Нийгэм мэдээ

“12 дугаар сараас эхлэн хагас коксон түлшид бүрэн шилжинэ”

Нийслэлийн хэмжээнд нийт 400 гаруй цэгт түлш борлуулж буй. Иргэдийн зүгээс түлшний олдоц, борлуулалт муу байгаа талаар санал сэтгэгдэл илэрхийлсэн бөгөөд бид энэ талаар НЗД-ын орлогч А.Амартүвшингээс тодрууллаа.


“Борлуултын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн. 400 орчим цэг ажиллаж байгаагаас 370 нь түлшний нөөцтэй хонож байна. Айл өрхүүдэд долоо хоногт долоон шуудай түлш худалдаж байна. 12 дугаар сараас эхлэн хагас коксон түлшид бүрэн шилжинэ. Нийт гал түлж байгаа 172 мянган өрх бий. Түр оршин сууж байгаад шилжсэн, нас барсан иргэний “Сайн” картыг хүчингүй болгосон. Түр оршин суугчид “Тавантолгой түлш” ХХК-тай холбогдоод картаа аваарай гэж хүсье” гэлээ.

314 дүгээр түлш борлуулах цэгийн борлуулагч “Манай цэгийн ачаалал буурсан. Түлш элбэгшиж байгаа учир иргэдийн эрэлт ч дагаад буурсан байна. “Сайн” картаа хаяж гээгдүүлсэн тохиодлууд гарч байна. Хэрэв хаясан бол картаа хаалгах хэрэгтэй. Тэгээд иргэний үнэмлэхний QR код болон Хотула аппликейшн ашиглан худалдан авалтаа хийж болно” гэсэн юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button