УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг дороос #3 | "ЗГ нөгөө талтай хэлэлцээр хийж байхад нээлттэй сонсгол хийсэн нь буруу"

2025 оны ХII сарын 08, 10, 12-ны өдрүүдэд явагдах "Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсголын мэдээллийг Eguur news агентлаг НЭГ ДОРООС бэлтгэн хүргэж байна.


Өнөөдөр /2025.12.12/ нээлттэй сонсголын сүүлийн өдөр.

Шууд дамжуулалт:


НЭМЭЛТ: 11.15 цаг

УИХ-ын гишүүн П.Ганзориг: "Шийдэл ярих ёстой гэсэн байр суурьтай байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж ярьж байгаад Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хамаг гол зүйлээ тусгаж, шийдсэн нь шинжээчийн дүгнэлтээр харагдлаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гол цөм нь байсан. Ногдол ашиг, засаглал гээд олон асуудал тусгагдаагүй. 16 жилийн турш шат шатанд хангалттай их алдаа завхралууд гарсан. Олон сайн тогтоол чиглэлүүд гарсан ч, хэрэгжээгүй. 400 тэрбум төгрөгийн борлуулалтын өртөг бүхий төсөл болчхоод байгаа шүү дээ" гэлээ.

С.Баяр "57-р тогтоолыг баталсан УИХ-ын гишүүдийг би үгүйсгэхгүй. Өөр хуулийн зохицуулалт байгаагүй учир тэр замаар явсан. Засгийн газруудын бодлогын залгамж чанар алдагдсан. Түүнээс хойш 7 Засгийн газар солигдсон. 2021 онд Оюун-Эрдэнийн Засгийн газар хуримтлагдаад байсан өр төлбөрийг засах, тэглэх алхмууд хэрэгжүүлсэн. Бусад Засгийн газар залгамж чанарын дагуу хөөцөлдөж, ажиллаагүй. Засгийн газар нөгөө талтай хэлэлцээр хийх гэж байхад нээлттэй сонсгол хийх нь буруу" хэмээлээ.


НЭМЭЛТ: 10.55 цаг

-Гансүх, Д.Зоригт, С.Баярцогт нараас бүрдсэн ажлын хэсэг надад танилцуулсан, би хяналт тавьсан зүйл болоогүй-

О.Батнайрамдал, "Засгийн газрын тэмдэглэл түрүүн харуулсан. Түүнд танд чиглэл өгсөн байгаа. Тэргүүн Шадар сайдын хувьд энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд хяналт тавих үүрэг. Та яг ямар хяналт тавьж, ямар арга хэмжээ авсан бэ?

Н.Алтанхуяг "Нэг дэхь өдөр надаас нэг тийм юм асуугаад, "Цаас байгаа" гэсэн. Би тийм цаас байгааг сая л сонсож байна. Хяналт тавиулах үйл ажиллагаа тэр үед явагдаагүй. Гансүх, Д.Зоригт, С.Баярцогт нараас бүрдсэн ажлын хэсэг надад танилцуулсан, би хяналт тавьсан зүйл байхгүй" хэмээн хариуллаа.

О.Батнайрамдал, "2009.07.22-ны Засгийн газрын тэмдэглэл. Маш ойлгомжтойгоор Тэргүүн Шадар сайдад үүрэг өгсөн тэмдэглэл байсан. Ямар ч хяналт тавигдаагүй гэж ойлголоо" гэв.


НЭМЭЛТ: 10.20 цаг

-С.Баяр: 57-р тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан-

УИХ-ын 57-р тогтоолын талаар дараах асуулт хариулт өрнөв.

Ерөнхий сайд асан С.Баяр гэрчээр хүрэлцэн ирж, асуултад хариулт өглөө.

Сонсгол даргалагч, О.Батнайрамдал, "16 жилийн дараа бид эргээд харахад Монгол Улсын Засгийн газрын мэдээлснээр 37 хувьд хүрэхтэй үгүйтэй л хувьтай байна. Энэ бол холбогдох үр дагаврын хамгийн том илрэл. Та гэрээ байгуулсан хүний хувьд үүнийг юу гэж дүгнэж байгаа юм бэ.

Ерөнхий сайд асан С.Баяр, "Сайн байцгаана уу. Надад хэдэн минут байгаа юм. Өгөөж гэдэг бол гол асуудал. Бидний хувьд тухайн үед Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг боловсруулсан. ТЭЗҮ тухайн үед бэлэн болоогүй байсан. Хэлэлцэн тохиролцсон асуудлын үр дүнд ТЭЗҮ-д өөрчлөлт ороод цааш явах байсан учир. 2009.10.06-нд баталсан боловч тодорхой нөхцөлүүдийг хангасны дараа гэрээ хүчин төгөлдөр болно гэсэн урьдчилсан нөхцөлтэй байсан. Дараа оны буюу 2010.03.31-нээс төгөлдөр болсон юм аа.

Манай Засгийн газар төслийг боловсруулахад олон ажлын хэсэг ажилласан. Миний бодож байсан санхүүгийн модель, схемийн дагуу 34 хувьтай байх юм бол тэр үеийн үнэлгээгээр бидний өгөөж 53-58 хувьтай. Хэрэв 34 хувиа авалгүй явбал 77 хувьтай байх тооцоо гарч байсан.

Яагаад 34 хувьтай болон 34 хувьгүй гээд тооцсон юм гэхээр. 57-р тогтоолыг тойрч нэлээн ярих ёстой. 57-р тогтоол гарсанд Ерөнхий сайдын хувьд сэтгэл хангалуун бус байсан. Энэ тогтоол нь өөрөө хуульдаа нийцээгүй гэдэг асуудлыг УИХ-ын удирдлага, баталсан гишүүдэд тавьж байсан. Яагаад гэвэл 34 хүртэл хувийг гэж зааж байгаа байхгүй юу. Хуулиас давсан шаардлагыг 57-р тогтоол тавьсан байсан.

Өнгөрсөн хэдэн өдрийн түр хорооны сонсголыг хэмжээндээ харж, тэмдэглэхийг хичээлээ. Хүрэлцэн ирэх шаардлагагүй гэж үзэж байсан ч, өнөөдөр зориуд ирлээ. Үр дүн өгөөсэй л гэж хүсэж байгаа. Гэтэл гол үндсэн шалтгаанаа ярихгүй үр дагавар яриад байх юм.

Зээлийн өндөр хүүг л тойроод байх юм. Оюоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж. Овоо нь энэ 34 хувь байгаа юм. 34 хувийг авах байсан ч явсаар байгаад зээлийн гэрээ болж хувирсан. УИХ-ын тогтоолоор заавал 34 хувиа ав гэсэн үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгон хувиргасан эхний алхам.

Рио Тинто-той уг нь Монголын Засгийн газар үр өгөөжийн тухай ярих ёстой. Гэтэл зээл, зээлийн хүүг сүүлийн 10 жил ярилаа. Тиймээс гол асуудал 34 хувь" хэмээлээ.

О.Батнайрамдал: Та 57-р тогтоолыг хууль давсан тогтоол гэж үздэг үү. Хувь нийлүүлэгчдийн гэрээ, УИХ-ын 57-р тогтоол хоёрын аль нь хууль давсан болчихов. Та УИХ-ын даргаар батлуулсан юм биш үү. 2009.07.16 буюу наадмын амралтын үеэр?

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, ""Оюутолгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай гэж". Үүнийг Ашигт малтмалын тухай хуулиар тогтоочихсон байгаа. Энэ хууль зөрчсөн үү. Тогтоолын нэгдүгээр заалт хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Үүнийг шинжээчид юу гэж үзсэн юм. 34-өөс доош буулгаж болохгүй шүү л гэж байна шүү дээ. Өөрөөр яаж ойлгох юм. Хууль зөрчөөгүй. Ашигт малтмалын тухай хуулийн чинь заалт" хэмээлээ.

О.Батнайрамдал, "57-р тогтоол хууль зөрчсөн" гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан уу?

Шинжээч, "УИХ-ын 57-р тогтоолын 1 дэхь заалтад Оюутолгойн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай" гэж заасан байдаг. Ашигт малмьталын тухай хуульд төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай 2009.10.06-ны өдрийн үйлчилж байсан хуульд "Стратегийн ач холбогдол бүхий ашиг малтмалын орд эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд ..." гэж дээд хязгаарыг зааж өгсөн.

"...хүртэл 34 хувь" гэж заасан УИХ-ын 57-р тогтоол дээр "доод хэмжээг 34 хувь" гэж мөн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ хязгаарт эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс 34 хувь бол эцсийн хувь шүү гэсэн утгыг тодотгож байна гэж шинжилгээ хийхдээ авч үзсэн. Уг тогтоол хууль ёсны эсэх асуудлыг ҮХЦ эцсэлэн шийдвэрлэхийг мэдээллье" гэлээ.

О.Батнайрамдал: 16 жилийн дараа эргээд харахад 34 хувиас өөр ямар алдаа гарсан гэж та дүгнэж байна вэ?

С.Баяр, "Яагаад заавал Ерөнхий сайд айлчлал хийж байх тэр өдөр тогтоол гаргаж байгаа юм бэ гэдэг асуудал гарч байна. Дэмбэрэл гуай УИХ дарга, Лүндээжанцан бүлгийн дарга, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг бид хэд нэлээн халуун яриа хөөрөө өрнүүлж байсан. Тухайн үед наад тогтоол чинь хуулиа зөрччихсөн байна гээд. Цаг хавчиж байсан учир юун ҮХЦ. Нэгэнт л УИХ тогтоол гарсан тул ЗГ биелүүлэхээс аргагүй болсон. Нэгэнт 34 хувь гэсэн учир бандан тас болсон. Бидний нэг алдаа бол 34 хувь" гэлээ.


НЭМЭЛТ: 10.00 цаг

-Шинжээч #2: Зээлийн хүү 9.9 хувь байсныг LIBOR дээр нэмэх нь 6.5 болгож бууруулсан-

Дараагийн шинжээч Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан асуудлаарх мэдээллийг танилцууллаа.

Танилцуулгад, 2010.12.08-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруудлах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбиш нарт олгож байжээ.  

2009 оны хувь нийлүүлэгчдийн гэрээ нууцад авагдсан байдаг. Харин 2011.06.08 өдөр байгуулсан нэмэлт өөрчлөлт ил байдаг.

Нэмэлт өөрчлөлтөөр,

  • Зээлийн хүү 9.9 хувь байсныг LIBOR дээр нэмэх нь 6.5 болгож бууруулсан.
  • Зээлийн хүүгийг зохистой хэмжээг 7 жил тутамд авч хэлэлцэхээр тусгасан.

НЭМЭЛТ: 09.40 цаг

-Шинжээч: Хөрөнгө оруулагчийн гэрээ байгуулах хүсэлттэй хамт ТЭЗҮ-ээ ирүүлэх ёстой ч, ирүүлээгүй байсан-

Шинжээчийн мэдээллийг танилцууллаа. 2009 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар танилцуулав.

Танилцуулгад, "2009.07.16-ны өдөр Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Оюутолгой төсөлтэй холбоотой дангаараа хууль байж болохгүй гэдэг хэд хэдэн үндэслэлээр буцаасан. Нэгдүгээрт, Хуулиар тухайлсан нэг аж ахуй нэгжийн харилцааг зохицуулах нь тэгш байдлын зарчим алдагдана гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд тогтвортой байдал хадаглагдах уу гэдэг асуудал хөндөгдсөн. Гуравдугаарт, ҮХЦ-ээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хяналт шалгалт хэрэгжүүлсний дараа буюу мэдээлэл хүсэлтээр хянан шийдвэрлээд хүчингүй болгосон тохиолдолд тэдгээр гэрээнүүд хүчингүй болох уу. Гэхчлэн асуултууд хөндөгдсөн. Хуулиар батлах нь хуульзүйн үндэслэлийн хувьд тодорхойгүй байна. 2009 оны УИХ-ын 58-р тогтоолоор хууль санаачлагчид буцаасан байна.

Хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Оюутолгой төслийг цөм гэрээ буюу мэргэжлийн хэллэгээр "малгай гэрээ" байх ёстой. 2008.12.04-ний өдрийн УИХ-ын 40-р тогтоол бий. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хуульд нийцүүлэх тухай шаардлагыг тавьсан. Энэ тогтоолоор гурван тусгай үүрэг өгөгдсөн. Нэгт, Монголын талын хувь эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах. Хоёрт, Хувьцааны 34 хувийг монголын тал шууд эзэмшихээр тооцож, түүнийг юугаар оруулах вэ гэдгийг хэлэлцээрт тусгаж тохиролцох. Эдгээр нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Компанийн тухай хуульд нийцүүлэх тухай шаардлага байсан.

Хувь нийлүүлэгчдийн болон хөрөнгө оруулалтын 40 гаруй удаа санал, дүгнэлт, шүүмж ирсэн байдаг аж. Тухайлбал, Татварын ерөнхий газраас, Гаалийн ерөнхий газраас албан бичиг ирүүлсэн. Гэхдээ хувь нийлүүлсэн гэрээтэй холбоотой тусгайлсан санал өгөөгүй.

Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээ, байгуулах үйл ажиллааны тухайд,

  • “Орд ашиглах гэрээ”-ний асуудал хөндөгдөөгүй.
  • Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулагчийн гэрээ байгуулах хүсэлт ирүүлэхдээ ТЭЗҮ-ээ хамт ирүүлэх ёстой. Түүнд үндэслэж, УИХ 100 сая ам.доллароос дээш хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэх хуультай байсан. Бидэнд мэдэгдэж байгаагаар хүсэлттэй хамт ТЭЗҮ ирүүлээгүй байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь хэсэгт орд ашиглах гэрээний асуудал хөндөгдсөн. Мөн 29-р зүйлд хөрөнгө оруулалтын гэрээний асуудал хөндөгдсөн. Энэ хоёр гэрээ бол хоёр тусдаа агуулгатай. Хоёр тусдаа зохицуулалттай гэрээ байх ёстой юм.

Анхаарал татаж байгаа хэд хэдэн сэдвүүд бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээг зурах асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн байна. 34 хувьтай холбоотой асуудал, УИХ-ын 40-р тогтоолоор өгөгдсөн үүрэг, биелэгдсэн эсэх мэдээллийг нэг өдрийн дотор шийджээ. Хуулийн зөрчилгүй. Гэхдээ арван сар хийгдсэн хэлэлцээрийг нэг өдрийн дотор яаж танилцуулсан бэ гэдэг нь анхаарал татна. Энэ танилцуулга хийсэн протокол олдоогүй. Архив байхгүй гэсэн. Юу танилцуулсан нь мэдэгдэхгүй байгаа. "Эрдэнэс МГЛ"-ийн ТУЗ-ийн гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй санал, үүрэг даалгавар чиглэл өгсөн эсэх нь тодорхүйгүй. Шууд хэлбэл 20 тэрбум ам.долларын өнөөгийн үр дагавартай Хувь нийлүүлэгчдийн гэрээний анхны төсөлд гарын үсэг зурах эрх олгосонтой холбоотой баримтууд архивт байхгүй болжээ. ТУЗ-өөсөө эрх авсны дараа хэлэлцээ дахин хийгдсэн байдаг" хэмээлээ.

Видео:


ЭХЛЭЛ: 09.30 цаг

-Сонсголын сүүлийн өдөр С.Баяр оролцохоор иржээ-

Өнөөдрийн сэдэв: “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар (үргэлжлэл)" .

Ирцийн мэдээллийг танилцууллаа. А.Энхбат, Л.Гансүх, Н.Алтанхуяг, С.Баяр нар хүрэлцэн ирлээ. Харин С.Баярцогт ирээгүй байна. С.Баярын хувьд өмнө нь хэд хэдэн удаа сонсгол ирэхгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.

Өнөөдрийн сонсголд  95 гэрч оролцоно.



Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
#1 urvagch
#1 urvagch

tolgoigoo uguhnuu muu urvagch

Зочин
Зочин

ЭНЭ ХҮНИЙГ САНЖИЙН БАЯР ГЭХ БӨГӨӨД НАС НЬ НИЛЭЭН ДЭЭР ГАРСАН БАС Л ДАЛД ФРОНТЫН ДАЙЧИН БАЙЛДАГЧ ХҮҮХНҮҮДИЙГ БОЛ УМРУУЛНА.ХАШБАТЫН ХУЛАНГ ДЭЛБЭ ГУСААД ХАЯСАН ХҮҮХЭНД БОЛ НУГАСГҮЙ ХҮЧИРХЭГ БООВТОЙ ЖИНХЭНЭ МУЖИК.МОНГОЛЫН ҮРСИЙГ МААШ ОЛОН БОЛГОХЫН ТӨЛӨӨ ЭЛДВЭЭРЭ ДУУДУУЛАН ЭНЭ ГАЛЫН ШУГАМАНД МАШ САЙН ТУЛАЛДАЖ ЯВАА ХӨӨН МЯНГАНБАЯРААС НЭЭГ ИХ ДУТАХГҮЙ МАНАЙ МЯНГАА БОЛ ЗАЛУУХАН ХҮҮХЭНД БОЛ НУГАСГҮЙ ОЛОН Ч ОХИДУУДЫН ЗАМЫГ НЬ ЗААЖ ӨГСӨН БУЯНТАН.МӨНГӨӨР ДАЛЛАХАД ЯМАР Ч ОХИН ШУУД ГҮЙЖ ИРЭЭД БҮХ ХУВЦСАА ТАЙЛАН ХОЁР ХӨЛӨӨ АНТЕН ШИГ ГОЗОЙЛГООД Л БОЛОО МЯНГАА ЗӨВХӨН ДҮРЭХ Л ҮЛДЭНЭ.ЯАЖ ИЙМ БОЛОХ УУ? МАНАЙХААН

Холбоотой мэдээ

Back to top button