УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Намаасаа хөөгдсөн хүн ХЗДХ-ийн сайд болсныг намынхан нь мартжээ

Намаасаа хөөгдсөн хүн ХЗДХ-ийн сайд болсныг намынхан нь таг мартчихлаа.

Бага хурлын дараа Хяналтын хороо нь хуралдаж, "Б.Энхбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр"-ийг гаргаж байв. Ерөнхий сайд Г.Занданшатар үүнийг үл тоож ХЗДХ-ийн сайдаар томилно гэдгээ мэдэгдсэн. Бага хуралдаа ч орох нүүргүй, үүднээс буцсан түүнийг ХЗДХ-ийн сайдад суулгасан. Нам доторх хүлээн зөвшөөрөгдөлт, олон нийтийн дэмжлэг тэг түвшинд байсан ч, тоосонгүй. Чингэж ХҮН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газар намгүй нэг сайдтай болоод буй.

Өдгөө хуулийн салбарыг атгачихсан, өширхөл “зангидсан” хүн чинь өөрийнх нь эсрэг ажилласан хүмүүст хариуцлага тооцох, халж сэлгэх асуудал ярих нь гарцаагүй.

Нэн түрүүн намаас нь хөөсөн МАН-ын Хяналтын Ерөнхий хорооныхон “бай”-д өртөх магадлалтай. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, О.Батчулуун нарыг МАН-ын Хяналтын хорооны гишүүнээс чөлөөлөх асуудал хөндөгдөж магадгүй байна. 

МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар нь УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн “хүн”. 2020 оноос МАН-ын Хяналтын хорооны дарга болж, 2024 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын жагсаалтад багтаж парламентын гишүүн болсон байдаг. Харин МАН-ын Хяналтын хорооны гишүүн О.Батчулуун нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Л.Мөнхбаярын “найз”. Энэ оны нэгдүгээр сард “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. О.Батчулууныг эл албан тушаалаам нь хөдөлгөх нь ч гарцаагүй.

Мөн Д.Амарбаясгалангийн хийсэн болон нөлөөлсөн томилгоонуудыг дуусгана гэж үзэж буй. Учир нь “Намайг намаас хөөсөн нүүрчдийг би эх орноосоо хөөнө” гэж өширхөл дүүрэн зарлаж байсан хүн билээ. МАН-ынхан түүнийг намаасаа хөөгдсөнийг мартжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин

Ман нам биш мах болсоон хохино сүхээр дуу саж байгаа нь энэдээ хайран

чи чадна аа
чи чадна аа

Монголын минь заяа ихээ. Монголоороо тоглодог аавын хүү байхад Монголоо авардаг аавын хүү байна аа гэдэг үнэхээр бахарх�##�тай. Эрүүл энх сайн сайхныг сайдад хүсье. Буян нь дэлгэрч яваарай. Үр хүүхэд хань ижил аав ээж нарт нь сайн сайхныг ерөөе.

МАН-ын жирийн гишүүн
МАН-ын жирийн гишүүн

Энхбаяр бол нээг их өс хонзон санаад ч яваа хүн биш, ер нь зарчмын дагуу, шударга л ажиллаж бгаа хүн шүү!
Нүүрснийхэн л айж үхэх гээд элдвээр хэлж, янз бүрий н юм бичүүлээд байгаан доо !
Энн эрчээрээ сайн ажиллав�##� Төр,засаг ч,нам ч цэвэр шинэ дээ !!!

Зочин
Зочин

Nuurschidiig eh ornoos ni huuh heregtei

Зочин
Зочин

Болохгүй нь юу байна. Болно шдээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Болно болно, болох ч ёстой !

Улсаа бод
Улсаа бод

Нүүрсчдийн троллууд эздийнхээ араас явах гэж амь тавьж бна даа. Нүүрсэнд Уягдсан уян гэхшиг.Нүүрсчдийн МАН нь АБ-тайгаа хамт шорон шааж. Эрүүл гар цэвэр хүчин нь өөр намтай бол

Калхын заяа
Калхын заяа

...үйл үр ха�##�ага андуурахгүй гэдэг...блох нь Үнэн.Хэрэг хуучирнаа гэдэг үгүй....хаххаххНүүрсчид ярина...Жинхэнэ Нүүрсчид...амнатынхан...тендерчид нь өөрсдөө бгаа нь Гачлантай..Тавилан юм даа.

Холбоотой мэдээ

Back to top button