ЗГХЭГ-ын дарга ЭМДС-гийн идээ бээрийг шахав уу, эмч нарын жагсаалд сөрсөн базаа хийв үү

Монгол Улсыг ирэх таван жилийн төлөвлөгөөг Г.Занданшатарын ЗГ өчигдөр /2025.11.09/ танилцуулав. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт сайд эмч нарын ажил хаялт угтсан сөрсөн базаа хийв үү. ЭМДС-д үнэхээр хулгай луйвар бугшиж идээ бээрэнд баригдчихсан байгаа юу.
Тэрбээр, “ЭМДС дээр шалгалт хийсэн. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, ажиллаж чадаагүй. Энэ сангийн мөнгийг яаж уралдаж авах вэ гэдэг асуудал эмнэлэг, сувилалууд дээр гарсан байсныг тогтоосон. Ёроолгүй савнаас хутгаж байгаа юм шиг асуудал үүсээд байсныг бид засахаар ажиллаж байна. Нэг иргэн гэхэд 300 гаруй саяар эмнэлгийн үйлчилгээ авсан гээд биччихсэн. Нэг иргэн 60 гаруй сая төгрөгийн эмийн хөнгөлөлт авсан. Үүнд, эмийн сангууд ажилласан уу, ямар нөхцөл үүссэн гэдгийг тогтооно. Найман удаа архины хордлого тайлууж 8 сая төгрөг зарцуулсан тохиолдол ч байна. Хуулийн байгууллагуудад шилжүүлсэн, шалгуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус газрын даргыг томилсон учраас тодорхой үр дүнгүүд гарна” хэмээсэн юм.
Нэг талаар, ЭМДС-нд зарим нь насаараа мөнгө төлчхөөд эргээд үйлчилгээ авч чаддаггүй. Хүнд суртлуудтай нүүр тулдаг. Залуучууд сар бүр цалингаасаа хумсуулдаг ч, олигтой ашиглаж чаддаггүй. Гэтэл нэг хэсэг нь ингэтэл цөлмөөд байгаа юу гэж эргэлзэхэд хүрч байна.
Нөгөө талаар, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж буй. Тэд цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг УИХ, Засгийн газар, Эрүүл мэндийн сайдаас шаардан аравдугаар сарын 9-нөөс хойш жагсаал, цуглаан зохион байгуулсан. Энэ долоо хоногоос ажил хаяна. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт үүнээс урьтаад эрүүл мэндийн салбарынхны “болохоо байсан” цэгийг хатгаж, сөрсөн базаа хийх гэв үү.
Эл сангийн 30.6 тэрбум төгрөг дампуурлаа зарлахад хүрсэн “Чингис хаан” банканд байршаад гарч ирээгүй удаж буй. ЭМДС-гийн мөнгө байршихад С.Чинзориг сайд байсан. Харин Сангийн сайдаар С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар нар ажиллаж байсан цаг үе давхацдаг. 2019 онд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуягийг “Чингис хаан” банканд давуу байдал олгосон асуудлаар ял сонссон удаатай. Агентлагийн хоёр дарга л ял авсан. Энэ цаг үеэс хойш ЭМДС-ийн асуудал огтхон ч сайжирч, сэхээгүй гэсэн үг болж таарна.
Өнгөрөгч долоо хоног Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ын даргаар Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Цэвээнжавын хүү Ц.Батбаатарыг томилсон. Тэр ЭМДС-г цэгцэлж, хулгай луйврыг илчилж, идээ бээрийг шахаж чадах хүн мөн үү.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АЖЛИЙН шаардлагагүй өндөр үнэтэй LAND CRUISER авч тансагладагийг болиулах ёстой. ӨНДӨР үнэтэй машин унах сонирхолтой бол хувийн мөнгөөрөө авдаг байх нь зөв шүү
emch nar ix avilga abdag
ALI 70-80 AAD OND MAFII BAISAN GAZAR BAISAN ODOO BUREN UTGAARAI MAFIIN ZOHOIN BAIGUULALT ORSO GEJ HARAGDAJ BNA
ЭНЭ БИД ХОЁР УЛС ОРОНД МУНДАГ ЮМ ХИЙНЭ ГЭЖ ЮУ БАЙХАВ. ДАНДАА Л ИДЭЖ УУХГЭЭ Л СОЛИОРООД ЯВДАГ ТЭНДЭРИЙН МАНГАА МӨНГӨНИЙ ЭРЛЭГ 60 ТЭРБУМЧИН ждү ХӨГЖЛИЙН БАНКГЫ ИХ ДПЭЭРЭМЧИН ШҮҮ
Зайлаа пзда чинь, мөнгөгүйгээс болж эмнэлгээр дүүрэн зовсон хүмүүс гүйлдэж байна. Эрүүл мэндийн даатглгүй улс орон гэж дэлхийд хаана байна. Өөрсдөө хэдэн тэр бумаар нь иддэг байж 3хан сая хүний эрүүл мэндийн үйлчилгээг ч зохицуулж чадахгүй арчаагүй п�####� нар