СПОРТ

Пара жүдо: ОУХМ Л.Туруунаа азийн аваргад түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ

Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Казахстаны Астана хотод зохион байгуулсан тус тэмцээнээс манай тамирчид дөрвөн медаль хүртэв.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг-ын жинд ОУХМ Л.Туруунаа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Мөн эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Ганбат мөнгөн медаль, J1 ангиллын эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 52 кг-д Т.Сувд-Эрдэнэ нар хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн J1 ангиллын 70 кг-д Б.Сүхбат, -95 кг-д Л.Эрдэнэбилэг, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва нар шагналт V байрт шалгарсан бол багийн барилдаанд шагналт байр эзлэв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button