Улс төрийн мэдээ

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн ажилтны тухай хууль тогтвортой тогтолцооны суурь болно

Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны 11 сарын 05 ны өдөр 154 дүгээр тогтоолоор “2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Мөн уг тогтоолтой холбогдуулан УИХ-ын даргын 526 дугаар захирамжаар Улсын Их Хурлын 15 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Дэмжих жилийн хүрээнд: Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн ажилтны тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг тус бүр боловсронгуй болгохоор зорьж буй аж.

Энэ хүрээнд “Эрүүл мэндийн ажилтны тухай хууль”-ийг боловсруулж D-Parliament, lawforum.parliament-д байршуулсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарын тогтвортой байдал нь зөвхөн барилга байгууламж, тоног төхөөрөмжөөс бус, хамгийн түрүүнд хүний нөөцөөс хамаардаг. Гэвч өнөөдөр эмч, сувилагч, эрүүл мэндийн бусад ажилтны эрх зүйн байдал, нийгмийн баталгаа, мэргэжлийн хамгаалалт нэгдсэн бодлогоор зохицуулагдаагүй хэвээр байна.

Ажлын ачаалал их, эрсдэл өндөр нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын хөдөлмөрийн онцлогийг хуульчлаагүйгээс хүний нөөцийн тогтвортой байдал алдагдаж, чадварлаг боловсон хүчин салбараас гарах, гадагш шилжих хандлага нэмэгдэж байна. Энэ нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид шууд нөлөөлж буй бодлогын түвшний асуудал юм.Олон улсын жишигт эрүүл мэндийн ажилтны эрх, үүрэг, мэргэжлийн хариуцлага, хамгаалалтыг тусгай хуулиар зохицуулж, эрүүл мэндийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж ирсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн ажилтныг хамгаалах бодлого нь үндэсний эрүүл мэндийн аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг онцолдог.Иймээс Эрүүл мэндийн ажилтны тухай хууль нь салбарын дотоод асуудал бус, иргэдийн эрүүл мэндийн баталгаа, улсын хөгжлийн бодлогын чухал бүрэлдэхүүн юм. Хүний нөөцөд суурилсан бодлогын энэхүү шинэчлэл нь эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой болгож, нийгмийн итгэлийг бэхжүүлэх стратегийн алхам байх ёстой.Доорх холбоосоор орж хуулийн төсөлтэй танилцаж, саналаа үлдээнэ үү" хэмээсэн юм.

Оны эхэнд намрын чуулганыг дүгнэж, эрүүл мэндийн салбарт өрнөөд буй үйл явдлын талаар Т.Мөнхсайхан гишүүнтэй ярилцсаныг дараах линкээс унших боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Мөги сайд хийж байхдаа жинхэнэ гал ноцоож энэ салбарыг цэрийг ховхолж байтал.лаларууд айгаад авилга хулгай нь илрэх гээд өмдөндөө сул тавьсан.Нямхүү Сарангэрэл хоёр хоршоод ковидоор далимдуулж их галзуурч байсныг таслан зогсоож Нямхүүг чөтгөр шулам руу нь тонилгосон гэтэл энэ нь гаруудад таалагдаагүй.Сарангэрэл муу хөгшин үнээ их мөнгөндөө сагаад ул мул гэж иргэдээ доромжлоод хөөгдсөн.Тэгэнгүүтээ муу хөгшин жомбого элчингээр чаасан МАН жинхэнэ онигоотой нам суу юмандаа гаршсан гөлөгнүүд шүү.Ирэх сонгуулиар жинхэнэ дүнгээ тавиулнаа ёстой улны зан гаргана даа улны маниус

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button