УЛС ТӨР

Ардчилсан нам: Үндэсний бодлогын хороо 21-нд хуралдаж дүрмээ батална

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо энэ сарын 21-нд хуралдаж дүрмээ хуульд нийцүүлэн батална гэж мэдэгдлээ.

Тодруулбал улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намууд энэ онд багтаж намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслөө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн.

Энэ дагуу Ардчилсан намаас Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2025 оны наймдугаар сарын 31-ний өдрийн намын Их хурлаар хэлэлцүүлэн баталж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Гэвч Үндсэн дүрмийн тодорхой зарим заалт хуульд нийцэхгүй байгаа үндэслэлээр Улсын дээд шүүхээс бүртгэлгүй буцаасан. Иймд Ардчилсан намын даргын зүгээс Үндсэн дүрмийн уг заалтыг хуульд нийцүүлэн дахин боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулснаар дүрмийн төслийг Үзэл баримтлал, үндсэн дүрмийн хороогоор хэлэлцүүлж, улмаар 2025 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр ҮБХ-ны ээлжит хуралдааныг хуралдуулж дүрмээ батлахаар тов зарлалаа.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар тогтоолд “УТНтХ-ийн 17 дугаар зүйлийн 17.4-т Намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн гуравны хороос доошгүй нь санал гаргавал намын дурэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

Энэ нэмэлт, өөрчлөлт нь намын дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна гэж заасны дагуу дээрх алдаа зөрчил нь Үндсэн дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй тохиолдолд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь тухайн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой болохыг дурдсан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button