмэгдсэнийг харах хэрэгтэй. 2024 онд 1.1 их наяд байсан бол 2025 онд 700 тэрбумаар нэмэгдчихсэн байна. Зөвхөн халаалт, түлш. Тэгтэл барилга барих тоолонд ажиллах хүчний зардал, тоног төхөөрөмж, хэрэгсэл, урсгал зардал нэмэгдэнэ. Үүнийг яагаад анзаарч ярихгүй байгаа вэ гэдэг нь сонин.
-ЭМД-ын салбарын асуудлыг ярихгүй өнгөрч болохгүй. Та дээр яриандаа ч дурдлаа. Саяхан ЭМДЕГ-ын дарга 300 гаруй тэрбумын өр үүсгэсэн хэмээн ажлаасаа хөөгдөж, шинэ хүн томиллоо. Том зургаар нь харвал сайд солигдох бүрд энэ газрын дарга солигддог. Гэхдээ асуудал нь хэвээр үргэлжлээд байх шиг. Эхний зургаа, долоон сард эмнэлгийн хэрэгслийн хангамж тогтвортой байдаг ч найман сараас эхлэн даатгалын мөнгө орж ирээгүй гэх шалтгаан хэлээд сууж байдаг шүү дээ. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Яг үнэн. Би санал нэгдэж байна. Жишээлбэл, ЭХЭМҮТ-ийн эмч нар хэдий бага цалинтай ч гэсэн амаржиж, эмчлүүлж байгаа эх хүүхдүүдийг ая тухтай байлгахын тулд мөнгө цуглуулж эмнэлгээ засварладаг. Энэ мэт олон асуудал бий. Гэтэл нэг дарга солигдоод шийдэгдэхгүй. Гүйцэтгэлийн санхүүжилт гэж улс төрчид нэрлээд, буруу хэрэгжүүлж гүйсэнтэй л холбоотой. Өвчлөл нь ихсээд, ороо нэмээд байх юм бол бид мөнгөө авна гэдэг ойлголтыг эрүүл мэндийн байгууллагынханд өгчихсөн байна. Үнэндээ тийм биш шүү дээ.
Урт хугацааны бодлогын асуудал яригдана. Хэзээд нь барилга барьж, тоног төхөөрөмж авах, гол нас баралтын шалтгаан болоод буй өвчлөлүүдийг орон дээр авч очихгүйгээр шийдэх боломжийг стратегийн хувьд харж байгаад шийдэх хэрэгтэй. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын салбарт мэргэшсэн тоо, тооцоо хийдэг багийг, сайд, улс төрчдийн нөлөөллөөс тусад нь ажиллуулах ёстой. Мөн ЭМДЗ-д төлөөллийн зарчим алдагдаад байгааг засаж, ЭМД-ын салбарыг тусад нь гаргах хэрэгтэй. Бүх асуудлыг дарга, сайд нар өөрт ашигтай байдлаар хэрэгжүүлээд байгаад л асуудал байна.
Бүгдийг нь барилгажуулж, орчин нөхцлийг нь сайжруулж чадахгүйгээс эмнэлэг, сургуулиудад агааржуулалтын системтэй болгож, нэг ангид 60-70 сурагч суухгүй байлгах асуудлыг шийдэх ёстой

-Та Ж.Чинбүрэн сайдыг Ёс зүйн дэд хороонд өгсөн байх аа. Тэр асуудал хэрхсэн бэ, танаас өөрөө уучлалт гуйсан уу?
-Эмнэлгийн салбарт тулгамдаад буй асуудлыг хөндөж ярьсны төлөө салбарын сайд нь дээрх асуудлуудыг хөндөөд ярьсан намайг дэмжих байтал амыг минь хамхих, дарамтлах үйлдэл гаргасан. Тухайлбал "хохино шүү, чимээгүй байгаарай, аятайхан байгаарай" гэсэн. Эндээс харахад энэ хүнд салбараа гэсэн сэтгэл байгаа эсэхэд би хувьдаа эргэлзэж байна. Энэ тухайгаа тухайн үед хэвлэлд ярьж, олны анхааралд хүрсэн. Мөн үүссэн асуудлыг Ёс зүйн дэд хороонд мэдэгдэж болсон явдлын талаар мэдүүлсэн. Гэрч нар ч очсон байна билээ. Улмаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх ёстой байсан ч ирц хүрээгүй хэмээн хойшлуулсан.
-Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад дөрвөн сар боллоо. Энэ Засгийн газрыг, тэр дундаа Эрүүл мэндийн сайд хэр сайн ажиллаж байна гэж бодож байна?
-Дөрөвхөн сарын хугацаанд тогтолцооны том асуудлуудыг шийдэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ шийдэх гэж байгаа хүн асуудалд арай өөр хандана л даа. Ядаж бодлогоо, асуудлаа ярина. Бүх хүмүүс эрүүл мэнд гол асуудал гэж ярьж байхад тооцоо судалгаагаа, төсвөө бариад явах ёстой байсан. Тэгээгүй. Ярьж, хийж байгаа нь тэс өөр.
Би дэмжиж чадах хэмжээгээрээ л хандсан. ЭМД-аар мэргэшсэн, ДЭМБ-д мөн даатгалын чиглэлээр ажиллаж байсан зөвлөхөө ажлаас нь чөлөөлөөд Эрүүл мэндийн яамд ажиллуулсан.
-Төсөв хэлэлцэх үеэр дарга нарын тансаглалын асуудал ч мөн хөндөгдлөө. Таны дээр дурдсанчлан автомашин зайлшгүй хэрэгцээтэй сум, багийн төвийн эмнэлгүүдэд техник хүрэлцээгүй байхад дарга нар шинэ машин сэлгэж, жолооч цалинжуулаад явж байна шүү дээ. Мөн хүлээж болох барилга, замын шинэчлэлүүд ч байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүдээс асуухад бүгд л үрэлгэн зардал гэж дуу нэгтэй хариулна байх. Гэхдээ асуудалд хариулах, хийх хоёр өөр ойлголт. Төсвийг хэн үрэн таран хийж байгааг илчлэх хэрэгтэй. Хэн тэр үнэтэй машин унаж, шинэ барилгад сууж байгааг.
Гэтэл нөгөө талд фронтод ажиллаж байгаа эмч нар, 60-70 хүүхдэд хичээл зааж байгаа багш нарын цалин хангамж, ажиллах нөхцөл ямар байгаа билээ дээ.
Сая төсөв дээр ХУД-ын 15-р сургуулийн барилгын төсвийг татаж, өөр ажил оруулж ирсэн. Гэтэл сүрьеэгийн дөрвөн жилийн хугацаатай том судалгаа хийж байхад тухайн сургууль дээр агааржуулалт байдаггүй учир халдвар тээгч багш, сурагчдад халдвар тархсан байсан.
Өнгөрсөн жил агаарын бохирдол хүний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгааг, яагаад хавдар үүсгэх бодисуудтай байгаа талаар хувиараа судалгаа хийж танилцуулсан. Улмаар бүх сургуулиудыг агаар цэвэршүүлэгчтэй болгоё гэх санал оруулж ирсэн ч дэмжээгүй. Бүгдийг нь барилгажуулж, орчин нөхцлийг нь сайжруулж чадахгүйгээс эмнэлэг, сургуулиудад агааржуулалтын системтэй болгож, нэг ангид 60-70 сурагч суухгүй байлгах асуудлыг шийдэх ёстой.
Ч.Хүрэлбаатар хэвлэлд "гуравдагч хүнээр даргаа сонгоно" гэх ярилцлага өгсөн байхыг нь олж үзсэн. Тэгэх юм болов уу л гэх хүлээлттэй байна. Их хурлаа нээлттэй хийгээсэй

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэг сарын тэтгэмж 397 мянга, харин асрагч нь 302 мянган төгрөгийг авдаг. Үүнийг нэмж өгөхийг шаардаж хүйтэн ч гэсэн жагсахаа илэрхийлээд байна. Хэрэв жагсаалтай холбоотойгоор эрүүл мэнд нь хохирох юм бол хэн хариуцах вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг Ж.Баясгалан, О.Саранчулуун гишүүн нар маш хүчтэйгээр илэрхийлж төсөвт хэдэн төгрөг оруулахаар зэхэж буй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь гадна жагсах, бүр гэрээсээ ч гарж чадахгүй нөхцөл байдалтай байгаа. Зам талбай, орчин нөхцөл нь ямар билээ дээ.
Гэтэл шийдүүлэх гээд байгаа төсөв нь маш бага. 68 тэрбум шүү дээ, Т.Аубакир сайд аа. Энэ мөнгийг хаанаас ч гэсэн гаргах боломжтойг харсан шүү.
Ер нь төсөв баталдаг, захиран зарцуулдаг хүмүүс асуудлын голд цөмөрч, өөрийн нүдээр харахгүй л бол шийдэж чадахгүй л санагддаг. Тиймээс сайд нар салбар дээрээ очиж, хүмүүсийнхээ амьдралтай танилцах зайлшгүй шаардлагатай гэдгийг сануулъя. Одоо хэлэлцэж буй төсөвт хувь гишүүний хувьд сэтгэл хангалуун бус байгаа.
-Ирэх оны төсөвт сэтгэл хангалуун бус байгаа гэлээ. Яагаад?
-Бид есөн сараас буюу харьцангуй эрт хэлэлцэж эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд улс төржилт маш их байсантай холбоотой гацлаа. Үүнээс гадна шинэ Засгийн газар маань хүнээ бодсон мега төсөл болгоно гэсэн, мөн ард иргэдээс анх удаагаа санал авсан. Эрүүл мэнд, боловсролоо дэмжинэ гэх санал оруулж ирсэн. Энэ салбарынхаа төсөвт гар хүрэхгүй гэж тодотгол оруулж ирэх үеэрээ хэлсэн. Гэтэл хавар чуулган хаах үеэр 48 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын төсвөөс татсан. Яагаад татаж байгааг асуухад, Ж.Чинбүрэн сайд "Зайлшгүй шаардлагатай төсвөөс хасаагүй. Стратегийн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа" гэж байсан. Улмаар Засгийн газраас төсөв оруулж ирэхдээ Эрүүл мэндийн төсвийг 5.5 дахин нэмсэн шүү гэсэн.
Эргэн сануулахад Ж.Чинбүрэн сайдын хавар ярьж байсан зүйлс бүгд худал байв. Мөн Эрүүл мэндийн салбарын төсвийг 5.5 дахин нэмсэн гэх нь зөвхөн хөрөнгө оруулалт байсан. Өнөө л барилга байшин, тоног төхөөрөмж гэсэн үг.
-Төсөв батлах хугацаатай зэрэгцэн МАН-ын Их хурал болохоор товлогдсон. Бага хурлаар сонгогдсон Д.Амарбаясгалан, нэр дэвшсэн Г.Занданшатар нараас тэс өөр хүнийг даргаар томилно гэх агуулга хөврөөд байна. Та энэ талаар сонссон уу, өнгөрсөн хугацаанд өрнөсөн зүйлсэд хувь гишүүний зүгээс хариулт хэлэх үү?
-МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгээс өөр дарга сонгох тухай албан ёсны мэдээлэл аваагүй. Гэхдээ эвлэрлийн баг ч билүү дээ, энэ асуудлыг цэгцлэхээр байгуулагдсан багийн ахлагч Ч.Хүрэлбаатар хэвлэлд "гуравдагч хүнээр даргаа сонгоно" гэх ярилцлага өгсөн байхыг нь олж үзсэн. Тэгэх юм болов уу л гэх хүлээлттэй байна. Ер нь эрх барьж буй намын асуудал төрийн зовлон болохыг бүгд харлаа. Тиймээс Их хурлаа ил тод, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, сэтгүүлчдэд нээлттэй болоосой гэж бодож байгаа.
Хувь гишүүний зүгээс бол улс төржилтөөс залхаж байна. Ажил амьдралаа бодмоор байна хэмээн аль алинаас нь татгалзахаа илэрхийлсэн. Саналаа ч өгсөн.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмч нарын хөдөлмөрийг үнэлдэггүй байж, сайд дарга нар машин солиод байхаар үнэхээр дургүй хүрч байна, энэ с�##�барыг дор нь авч явах хүн хэрэгтэй байна
Ganhmaa gj emegtei hun emch hunii huvid unendee zuv yum yarij bna, ene turd iim shuud heleh hun tsoon bolj
Багийн эмч нар өөрийн машинаар бензинээ хийж явдаг гэдэг чинь үнэхээр эмгэнэл шүү, ийм улс чинь яаж хөгжих юм
Ц�##�ингаа нэмэхэд инфляц өсдөг бол сайд нарын машин, барилга, тендерт мөнгө цацахад яагаад өсдөггүй юм бол доо
Ganhmaa gishuuniig shuumjildeg humuus bodit baidliig medehgui, uls turiin togloltond idegdeegui tsuuhun hunii neg shig sanagddag
Эмч нарын ц�##�инг нэмэх асуудлыг дэмжиж байна, харин үүний хажуугаар ЭМД-ын системийг бүрэн шинэчлэх ёстой
ЭМДЕГ-ын дарга нар солигддог, гэхдээ асууд�##� хэвээрээ, энэ байгууллага чинь улс төрийн намын шагн�##�ын газар болжээ
Ж.Чинбүрэн сайд гээд байгаа хүн ёс зүйгүй зан гаргасан бол үнэхээр харамс�##�тай, ийм хандлагатай хүн с�##�бараа яаж авч явах вэ
Үргэлж барилга, тоног төхөөрөмж гэж ярих биш хүнээ боддог бодлого гаргах цаг болсон шүү, ялангуяа хөдөөний эмнэлгүүдэд
Ganhmaa gishuuniig demjij bna, emch hunii huvid setgeltei, medlegtei, todorhoi zuil yaridag, harin busad ni zovhon pop
Ганхмаа
Үнэтэй машин унаж, өндөр ц�##�ин авдаг дарга нарын оронд багийн эмч, сувилагчиддаа хөрөнгө оруулах ёстой шүү
Энэ улсын төсөв чинь яагаад үргэлж барилга байшин, авто машин руу л ордог юм бэ, хүний төлөө гэж юу ч байхгүй боллоо
Ganhmaa dr hiij bgaa ajil bol uls tur bish, eruul mendiiin salbariig unendee avrah gants oroldlogo shig haragdaj bna
Наад асуудлаа жилийн өмнөөс ярих боломж байсан шүү одоо гэнэт ухаа ордог нь их л учиртай санагдлаа
Ц�##�ин нэмвэл инфляц өснө гэдэг худлаа шүү дээ, тэр барилга, машин, тендерүүд нь л инфляц үүсгэдэг болохоос биш эмчийн ц�##�ин биш
Хүн бүр эрүүл мэндийн асуудлыг ярьдаг хэрнээ төсөв батлахдаа тэрийг нь ха�####�г, энэ чинь хоёр нүүртэй улс төрчдийн хийдэг ажил
Emch nar jagsah ni zov shuu, uursduu l temtsehgui bol hen ch anhdagch bolohgui, tur zasag bol jagsaaltai l sonsoh shuu dee
Төсөвт 770 тэрбум нэмэхээр инфляц өснө гэдэг худлаа, харин тэр мөнгөөр хэдэн эмчийн амьдр�##� сайжрахыг бодох хэрэгтэй
Ene emch nariin ajil haylt bol heniig ch hamaagui boduulah yostoi doo, emnelegt ajillaj bgaa humuusiin nuhtsliig oilgoh heregtei
Uls turiin erh ashig eruul mendiin salbart oroh hereggui shdee, hunii ami nasnii asuudal shuu dee
Эмч, багш нарынхаа ц�##�инг нэмэхгүй байж “инфляц” гэж нэрийн дор бүгдийг хаадаг улс төрийн шоу больмоор байна
Чинбүрэнг харлуулж асрагч авгай сууда лд нь санаархаад байна уу. Хавдрын өвчлөлтийг төр засаг түмэн олны анхаарлын төвд аваачиж хүмүүст эрт илрүүлэх идэж уухаа тохируулах зөв дэглэм баримтлах дад�##� зуршлыг хэвшүүлж байгаа ганц баримт чиний насаараа хийсэн ажлын хажууд нуур да лай гэсэн үг. Чамд аятайхан байгаарай л гэж хэлсний төлөө яасан их өширхөх юм дээ. Эмч эмнэлгийн с�##�барын хүн байж харлуулах биш харин ч дэмжээд тэтгээд явмаар юм. Өс санасан энэ хүнд чи ма л гэхэд ч багадмаар .
чинбүрэнг хусуул дараагийн сайдад горилогч уу
Ганмаагийн эцэг Даваасамбуу Цэргийн төв эмнэлгийн даргаар ажиллаж байгаад Ганмааг арын ха�##�гаар Харвард явуулж АНУ-д 18 жил амьдарч байхад нь Ми. Энхболд хужаа авгайгийнхаа хүсэлтээр Оюун-Эрдэнэтэй тохирч МАН-ын жагса�##�таар ИХ-ын гишүүн болгосон. Одоо ЭМЯ-ны сайд болж суд�##�гаа нэрээр туршилт хийх атгаг санаа л агуулж байгаа.
иНФЛяЦ ҮҮСДЭГ Нь ҮНЭН ! оДОО ИНГЭЭД ИЛ ОЛОН НИЙТЭД ИЛ яМАР НЭГ юМ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ яРИНГУУТ ҮНФЛяЦ НЭМЭГДДЭГ. бОДВОЛ ТИЙМ УЧРААС ГАДААДАД ХҮМҮҮС ЦАЛИН Нь НЭМЭГДСЭНИЙГ ЦАЛИНГИЙН ТООЦООГОО ХАРАХАААРАА Л МЭДДЭГ БАЙХ. чИМЭЭГҮЙ НЭМДЭГ.
БИ ЭМЯ САЙД БОЛОМООР БАЙНА ГЭЭД ШУУД ХЭЛЧЭЭЧ
Дараагийн ЭМ сайдад санаатай бна даа
энэ хэнийн ганмаа гэж
Чинбүрэнд эмч нар бол үнэхээр дургүй байна лээ. Одоо даатглгүй болчихсон баахан өвчтөнүүд хэдэн саяын хаглгаандаа орж чадахгшй ёстой бөөн бужигнаан байна эмнэлэгүүд дээр
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
ЭМД-ын мөнгө байнга дуу�####�г гээд байдаг, тэгсэн мөртлөө дарга нар нь машин сольдог, тендер хийдэг, нэг л логикгүй байна шүү
Ц�##�ингийн асууд�##� шийдэхгүй бол энэ улсын эмч нар бүгд гадагшаа гараад дуусна, тэгэхэд өвчтөнөө яах юм бол
Yag zuv hellee, uridchilan tootsolt, sudalgaagui baidlaas bolood eruul mendiin salbar dandaa hundreltei yavj irsen
Чинбүрэн шиг хогийн юмнууд үеийн үед мөнх оршин байх юм.