УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос #2 | "Оюу Толгой"-г төвийн эрчим хүчтэйгээ холбоод өгсөн байхад хөрөнгө оруулалтын гэрээгээрээ дотоодоос авах ёстой

2025 оны ХII сарын 08, 10, 12-ны өдрүүдэд явагдах "Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.


Шууд дамжуулалт:

НЭМЭЛТ: 16:00 ЦАГ

Дэлхийн гурван том компаниас зөвлөх авч ажилласаны дүнд Онтрэгийн асуудлыг 2018 онд ажлын хэсэг шүгэл үлээж гаргаж ирсэн

“Оюу Толгой”-н асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны хяналтын сонсгол үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва,

Эхнээсээ 2008 онд гэрээг байгуулахдаа л наадам, цагаан сар, шинэ жил тааруулж буюу тухайн үед наадмаар хүмүүсийн анхаарал суларсан үед хэлэлцэж байсан. Ийм технологийг гадардлаж байсны хувьд Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ажлын хэсэг байгуулаад хууль тогтоомжид нийцүүлэх тогтоол гаргаж байсан. Хууль тогтоомжид нийцүүл гэхээр маш олон хуульд өөрчлөлт оруулах болдог.

Энэ Онтрэ-гийн асуудлыг 2018 онд манай ажлын хэсэг шүгэл үлээж гаргаж ирсэн. Дэлхийн гурван том компаниас зөвлөх авч, хөгжиж байгаа улс орнуудад дэмжлэг үзүүлэх үүднээс тендер зарлаж шинжээчдийг авчирч байсан юм. Өөр өөр намын өөр үзэл бодлоо илэрхийлж, байгааг популист болгоод байдаг. Үгүй юм. Ингэж хэлэлцэж байж энэ гэрээг хэлэлцэж ирсэн юм шүү.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,

Хөрөнгө оруулалтын гэрээг яригдаж байхад 34 хувь дээр бид баялгаа үнэлээд үнэгүй авъя гэдэг юм л ярьсан юм. Анхны хөрөнгө оруулалтаа гүйцээсний дараа 51 хувь болгож нэмэгдүүлэх асуудал ярьж байсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-аар үйл ажиллагаа эхэлснээс хойш 4 жилийн дараа цахилгаан эрчим хүчээ авах байснаа аваагүй юм. 2014 онд байгуулсан гэрээгээр түдгэлзүүлчихсэн. 2018 онд байгуулсан гэрээн дээр барилга угсралтын ажил нь 2020 онд эхлэхээр байсан юм. Би ажлаа өгчихсөн байсан.

Хариуцах эзэн нь Оюу Толгой ХХК юм.Одоо болтол 220-н шугамаа татаагүй. Тухайн үед 35 кВт-аар авахаар болоод би бол ажлаа хийсэн шүү. Оюу Толгойн гэрээгээр хүлээсэн үүргийг надаас нэхэх шаардлагагүй. 2020 оноос өмнө бүх бэлтгэл ажлыг хийж өгсөн. Төвийн эрчим хүчтэйгээ холбоод өгсөн байхад хөрөнгө оруулалтын гэрээгээрээ эрчим хүчээ авах ёстой шүү дээ. Авахгүй байна.Манайхан өөрсдөө хийхгүй, хүсэхгүй байгаа. Тэрнээс асар өндөр үнээр, Хятадын зээлээр аваад өгсөн шүү.

НЭМЭЛТ 12:55 ЦАГ

Татварын доод хязгаар нь 55 хувь гэж тусгасан байхад одоо 10 хувь гэхээр алдагдал үүсэхгүй яах юм бэ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Алтан дээр гэрээ тогтворжуулна гэж Африкийн хэдэн оронд л байдаг байх. Баялгаа бид үнэлж, хувиа авч чадаагүй. Зээлтэй болно гэдэг чинь өртэй болно. Монгол Улсын зээл, өрийн 50 хувь нь энэ Рио Тинто-д үүсгэсэн өр. Баялгаараа төлөөд 10-хан тэрбум ам.долларыг энэ 50 жилийн хугацаанд авч үлдэх гээд байна шүү дээ. Бодит үнэн бол энэ.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,

Энэ гэрээ бол Монгол Улсын хуулийг зөрчсөн. Засгийн газартаа бид уг нь найдвар тавьсан шүү дээ. 30-40 хүнтэй мэргэжлийн ажлын хэсэг байгуулчихсан байсан шүү. Тэдний гаргасан санал УИХ-ын гаргасан саналтай бараг адилхан байсан. Энэ гэрээ хуудуутай хийгджээ, иймээс дахин авч үзээч ээ, цаана нь юу яваад байна. Нууцын тамга дарчихаад бид хүртэл эргэж харж болохгүй болчихсон энэ асуудлыг авч үзмээр байна. Цахилгааны, станцын асуудал яасан бэ. Энэ Засгийн газрын гэрээг хийсэн явдлыг С.Баярцогт л хариуцаад байх шиг байна. Засгийн газар өөрөө зөвшөөрсөн юм. Эдийн засгийн байнгын хорооны тогтоол гаргаад буцаачихаж болох байсан.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан,

Монгол Улсын парламент энэ чухал өдөр нээлттэй сонсгол хийж байгаа нь зөв гэж үзэж байна. Засгийн газар Оюу Толгойтой холбоотой гаргасан тогтоолуудад зарчмыг уг нь тусгасан байна. Гагцхүү энэ тогтоолын хүрээнд гэрээг тухайн үеийн Засгийн газар байгуулсан уу. 16 жилийн өмнө баталсан Оюу Толгойн гэрээнд оролцсон хүмүүс өнөөдөр энд ирсэн байна. 34 хувь эзэмшинэ гэдэг нь зөвхөн ашиг хүртэх тухай бус тухайн компанийн шийдвэр гаргах түвшинд оролцох тухай асуудал байсан болов уу гэж ойлгож байна. З.Энхболд даргаас саяны асуултыг бас асууя. Менежментийн төлбөр болох 6 хувийн асуудал яригдсан. Рио Тинто компани өчигдөр 1.1 тэрбум ам.долларыг менежментийн төлбөрт өгсөн гэж хэлж байсан. Эрчим хүчний асуудал дээр мөн та бүгд хариулт өгөх хэрэгтэй байх. Татварын ерөнхий газрын дарга нар төлсөн татварын талаар он оноор нь хэлж протокол хөтлүүлж өгнө үү.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл,

Би нэг зарчим тогтож авмаар байна. Энэ гэрээг хэн байгуулах ёстой байсан бэ. УИХ-ыг байгуул гэж хэлснийг бид Засгийн газартаа үүрэг болгож өгсөн. Тэр үүргийн биелэлт ямар байгааг одоогийн УИХ ч бас хэлэлцэх ёстой. Хоёр хувь нийлүүлэгч энэ гэрээнд 6 хувийн дотор багтаагаад маш их бололцоо олгосон. Гэтэл цаашаагаа 6 хувьд ногдох 1.1 тэрбумаас Монгол Улсын авах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх асуудлыг УИХ-аар нэг ч яриагүй. Хичнээн хувийн татвар хөнгөлсөн бэ гэдгийг ярих хэрэгтэй. Мөн яриад байгаа гэнэтийн орлогын татвар хуулиараа хүчинтэй байсан шүү. Энэ талаар ҮАБЗ, төсөл оруулж ирсэн нөхдүүд 68 хувийн татварыг чинь авахгүй. Хэрвээ авна гэвэл бид гэрээ хийхгүй гэж ярьсныг би шантааж гэж харахгүй байна. Орлох татварыг чинь авъя, өсгөн нэмэгдүүлэх албан татвар гэж УИХ гаргаад өгсөн юм.

Тэр татвараа авчихсан бол өдийд аль хэдийнээ зээлийн хүүг төлөх мөнгө нь ороод ирэх байсан. Өндөр татвартаа зээл шахчихаад манай татварыг бууруулаад татварын доод хэмжээг 55 хувиас бууруулахгүй гэдэг саналыг УИХ хатуу тавьсан шүү. Тэдний тал өөрийнхөө хөрөнгө оруулалтад 68 хувиас дээш татварыг Монголын талаас авахгүй, харин татварын доод хязгаар нь 55 хувь гэж тусгасан байхад одоо 10 хувь гэнэ үү. Ийм байхаар чинь алдагдал үүсэхгүй яах юм. Ингээд энэ бүхнийг ярих юм бол бидэнд ямар ч өр байх нөхцөлгүй.

Онтрэ дээр ярих зүйл бий. Онтрэ энэ баялгийн 30 хувь дээр цаагуур нь заль мэхээр, татварын албан дээр энэ лицензийг УИХ-аас үүрэг өгч түдгэлзүүл. Оюу Толгой компанийн нөхдүүд манай тэнд ажиллаж байсан гишүүдийг янз бүрээр дарамталж, Монголын хуулийг Оюу Толгой компани мэддэг юм уу. Хуулийг дэвсэлж, цөөн тооны хүмүүстэй хуйвалдаж байгуулсан юм уу гэж харагдаж байна. Сүүлйин үеийн лиценз, зөвшөөрлийг харахад Онтрэ дээр гэхэд л зүгээр говьд очоод ухаж байсан юм билээ. Хичнээн хэмжээний олборлолт хийсэн юм гэдгийг тогтоох хэрэгтэй.

УИХ-ын дарга асан З.Энхболд,

16 жил өнгөрсөн учраас дүгнэлт хийх цаг болсон. Би Эдийн засгийн байнгын хороонд байдаггүй учраас яагаад уригдсанаа мэдэхгүй байна. 2009 онд Эдийн засгийн байнгын хороонд байсан бүх гишүүн ирсэн байна.  Тухайн үед хувь нийлүүлэлтийн гэрээг тараасан гэж байгаа нь худлаа. Би өөрөө нууцын тэмдэгтэй юмыг нэхэж авсан. Надад нууц гэсэн бичигтэйгээ байгаа. Олон жилийн дараа гүжирдээд болчихно гэж бодож болохгүй.

2007 оны гэрээг яагаад буруу гэж үзсэн гэхээр тухайн үед Оюу Толгойд бараа нийлүүлж байгаа бүх компанийг татвараас чөлөөлнө гээд, тухайн үед Оюу Толгой чинь эдийн засгийн тал нь болчихсон юм. Ч.Хүрэлбаатарын хэлсэн маш сайн гэрээ байсан гэж яриад байгаа бол худлаа. Эхлээд 34 хувиа үнэгүй аваад яваандаа 51 хувь болгоно гэдэг ойлголтоор тухайн үед кноп даруулсан. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэртэй байсан учраас Рио Тинто-г зээл өгнө гэж бодоогүй ээ. Гэрээний нэр зээлийн гэрээ биш хөрөнгө оруулалтын гэрээ гэж байсан. Монгол оруулахдаа хүү тооцохгүй л гэдэг энийн ойлголт байгаа юм. Монгол Улсад зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа Монголбанкнаас лиценз авдаг. Гэтэл лиценз аваагүй байж компани зээл өгч болохгүй. Рио Тинто-гийн зээлийн хүүг төлөхгүй байх эрх зүйн орчин байгаа шүү. Анхнаасаа зээлээр хөрөнгө босгоно гэсэн бол хэзээ ч гэрээ хийхгүй байсан. Гэтэл худлаа яриад хөрөнгө оруулалтын гэрээ батлуулуулсны үр дагаварыг та бүхэн арилгах гэж байх шиг байна. Бөмбөг тэдний хаалганд орчихсон байна. Зэсийн үнэ цаашид байнга нэмэгдэнэ. Гэрээнээс үүссэн олон асуудлыг засаж залруулах хэрэгтэй.

Менежментийн төлбөртэй холбоотой асуултад хариулахад 3 болон 6 хувийн хүүг маш их зүтгүүлсэн хүн нь С.Баярцогт юм. Би эсэргүүцэж байсан. Яагаад гэхээр зардлаа өсгөх сэдэл үүсгээд байгаа юм. Тухайн үед Фрийдланд баахан зардал өсгөсөн. Рио Тинто мэдчихээд Фрийдландтай заргалдах гэж үзсэн. Үүнээс хойш Рио Тинто зардлаа өсгөсөөр л байсан. Монголд хийгдээгүй хөрөнгө оруулалт, тэр байтугай гадаадад хийсэн гүйлгээгээ хүртэл зардалд оруулчихсан байсан. Орлогын, ажиллуулж байгаа үед 6 хувь гэдэг маш буруу. Яагаад гэхээр Рио Тинто компанид зэс ашиглах зөвшөөрлөө өгсөн болохоос биш өөр BHP компанид өгөөгүй.

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан,

АБҮЗ-өөр ийм зүйлүүдийг ярьсан, дэмжсэн гэдэг мэдээлэлтэй л байгаа. Тухайн үед цөм л юмс сайжирна гэдэг романтик төсөөлөлтэй байсан. Хоногт 10 тэрбумын зээлийн хүү төлж байна гэнэ үү. Үүнийг чинь сонсохоор би цус харвачих гээд байна. Хоногт л нэг цэцэрлэгийн мөнгө бид төлж байна гэж. Бидний алдаа оноо байгаа байх. Гэхдээ бидний 57-р тогтоол бол ханатай шүү. Сэтгэл дундуур явдаг нэг зүйл нь эрчим хүчний асуудал байгаа юм. Олон удаа ярьсан. Шинэ эрчим хүчний сайд тавигдах болгонд 5-р ЦС, Тавантолгойн ЦС баригдахыг үзчихээд үхэх юмсан.

НЭМЭЛТ: 11:20 ЦАГ

-Тухайн үед 2.6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ, Монголын тал 34 хувиа эзэмшиж хөрөнгө оруулалтаа нөхөөд эзэмшлийн хувиа нэмэгдүүлнэ гэж үзсэн-

Сангийн сайд асан С.Баярцогт,

Өнөөдөр ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн өдөр. Зөндөө л асуудал ярьж байна. Зарим нь зэрэгцэж сууж байгаад худлаа ярьж байна. Надад 2007 оны УИХ-д өргөн барьсан төсөл байна. Үүнд хувь нийлүүлэгчдийн гэрээ байгаа. 2009 оны 2-р сард өргөн барьсан гэрээнүүд бүгд байна. УИх-ын архивт байгаа материалууд шүү. УИХ хоёр удаа хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтэд яаж нийцүүлсэн бэ гэдэг дүгнэлт. Эдийн засгийн тооцоо үндэслэл бас бий. 57-р тогтоолын хэрэгжилт ямар байгааг харуулсан материал энэ.

Түрүүн С.Дэмбэрэл гуай хэлж байна. ҮАБЗ 2009 оны 11 сарын 1-ний өдрийн хурлын тэмдэглэл, үүнд яаж нийцүүлсэн бэ гэдэг тэмдэглэл. Хөрөнгө оруулалтын гэрээг харьцуулсан харьцуулалтыг гишүүдэд бас тарааж байсан. Хувь нийлүүлэгчдийн гэрээг бас харьцуулсан материал нь надад байгаа. УИХ-д өөрлөгчдөөгүй эх хувилбараар нь тарааж байсан. Олон нийтэд мөн нийт хэвлэлийнхэнд тараасан. ҮАБЗ рүү би хуралдахад нь өөрөө барьж орсон гэрээний хүчин төгөлдөр хувилбар. Хүлээн зөвшөөрч байвал зөвлөмж гаргаж өгөөч гэж хэлж байсан юм. УИХ-ын 2009 оны 8-р сарын 19-25-ны өдөр хуралдаж, хэлэлцсэн. Ц.Даваасүрэн гишүүний 7 гишүүнтэй эсрэг санал өгсөн гээд байгаа тийм зүйл байхгүй. Юун дээр будлиад байгаа юм гэхээр 3 тусдаа агуулга дээр тус тусдаа гишүүд эсрэг санал өгснийг будлиад байх шиг байна.

Түр хороо даргалагч О.Батнайрамдал,

Бидэнд ч бас үзүүлэх материал, өчнөөн олон цаас байна аа. 94200 гаруй материал бидэнд бий.

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга асан н.Баярсайхан,

Тухайн үеийн Эдийн засгийн байнгын хорооны гишүүн байсан Д.Тэрбишдагва, Н.Батбаяр нар сая бас ярьчихлаа. 2009 онд өргөн баригдсан төслийн материал бол маш том байсан. Ингээд Эдийн засгийн байнгын хороо 10 гишүүнтэй ажлын хэсэг байгуулсан нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ахалсан. Тухайн үед канондсон материалууд өгч байсан. Хэлэлцэх үед асуудлууд гарч ирсээр байсан нь ТЭЗҮ алга, нөөц батлагдаагүй учраас нарийвчлан хэлэлцэх бололцоогүй. Ажлын хэсэг хэд хуралдаад УИХ хөрөнгө оруулалтын гэрээ хийхгүй нь ойлгомжтой. Тиймээс Засгийн газар хийх нь зүйтэй гэж үзсэн.

Гэрээний эхэнд Монголын оролцоог 34 хувиас доошгүй байлгах буюу энэ нь 1998 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд заачихсан учраас энэ заалт ингэж гаргаж ирсэн. Тухайн үед Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Х.Бадамсүрэн нарын санаачилгаар 40-р тогтоол гэж гаргаж ирсэн. Энэ нь Оюу Толгойтой ямар нэгэн хөрөнгө оруулалтын гэрээ хийвэл юун дээр анхаарахыг заасан заалт бүхий тогтоол юм. Байнгын хорооны хурал дээр гишүүдийн гаргасан санал буюу анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц Монголын тал 51 хувиас доошгүй хувийг эзлэх ёстой гэсэн заалт юм. Яагаад ингэж орсон гэхээр тухайн үед 2.6 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ, Монголын тал 34 хувиа эзэмшээд хөрөнгө оруулалтаа нөхөөд эзэмшлийн хувиа нэмэгдүүлнэ гэж үзсэн. Түүнээс хөрөнгө оруулалт нь ингээд нэмэгдчихнэ гэж бодоогүй л дээ. Гишүүдийн гаргасан санал дэмжигдээд 57-р тогтоолд орсон юм.

УИХ-ын гишүүн П.Ганзориг,

Эдийн засгийн байнгын хороогоор гэрээ хэлэлцэж байхдаа ТЭЗҮ-тэй танилцсан уу. Тухайн үед чухал дүгнэлтүүдийг бол гаргаж байсан юм билээ. 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрдүүлж, ногдол ашгаас тооцож байгаа нь эдийн засгийн үр өгөөж багатай байна гэж байж. Мөн Монгол улсын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг тодорхойлох боломжгүй байна. Монголоос эрчим хүчээ авах зэргээр тусгаж байж. Тэгэхээр ТЭЗҮ-тэй нь яг танилцаж байсан уу.

УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр,

Би Эдийн засгийн байнгын хорооны гишүүн байсан. Би тухайн үед өөрийнхөө юмыг хүнд өгчихөөд 34 хувийг нь эргүүлээд худалдаж авдаг байж болох юм уу. Бид нарын юм юм уу, Рио Тинто-гийн юм юм уу гэж хэлж байсан. Үүнд тухайн үед олигтой тайлбар өгөөгүй. Бид нар гадныханд 34 хувиа өгчихөөд тэрийгээ худалдаж авдаг. Дотоодын хөрөнгө оруулагчид болохоор зүгээр хурааж авна гээд байдаг. Нэг зүйлийг хэлэхэд 2008 онд УИХ-ын гишүүн байх үед Улсын төсөв 2 их наяд төгрөг хүрэхгүй л батлагдаж байсан юм даа. Гэтэл 2024 оны төсөв 34 их наяд. Энэ талаар ер нь ярьж болдоггүй юм уу. Хамгийн ноцтой нь Оюу Толгойтой хамтардаг, Рио Тинто-гийн чинь найз Рюбен Бродерс гэдэг Английн том компани бий. Энэ компанитай 2008 онд Спэшл гэдэг компани нийлж Баянхонгорт алт олборлох үйлдвэр байгуулсан. Би захирлаар нь ажиллаж байсан юм.


НЭМЭЛТ:10.25 ЦАГ

-"Рио Тинто гадны санхүүжилтээр ТББ-ууд оруулж ирж олон нийтийн тархийг угааж байсан"-

Түр хорооны сонсгол үргэлжилж, хөрөнгө оруулалтын гэрээг тухайн үед хэрхэн хэлэлцсэн. ҮАБЗ дээр ямар байдлаар орж ирсэн зэргээр гэрчүүдээс асуулт асууж хариулт авч байна.

Түр хороог даргалагч О.Батнайрамдал,

Шинжээчийн дүгнэлт сая танилцууллаа. Тухайн үед та бүгдэд зээлийн хүүтэй асуудал дээр ямар шаардлага тавигдаж байсан бэ. Та бүгд ямар чиглэл өгч байсан бэ. ҮАБЗ хуралдаад ямар шийдвэр гаргасан бэ. Бид тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлийг авч чадаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж ярьдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ гэхээсээ илүү хувь нийлүүлэгчийн гэрээ хамтдаа орж ирсэн үү. Тэр үед та бүгд ямар байдлаар авч байсан бэ.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр,

Миний хувьд гэрээ байгуулах үед буюу 2009 оны сонгуулийн өмнөх үеийг би сайн мэднэ. Би ерөнийилөгчөөр ажиллаж байсан. Бид гэрээг маш нухацтай авч үзэж, Монголы эрх ашигт нийцүүлэх гэдэт анхаарал тавьсан. Үндсэн хуулийн 6.1-д заасан зарчмаар явахыг хичээсэн. Гэтэл Монголын талд 51 хувийг өгөхгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ яваандаа бид хувиа нэмэгдүүлээд 51 хувьд хүргэх боломжтой гэж үзсэн. Бид энэ байр сууриа Рио Тинто-гийн удирдлагууд болон Английн хунтайжид хүртэл илэрхийлсэн.

25 жилийн дараа Монголын талд шилжүүлэх хэлэлцээрийг хийх, их өрийн асуудлыг шийдвэрлэхдээ монголын талд шилжүүлэх асуудлыг шийдэж байсан. Тухайн үед Фрийдланд та Монгол Улсын ерөнхийлөгчийн хувьд ийм байр суурь илэрхийлэх нь аргагүй гэж хэлсэн. Яваандаа Монголын тал 51 хувиас доошгүй хувийг эзэмших юм байна гэдэг уур амьсгал бүрдсэн. Гэтэл сонгуулийн булхайгаар намайг буулгаж, Ц.Элбэгдорж гарч ирээд энэ гэрээ хийгдсэн. Рио Тинто гадны санхүүжилтээр ТББ-ууд оруулж ирж олон нийтийн тархийг угааж байсан. Тухайн үед талийгаач С.Зоригийн ах С.Баяр нэг ТББ-ын тэргүүн болчихоод над дээр орж ирж байгууллагаа танилцуулаад Монголд Оюу Толгойн гэрээг хийхэд олон нийт ард иргэд дэмжиж байна гэх худлаа социологийн судалгаа танилцуулсан. Ийм судалгаа хийсэн нэрээр төр засагт байгаа хүмүүсийн тархийг угаах ажиллагаа хийсэн шүү. 2009 оны сонгуулиар хэн энэ гэрээг байгуулах гэж байгаа нь харагдсан.

Та нар залуу гишүүд ойлгосон гэж битгий яриад бай. Би ямар хуйвалдаан болсон бэ гэдгийг ярих гээд байна. Оюу Толгой бол империалист компани. Энэ бол неоколонист компани шүү. Бид өнөөдөр энэ бүхний эсрэг ажиллаж чадах уу. Магадгүй өнөөдрийн сонсгол сайн үр дүнд хүргэх байх гэж найдаж би энд сууж байна.

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан,

Саяын шинжээчийн танилцуулгаар тухайн үеийн гэрээний зарим нэг агуулгуудыг сэргээж саналаа. Гэхдээ тухайн үед удаагүй байсан юм. 2010 онд би нэг дурсамж бичиж байсан. Тухайн үед олон дахин буцааж, чөмөг дундалж байж шийдсэн асуудал нь энэ гэрээ байсан гэж бичжээ. Нэг нам дангаараа энэ том асуудлыг шийдэж чадахгүй юм байна лээ гэдгийг ойлгосон. Тухайн үед М.Энхболдын Засгийн газрын үед орж ирсэн төслийг ярилцах гээд бараагүй. 2008 онд эдийн засгийн хямрал тулчихсан байсан учраас хоёр гурван саалийн үнээ, баганатай болохгүй бол болохгүй нь гэж байсан. Тухайн үед парламентын засаглалын дархлаа харагдсан гэж боддог. Ганц нэг хүн биш олон талаасаа ярилцах нь энэ парламентын дархлаанд чухал юм гэдгийг харж болно.

Тухайн үед хариуцаж ажиллаж байсан хүмүүс нь яг одоо энд сууж байна.Хэлэлцэж, хэлэлцэж байгаад тухайн үед Засгийн газрын ажлын хэсгийн тооцоогоор МОнголын төр 34 хувийг эзэмшихээр бол тэр үеийнхээ үнэ цэнээр 74 хувь, 34 хувийг эзэмшихгүй тохиолдолд Засгийн газарт ирэх өгөөж нь 66 хувь гэж танилцуулж байсан. Ажлын хэсэг гэхээр С.Баярцогт, М.Зоригт нар танилцуулж байсан. Шинээр байгуулагдах хувьцаат компанийн 34 хувийг төр эзэмших, төлбөр тооцооны асуудлыг нарийвчлах, 34 хувийг 50-аас доошгүй хувьд хүргэх зарчим хугацааг тохиролцох, дэд бүтцийн барилга байгууламжийн төсөвт өртгийг нарийвчлан тогтоож, нийт хөрөнгө оруулалтыг эцэслэн тохиролцох, Уул уурхайн бүтэц бүрэлдэхүүнийг тогтоож Оюу Толгойн цогцолборт шаардлагатай үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, хөрөнгө оруулалтын гэрээний биелэлтийг 5 жил тутамд дүгнэж, дүнг УИХ-д танилцуулах гэж бичсэн бөгөөд энэ дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлж байсан.

Гэтэл тухайн үед танилцуулж байсан зардлын дүн нь өнөөдөр хичнээн дахин нэмэгдчихсэн зүйлүүд гараад ирлээ. Тэр үед гарч байсан зардал өнөөдөр 20 гаруй тэрбум ам.доллар болно гэдэг арай хэтэрхий. Монгол Улс өнөөдөр барьцаа ахиулах гэж байгаад барьцаа алдчихсан байна.


НЭМЭЛТ: 09.35 ЦАГ

-Оюу Толгой төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг хэлэлцэнэ-

Сонсголд оролцож байгаа оролцогчдыг танилцуулснаар УИХ-ын Хянан шалгах түр хорооны хоёр дахь өдрийн сонсгол эхэллээ. Өнөөдрийн сонсголд Ажиглагчаар "Иргэн та хүч" ТББ-ын төлөөлөл н.Өлзийбат, байгууллагуудын төлөөллөөс Татварын ерөнхий газраас даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цогтнаран, Том татвар төлөгчийн газрын дарга С.Төгсжаргал, Татварын хяналт, шалгалтын арга зүйн газрын дарга Б.Бадамцэцэг, Эрсдлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Санхүү төлөвлөлт шинжилгээний хэлтсийн менежер н.Баяр-Өлзий, "Эрдэнэс Монгол" компаниас Төслийн судалгаа үнэлгээний газрын дарга н.Батмөнх, Геологи үйлдвэрлэл, бодлогын газрын дарга Ц.Төгсбуян, Чанар бүтээмжийн асуудал хариуцсан менежер Д.Ядамжав, Оюу Толгой ХХК-иас ТУЗ-ийн гишүүн, Рио Тинто компанийн Зэсийн өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн захирал н.Дуламсүрэн, Ил уурхайн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер н.Отгонбаяр, ТУЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга н.Цэрэнхүү, Нөөцийн үнэлгээ мэдээллийн систем хариуцсан ахлах менежер н.Одончимэг, Ерөнхий менежер н.Байгальмаа, ахлах хуульч н.Мандуул, ахлах мэргэжилтэн н.Ерөөлт, н.Долгион нар буюу 4 байгууллагын 19 нэрс ирснээс 18 нь ирсэн байна.

Сонсголд бүртгүүлсэн ажиглагч 16 иргэнээс 9 нь хүрэлцэн иржээ.

Өнөөдрийн сонсголоор Оюу Толгой компанийн хувь нийлүүлэгчийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулж дахиж тодотгосон болоод зах зээлийн жишигт нийцүүлж бууруулах талаар авсан арга хэмжээ зэрэгт хянан шалгагчийн тайланг сонсож байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеийн санхүүжилт, санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, Оюу Толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийг хэлэлцэх юм.


ЭХЛЭЛ: 08.00 цаг

-"Оюутолгой"-н асуудлаарх сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ-

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол уржигдар /2025.12.08/ эхэлсэн. Эхний өдрийн сонсголоор Жавхлант (MV-15225), Шивээ толгой (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалсан билээ.

Өнөөдөр /2025.12.10/ сонсгол хоёр дахь өдрөө үргэлжлэх бөгөөд 08.30 цагт эхлэхээр товложээ.

“Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар” сэдвийн хүрээнд явагдана.

  • 2025.12.12-нд буюу баасан гарагт: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл) болно.

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байгаа билээ.


Эхний өдрийн /2025.12.08/ сонсголын нэгдсэн мэдээллийг доорх линкээр уншина уу.

РЕДАКЦИАС: Ц.ТАМИР, П.УРНАА, Б.ЭРДЭНЭБАЯР

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюутолгойн гэрээ бол нохойн баас л болчихсон юм байна!

ЛАЙБА овогт ГООД
ЛАЙБА овогт ГООД

Хүрэлбаатар шударга царайлсан худалч новш юмаа.

123
123

Өөрсдөө яаж тогоо таслуулахгүй өвөлжих вэ гэж байж ОТ-г яаж эрчим хүчээр хангах гээвээ. Зүгээр л тэр станцыг нь л бариулалдаа. Улс төрчид Та нар бүгдээрээ эрх ашгаа хаагаад, савраа татчихдаа тэхүү гуйя.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Цццц. Энэ 10% хүүр ерөөсөө мэдрэлээ алджээ. Дулааны цахилгааны станцуудын а-ль өөдтэй төсөл бүрийг энэ Даваасүрэн хулгайч зогсоосон. Баримттай. Өөрөө энэ хулгайч 34% гэж зүтгэсээр Бат-Эрдэнэтэй хамт энэ гэрээг бата-лсан. Тэгээд өнөөдөр Баярцогт руу дайраад, бас Дцс байгуулцан бол ОТ тэндээс цахилгаанаас авах ёстой байсан гэж хуцаж байшдээ. Энэ эрүүл үү? Энэ хар хүүрийг зүгээр л дамжилж аваачаад хог руу шидчихье л дээ. Тэр Рааш, Дэмбэрэл, З.Энхболд, Лүндаажанцан, Энхбаяр, Нямдорж. Зүгээр л амьд хүүрнүүд. Гоголийн Мертвые души. Нийгмийн хөгжлийн саад тээг, бул чулуунууд. Бурхан минь эднийг аваачих болоогүй юу!

Зочин
Зочин

Энэ муу Даваасүрэн чинь хэд хэд хувирдаг, яах ч арга гүй Оросын гар хөл шүү !!!

Монгол
Монгол

Баярцогт бол эх орноо худалдсан новш. Үр удмаар нь устгах хэрэгтэй новшийг.

Холбоотой мэдээ

Back to top button