Эдийн засгийн мэдээ

Төгрөгийн ханш он гарснаас хойш анх удаа эрчимтэй чангарч байна

2024 оны 12-р сард ам.долларын ханш 2023 оны мөн үеийнхээс харьцангуй суларч 3466-аас 3389 төгрөгт хүрсэн билээ.

Гэсэн ч он гарснаас хойш тогтмол өсөж ирсэн ам.долларын ханшийн өсөлтөд нүүрсний экспорт суларсантай холбоотой хэмээн салбарын сайд нь тайлбарлаж байв.

Монголбанкны зүгээс тогтмол интервенц хийхээс гадна Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, түүнчлэн үнэт металлын худалдан авалтыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг авсан.

2025 оны 9-р сар хүртэл ам.долларын ханш тасралтгүй өссөөр төгрөгийн ханш суларч, ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3593 төгрөг, валют арилжааны төвүүдэд 3610 төгрөгт хүрээд байсан билээ.

Харин 10-р сараас ам.долларын ханшийн өсөлт харьцангуй саарсан бөгөөд Уул уурхайн биржээр арилжаалах нүүрсний экспорт нэмэгдсэн төдийгүй валютын нөөцийг 6 тэрбум ам.долларт хүрсэн талаар Засгийн газраас мэдээлсэн бөгөөд ийн төгрөгийн ханш эргэн чангарч байна.

11-р сарын байдлаар ам.доллар Монголбанкны нэрлэсэн ханшаар 3585 төгрөг бол арилжааны банкуудад ам.доллар 3596-3598 төгрөгийн хооронд арилжаалагдаж байна. Ингэснээр он гарснаас хойш анх удаа ам.долларын ханш 5-10 төгрөг орчмоор сулрав.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ха ха
Ха ха

Эрчимтэй ч гэх шиг

Иргэн
Иргэн

МАН мафиууд түр зуурын улс төрийн интервенц хийж байгаа шүү!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Шагай
Шагай

Цаашдаа улам өснө.

Шагай
Шагай

10 төгрөг эрчимтэй чаангар�##� уу.Дэлхийд долларын ханш унаж байна.Дагаад бууж байна. Гэхдээ ц�##�ин нэмэглэж буй учир төгрөг унана

Зоч
Зоч

Ашгүйдэээ өшөөө буулгааарай мах сүү бүх юм өсч байхад

Холбоотой мэдээ

Back to top button