ТНБД нар нь "луйвар"-ын хэргээр хоригдсон, бизнесмен хоёр сайдаа Г.Занданшатар хөөх үү
Г.Занданшатарын танхимаас хөөгдөх сайд нарын нэрсийг тэргүүлж байсан Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нар суудалдаа удаан тэслээ. Гэтэл явах замыг нь АТГ засаж, ТНБД нарыг нь нэг сарын хугацаатайгаар цагдан хорьчихоод байна. Хугацаа нь 15 хоногийн дараа дуусна.
Тодруулбал, Б.Чойжилсүрэнгийн өмнө сайд хийж, дараа нь түүний ТНБД-аар ажиллаж, өдгөө ДЦС-4-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх 10 аймгийн ДС-тай болох төслийг атгаж, зөвлөхдөө 7 тэрбумыг займчуулан өгсөн гэх хэрэгт сэжиглэгдэн хоригдоод буй. Харин ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтох Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа / 2023-11-16/ "М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдоод буй. Тухайлбал, өөрийн эхнэрийнхээ компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулсан хэргээр цагдан хоригдсон байдаг.
Саях Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ДЦС-4 дээр гарсан гэмтэл, Нийслэл эрчим хүчээр тасалдаад байгаа нөхцөл байдлын талаар хэвлэлд мэдээлэл өгөхдөө "Н.Тавинбэхийг иймэрхүү зүйл хийхгүй болов уу гэсэн хувь хүний үнэлэмжтэй явдаг" гэдгээ хэлэв. Аргагүй биз, Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнтэй хэдийн гар барьсан дотны найз нь.
Цааш хөвөрдвөл, АТГ Б.Чойжилсүрэнгийн эргэн тойрноос ганц Н.Тавинбэхийг хорьж, шалгаагүй. Дээрх хэрэгт холбогдуулан нэг сумын дүү, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж, арван жилийнх нь найз, “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн нарыг хорьчихсон. Харин зөвлөх Б.Нямааг нь гадуур байцааж байгаа.
АТГ-ын энэ “ан”-тай зэрэгцэн Г.Занданшатар ч өөрийн танхимаас явуулах сигналаа өгсөн. Учир юу вэ гэвэл УИХ-ын гишүүн Ө.Шижирээр хариуцлага алдсан сайд нар буюу Б.Чойжилсүрэн, Т.Доржханд нарыг сайдаас нь буулгах саналыг өөр рүүгээ гаргуулчхаж байна.
Ерөөс Г.Занданшатар Засгийн газраа долоон сарын өмнө байгуулахдаа л өөрийнхөө өргөөр сайд нараа томилж чадаагүй. Ө.Шижирийн бланкад багтсан Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, ТНБД нь цагдан хоригдоод буй Б.Дэлгэрсайхан нар бол Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т сайд болж, Г.Занданшатарын ЗГ-т багтсан "хоёр нүүртнүүд".
Зам тээврийн хөгжлийн салбарыг удирдаж яваа Б.Дэлгэрсайхан ТНБД-аа цагдан хоригдсоных нь дараа ямар нэгэн байр сууриа илэрхийлээгүй. Дуугүй яваа. Гэхдээ түүнийг сайдаас нь явуулах дөнгө үүгээр эхлээгүй. Хэдийн өрөгдсөн Г.Занданшатарын өрөг.
Б.Дэлгэрсайханы хувьд МАН-ын хуваагдал дээр наймаачин хүний аль ч талд өнгө тал алддаггүй дадлаар ажилласан. Тэр 2024 оны сонгуульд намдаа асар сайн хандив өгсөн агуулгаараа Төрийн тэргүүнтэй тохирч, сайдын суудлаа хадгалан үлдсэн. Харин Г.Занданшатарын хүсэмжит дүр мөн үү гэвэл үгүй.
Төмөр замын асуудалд өөрийнхөө хувийн эрх ашгийг эхэнд тавьсаар ирсэн Б.Дэлгэрсайханы ааш авир, залийг Г.Занданшатар өөрөө ч дийлэхээ байсан. Эргэн сануулахад, Б.Дэлгэрсайхан МАН-ын Бага хурлаар Д.Амарбаясгаланд Дорноговь тэргүүтэй төлөөлөгчдөө хайрцаглаж өгсөн. Харин УИХ-аар санал хураах үед Г.Занданшатарыг хамгаалсан нэгэн. Угаас Л.Оюун-Эрдэнийн танхимд сайд болсон тэрбээр хоёр талд жороолсон нь энэ.
Харин Б.Чойжилсүрэнгийн хувьд 16 жил төр түшилцэж, том яамдын сайдаар ажиллав. Энэ хугацаандаа бетонон ширэнгийн бизнесээ таслаагүй, харин ч идэвхийлэн хийсэн гэж хэлж болно. Учир нь ЭХ-ний сайдаар ажиллаж буй 3.6 жилийн хугацаанд Нийслэлийн хамгийн ашигтай байршилд зургаан хотхон ашиглалтад оруулж, дэд бүтэц, эрчим хүчээр саадгүй хангаж чадсан байна. Ерөнхийдөө хийх, амжуулах ажлаа хийсэн нь энэ. Гэхдээ шунал барагдахгүй, энэ мэтээр буланд шахагдахаа Б.Чойжилсүрэн эртнээс мэдэж, эрчим хүчний долоон станцыг нэгтгэн шинээр байгуулагдсан "Тайшир ногоон эрчим" ТӨХК-д эзэн суухаар санаархаж явна.
Засгийн газраас наймаачин, олон сонгогдсон, хувийн эрх ашиг өндөртэй Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарыг явуулах агуулга дээр төрийн тэргүүн ч толгой дохисон гэгддэг.
Харин Шадар сайд Т.Доржхандын хувьд Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болох үеэр албан ёсоор дэмжиж буйгаа илэрхийлэн мэдэгдэл гаргасан. Өмнөх парламентын үед ХҮН үндсэндээ МАН-ын утсан хүүхэлдэй байж, Д.Амарбаясгалангийн хүслээр ажилладаг бүтэц байв. Л.Оюун-Эрдэнийг дөрвөн жил засаглах хугацаанд ХҮН нам санхүү, системийн хувьд бэхжиж, Т.Доржхандад илүү эрх мэдэл төвлөрөх хаалга нээгдсэн байдаг. Хоёр Засгийн газар дамнан сайд хийж яваа тэрбээр эрчим хүчний асуудлаар Б.Чойжилсүрэнтэй нэг албан бланкад бичигдэж, хөөгдөх сайд нарын эгнээнд бичигдэж байна.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөө авьяал гээд энэ муу хэдйигээ дарамтлаад суугаад байдаг гэсээн, нөгөө авилгач гуйлагчингууд өгсөн мөнгийн гударцан, ккк, энэ 2 пиздуу зайлах болоогүй, балаг нь ч дуусах болоогүй
100% САНАЛ НЭГТЭЙГЭЭР ДЭМЖИЖ БАЙНА.... МАШ ХУРДАН ӨӨРЧИЛЖ ОГЦОРУУЛАХГҮЙ БОЛ ЗАНДАНГИЙН ЗГ АСУУДАЛ БОЛЖ ХУВИРНА ААА
Одоо мөнгө авилгаар сайдын томилгоо хийхээ болиочээ Хүрэлсүх ээ.
Энэ 2-тоо шууд гар гэж хэлж чадахгүй доод жижиг гарууд руу нь тойрч дайраад л
Eрөнхий сайд Оюун-Эрдэнийг түгжилдсэн урвагчид карма нь иржээ
Оюун-Эрдэнэ ч юуч хийгүй ш дээ. Луйвар хулгай л хийсэн байх.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Чооё нь еөк өө бухаж, энкубяр нь хүн гүтгэж эхлэв. 15н давхрын үлдэгдлүүд гай л болно шүү
Чойжоог зайлуулахгүй бол Зандандаам өөрөө зайл.
Энэ 2 хамгийн адгийн сайд нар!!! Угаас сайд байтугай төрийн адбанд ойртуулж болохгүй нөхдүүд!!!