СПОРТ

Шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 50 орны 300 орчим тамирчин оролцлоо. Харин манай улсаас 23 шатарчин эх орноо төлөөлөн оролцов.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд Б.Хүслэнзаяа 9 өргөөс 7 хожиж, 2 тэнцсэнээр 8 оноотой түрүүлсэн бол 2300 хүртэлх чансааны ангилалд Ц.Сайханчимэг 5.5 оноотойгоор алт, эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноотойгоор хүрэл медаль хүртлээ.

Б.Хүслэнзаяа шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд тэрбээр хоёр жилийн өмнө хүрэл медаль хүртэж байв. Харин Ч.Сайханчимэг дэлхийн хошой аварга /2024 онд түрүүлсэн/ болж байна.

Ийнхүү Монгол Улсын баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тус тэмцээнд оролцсон 50 орноос хоёрдугаар байрт орлоо.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button