Чуулган | "Оюутолгой"-н нээлттэй сонсголын тайланг дахин хэлэлцэхээр хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.19/ хуралдаан эхэллээ.
Шууд дамжуулалт:
НЭМЭЛТ: 12.15 цаг
"Оюутолгой"-н асуудлаарх Хянан шалгах түр хорооноос гаргасан нээлттэй сонсголын тайлан, дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.
Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал санал, дүгнэлтийг танилцууллаа.
УИХ-ын дарга Н.Учрал, "О.Батнайрамдал гишүүн гурван өдрийн турш Оюутолгойн сонсголыг маш өндөр зохион байгуулалттай хийлээ. Олон нийт маш олон мэдээллүүдийг олж авлаа. Үнэхээр дэвшилтэт ажил болсон" хэмээсэн.
"Оюу толгой"-н хянан шалгах түр хорооны дүгнэлтийг дахин хэлэлцэхээр хойшлуулав.
НЭМЭЛТ: 11.38 цаг
-О.Алтангэрэл: Оноос өмнө шүүх дээр хянагдаж байгаа хүмүүс суллагдах аюул нүүрлээд байна-
УЕП-ын орлогч дарга М.Чинбат: УЕП-ын орлогч даргаар үргэлжлүүлэн ажиллах саналыг Ерөнхий прокурор надад санал болгосон. Улмаар холбогдох байнгын хороод дэмжсэн. Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, "УЕП-ын орлогчийг танилцуулахаас өмнө танилцуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу эрүүгийн процессын хуулийн асуудал Н.Алтанхуяг гишүүнээр ахлуулаад ажлын хэсэг гараад ажилласан. Эхний хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан. Энэ хуулийн өөрчлөлт дээр гишүүд нэлээн хариуцлагатай хандаж батлахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсээд байна. Шүүх дээр хянагдаж байгаа хэргүүдийг цагдан хорихтой холбоотой асуудлыг оноос өмнө батлахгүй бол бүх хүмүүс суллагдах, шүүх хэрэглэх хуульгүй болох аюул нүүрлээд байгаа юм шүү.
Онц хүнд гэмт хэрэгтэн, авлига албан тушаалын гэмт хэрэгтэн гэхчлэн янз бүрийн хэрэгт холбогдсон хүмүүс байгаа" хэмээн санууллаа.
Видео:
УЕП-ын орлогчийг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлаар нэр дэвшигч М.Чинбатаас асуулт асууж, хариулт авч дууслаа. Байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа. Улмаар УЕП-ын орлогчоор М.Чинбатыг томилохыг чуулганд оролцсон 92 гишүүний 65 нь буюу 70.7 хувь нь дэмжлээ.
НЭМЭЛТ: 11.25 цаг
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар асуулт асуух гишүүд нэрээ татлаа-

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцууллаа.
Эл хуулийн төслийн талаарх байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.
Тодруулбал, А.Ариунзаяа, О.Номинчимэг, О.Алтангэрэл, Х.Баасанжаргал нар асуулт асуухаар бүртгүүлсэн ч, нэрээ татацгаалаа.
ЭХЛЭЛ: 10.30 цаг
-"46 ААН "Шувуун фабрик"-ийн айлуудын хашаанд тултал хайрга олборлоод хаяад явчихсан"-

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Ж.Алдаржавхлан танилцуулав.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, "Орон нутагт энэ бол зовлон болсон хууль. Улсын чанартай зам тавихад хаанаас шороо авах вэ гэдгийг шийдэхийн тулд олон шат дамжсаар Засгийн газар дээр ирж шийдэгддэг. Энэ нь бүтээн байгуулалтын богинохон цаг хугацаатай харшилддаг. Иргэн хаяагаа манах шороо авчихад л шорон явах хэмжээний хатуу зохицуулалттай хууль. Тиймээс энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд хэлэлцүүлгийн явцад энэ бүх асуудлыг тусгах хэрэгтэй. Аймаг, сумдын ИТХ-д нь тодорхой эрх мэдэл өгөх нь зөв. Яагаад ийм хатуу хууль гаргасан юм бэ гэхээр түгээмэл тархацтай ашигт малтмалаар халхавчилж алт олборлодог учраас гэж тайлбарладаг. Гэтэл энэ чинь хэдхэн аймагт л үүсдэг асуудал. Энэ хуулиар цэгцлэх хэрэгтэй" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, "Туул голд дайн болсон юм шиг нөхцөл байдалтай болсон. 46 ААН олборлож байгаад дэлбэлээд хаяад явсан. Шувуун фабрикийн айлуудын хашаанд тултал хайрга олборлосон. Энэ мэтийг цэгцлэхгүй бол иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэхгүй байна. Хүний эрхийн асуудал ярьж байгаа юм аа. Тусгай зөвшөөрлийг хөнгөвчлөх асуудлыг би дэмжиж байгаа. Иргэдийн хүсэлтийн дагуу боловсруулагдсан хууль гэж ойлгож болно" гэлээ.
УИХ-ын дарга Н.Учрал, "Зөвшөөрлийн хуулиар тусгай зөвшөөрөлд хамаарагдаж байгаа. Хугацаа тодорхойгүй байгаа. Зөвшөөрлийн хугацаа дуусвал шууд үйл ажиллагаагаа эхэл гэдэг" гэлээ.
УИХ-ын гишүүд асуултад хариулт авч дууссаны дараа, дэмжсэн дэмжээгүй байр суурийг илэрхийлэх гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн М.Мандхай, "Усын сан бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашигласнаар голын ёроол бохирдож, булингартаж байна. Тиймээс энэ хулуийг дэмжих шаардлагатай" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, "Усны ай сав, сан бүхий газар өнгөрсөн хугацаанд хэчнээн хэмжээний тусгай зөвшөөрөл гарав. Тэр нь байгаль орчинд хэр хэмжээний хохирол учруулаад байгаа вэ гэдэг судалгааг олон нийтэд гаргаж өгөх хэрэгтэй. Дарханы зам явах зам зуур маш олон газар ухаад хаясан сүйтгэлүүдийг гаргасан. Үүнд хариуцлага тооцох арга байна уу. Нөгөө талаар авлига хээл хахуулийн хэрэгсэл болоод байгаа юм биш үү" хэмээлээ.
Дэмжсэн, дэмжээгүй эсэхээр санал хураалтыг чуулганы төгсгөлд нэгтгэн явуулна гэв.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Алдаржавхлан гэж нэг үнэн тупой балай бнаа, бол овсролын үнэр ч үгүй улаан хүүр юмаа !
энэ нөхөр хурал удирдаж чаддаггүй юм байна
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Heden lalaruud suuchaad 60 chavgantsiin ajil hiiged suudag gulugnvvd chadamjgvi
Энэ хүү шиг асуудлыг тэвчээртэйгээр босгож ирж хэлэлцүүлж чадаж байгаа монгол хэд байна. Тал талаас нь боорлох санаатай. Тэгэх тусам нь шудрага байгаарай. Учрал юу гэнэ вэ? Та нар юуч биш Түгжилүүд байж онгирох хэрэггүй. Ард түмэн бүгдийг тал бүрээс нь мэдэж байгаа. Наад хүүхдийг чинь тордоод урам өгөөд дахин сонгоно. Юуч болгож болно шүүдээ. Дайснуудаасаа сэрэмжтэй зоригтой байгаарай. Амжилт хүсье.