УЛС ТӨРУлс төрийн мэдээ

У.Хүрэлсүх сайдууд, ТӨХК-ийн дарга нартай эрчим хүч, өвөлжилтийн асуудлаар хуралдаж байна

Eрөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар хуралдаж байна.

Сүүлийн найман хоногийн хугацаанд хүйтний эрч чангарсан, ДЦС-4 дээр гэмтэл гарсантай холбоотойгоор Нийслэлд 1.5 цагийн хугацаатай цахилгаан, дулаан, усны хязгаарлалт хийсээр ирсэн билээ. Тус гэмтлийг өчигдөр бүрэн засварласан гэх боловч өнөөдөр ч гэсэн цахилгаан тасрах хуваарьтай байгаа билээ.

Мөн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал цаашид хүндрэх магадлалтай байна. Тиймээс эрсдэлийг бодитоор үнэлэх, мэдээллийг цаг алдалгүй солилцох нь хүмүүнлэгийн хариу арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт, агаарын температурын олон жилийн дундажтай харьцуулсан мэдээлэлд үндэслэн хийсэн үнэлгээгээр 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу байгаа тухай албаныхан мэдээлээд буй. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар болон зарим ТӨХК, агeнтлагийн дарга нартай өвөлжилтийн нөхцөл байдал, эрчим хүчний асуудлаар хуралдаж байгаа аж.

Ташрамд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өнгөрөгч амралтын өдрүүдээр Дундговь аймгийн Мандалговь хотод ажиллаж, иргэд, малчидтай уулзан, Тэмээчдийн улсын V зөвлөгөөнд оролцсон билээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сүхбаатар
Сүхбаатар

Яг үнэндээ Ерөнхийлөгч таны л алдаа буруу хүнийг Намын дарга ЕС болгосон нь . Эдийн засгийн түй ч мэдлэггүй боловсрол нимгэн нөхөр улс орныг самарч самарч попорч байж л эх орныг минь ийм болгосоон сүүлийн 2 сонгууль. тэгээд та ч сүүлдээ буруу хүнийг тавьжээ гэдгээ ойлгосон байх. Удам судар өсөхийн өлөн занг ч дээ ээдээ яаж ч болдоггүй л юм байна шүү дээ. Иргэд бид л хохирлоо доо.

Зочин
Зочин

За нэг зашнаж кайф авах нь дээ.

Тонюко
Тонюко

Чойжилсүрэнг зайлуулаачээ . Сайд нарын томилгоонд оролцохоо болимоор юм

Сүхбаатар
Сүхбаатар
Reply to  Тонюко

Чойжоо сайд бол хамгийн их зүйл хийу яваа ЭХ сайд шүү, урд байсан сайдуудыг бодвол, түүний холч ухаан, зөв шийдвэр гаргах мөн бага мөнгө харахгүй шунал нь дарагдсан занг ашиглаа монголчууд минь, одоо энэ ЗГ-ын хийж буй ажлын үр дүн гарах болоогүй шүү д... Нөгөө данхын л балаг яваад байгаа шүү.

Зочин
Зочин

amralt zugaalga naadam iig ajilsan geneeee

Зочин
Зочин

7 ХОНОГ Л ӨВӨЛ БОЛЛОО. БАЛРАХНЭЭЭ, ЭНЭ ЖИЛ МОНГОЛ БИД ХАРИН Ч АЗИАЙ БГААН БАВ ХҮЙТРЭЭД УДВАЛ Ч

Зочин
Зочин

ХҮҮК ЧОЙЖООД ӨРТЭЙ БАЙХААА ҮРГЭЛЖ СААААД

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

хүннү
хүннү

Нирэгсэн хойно хашгирна гэдэг боллоо. ААН, айл өрхүүд хохирлоо амсаад байнаа ерөнхийлөгч өө.

Холбоотой мэдээ

Back to top button