УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Лааз тойрсон улстөр

Улс төрчдийн увайгүйтэл "улаан, ногоон лааз"-нд тулав.

УИХ-ын чуулганаар төсөв хэлэлцэх үед Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг, Сангийн сайд Б.Жавхлан нарын гишүүд ундааны улаан, ногоон лааз өргөвөл бусад гишүүд нь дагаад тэр өнгийн кноп дарж буй зураг, бичлэгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун дэлгээд буй. Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг “Ногоон шүү" гээд орилж байгаа нь тодорхой харагдаж байна. Ногоон нь “дэмжинэ”, улаан нь “дэмжихгүй” кноп.

Тэрбээр, zuv.mn сайтын сэтгүүлчийн асуултад "Улаан ногоон лааз өргөхөөр гишүүд саналаа өгдөг юм уу. Хачин юм ярих юм" хэмээн эгдүүцсэн хариултыг өгчээ.

Тэгвэл лааз тойрсон улстөр хэрхэн өрнөв гэдгийг хүргэе.

Улаан, ногоон лаазанд хэн хэн удирдагдав:

  • Лаазаа АН-ынхан руу чиглүүлэн өргөсөн гэгдэж буй. Үүнийг нэр бүхий гишүүд бичсэн байна. Бичлэг дээр лааз өргөөд хандсан чиглэлд нь АН-ын хэд хэдэн гишүүн сууж байгаа юм. Ямартай ч бичлэгт, Ц.Баатархүү, Д.Батбаяр, Ж.Батсуурь, О.Амгаланбаатар, Д.Жаргалсайхан, С.Одонтуяа, Г.Ганбаатар, Ц.Мөнхтуяа нарын гишүүд сууж харагдав.

Улаан, ногоон лаазаар ямар төсөв унагаж, ямар төсөв босгов:

  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын гаргасан “Төрийн урсгал зардлыг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг тэтгэх мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, нийгмийн халамжийн тэтгэврийг 24 хувиар нэмэгдүүлэх”,
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гаргасан “Төрийн урсгал зардлыг бууруулж, эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх” саналуудыг лаазаар удирдан унагажээ.
  • Үүний оронд 1,1 их наядын хөрөнгө оруулалт тойрогтоо хувааж оруулсан хэмээж байгаа юм.

УИХ-ын гишүүний байр суурь, саналаа өөрийн чөлөөт итгэл үнэмшлээр, өгөх үүрэгтэй. Улаан, ногоон лааз харж, дэмжих дэмжихгүй санал өгсөн бол "УИХ-ын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлээгүй" болж таарна.

Мөн УИХ-ын тухай хуулийн 4.1-д “УИХ-ын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно. УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас бусад хуулиар зохицуулахыг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Х.Ганхуяг УИХ-ын гишүүдийн бие даасан байдалд халджээ. 

Чингээд зарим УИХ-ын гишүүд ""Лааз Хуягаа"-гийн лаазалсан төсөв боллоо" хэмээцгээж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёоо онигоо. Ийм ч юмнуудаар төрөө удирдуулаад суух гэж дээ. Үнэхээр доромжилж байнштээ

Зочин
Зочин

Энэ хөгийн амьтан шадар сайд болно гэхээр одоо яана даа

Хорлоо
Хорлоо

Энэ их хур�##� хөгийн хогын юмнуудаар дүүрсэн байна шүү. Ийм л амьтдыг сонгосон ард түмэн.

Зочин
Зочин

МУИС-ийн дэд захир�##� нэртэй утсан хүүхэлдэй Гомбобаатар шиг л удирдуулж байх шив.

Холбоотой мэдээ

Back to top button