Нийгмийн

МАН-ын "ялсан" талын төлөөлөл Д.Тогтохсүрэнг АТГ яагаад саатуулав

Д.Тогтохсүрэн бол МАН 2016 оны сонгуулиар парламентад үнэмлэхүй олонхын суудал авах үед аймгийн Засаг даргын эрэмбээс өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон нэгэн. Аж ахуйн ажил эмхэлж, арга эв дүй олж сурсан, төрийн ажлын зах гарааг мэдэх дүрээр хоногшсон.

Тэр ч утгаараа МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд тухайн үед У.Хүрэлсүх, М.Энхболд нарын талд 33| 32-оороо хуваагдчхаад байхад дундын бүс дээр Д.Тогтохсүрэнг ажиллуулахаар тохирч, бүлгийн даргаар томилж байв. Ингэж тэр дараалан УИХ-д хоёр удаа сонгогдож, 2024 оны сонгуулиар жагсаалтад багтахаар нэлээд яригдсан ч Л.Оюун-Эрдэнийн шийдлээр тойрогт өрсөлдсөн.

Ерөөс тойргоос гарсан тохиолдолд дараачийн УИХ-ын дарга гэгдэж байв. Гишүүд дотроо аймгийн засаг даргаар ажиллаж байсан дүрүүдийн лобби бүлэг байгуулах хэмжээнд нөлөөтэй байв.

Түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд тойрогт ялагдсаны дараа "Монголросцветмет" ТӨҮГ-ын даргаар томилсон юм. Энэ томилгоонд тухайн үеийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нөлөө гэхээс илүү түүний Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойр байсан нь илүү түлхэц болсон логик харагддаг. Тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарын ойрын нөхөрлөлүүдийн ч нэг гэгддэг.

МАН-ын зодоонд цагдаа, хүчний байгууллагыг өргөн ашиглах болсон үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай ойр дүрийг ингээд шуудхан агначихсан тохиолдол ер нь сүүлийн жилүүдэд гараагүй. АТГ Засгийн газрын тэргүүний санал болгосноор даргыг нь УИХ-аар хэлэлцэж томилдог зохицуулалттай. Гэсэн ч З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан ажиллуулах дэмжлэгийг өнгөрсөн жил төрийн тэргүүнээс үзүүлсэн гэгдэж байв.

Энэ утгаар МАН-ын өнөөгийн хүчтэй яваа талд хөлбөршгүй сүүлийн 10 жил яваа дүрээ шуудхан саатуулсан нюанс анхаарал татав. Гэвчиг У.Хүрэлсүхийн нэг онцлог нь, шалгагдах ёстой дүрүүд дээр зарим үед хөлбөршгүй зогсож ирсэн түүхтэй. Уг нь тусгай ажиллагаагаар авагдсан мэдээлэл төрийн гурван өндөрлөгийн төвшинд яригдсан байх магадлал хамгийн өндөр.

Өмнө нь гарч байсан ижил төстэй кэйс гэвэл,

МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярвааг "Эрдэнэс Монгол" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулж, 1.7 тэрбм төгрөгийг авлигад авахыг завдсан үйлдэл дээр нь барьсан гэх үйл явц юм. Ялгаатай нь, Д.Хаянхярваа тухайн үед М.Энхболдын 32-ын бүлэгт хамаарч, УИХ-д нэр дэвших мандатаа намаасаа авч чадаагүй тул ТӨХК дээр очсон үе байв.

Хөшигний ард яригддагаар тухайн үеийн МАН-ын генсек асан Д.Амарбаясгалангийн хаалгыг өшиглөн гарч, түүнтэй ихээхэн муудсанаас үүдсэн гэгдэх нь ч байлаа. Харин Д.Тогтохсүрэн бол Д.Хаянхярваагаас ажлыг авч байсан "ялсан" талын бүлгийн даргын түүхтэй хүн.

Түүнийг сүүлийн үес УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалантай ойр байсан гэх логик буй ч аль ч утгаараа У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй МАН-ын 1970, 1960 оныхны нэгдмэл уур амьсгал бүхий хүмүүсийн нэг юм.

Д.Тогтохсүрэнгийн өмнө нь аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа авлига авсан гэх хэрэг, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх агуулга хууль шүүхийн байгууллагууд дээр хэрхсэн нь тодорхойгүй гацсан байдаг. Энэ удаагийн саатуулах ажиллагаа тэгэхээр яах аргагүй улс төрийн хүрээнийхний анхаарал татсан сэдэв болов.

Түүнийг АТГ авлига, албан тушаалын хэргээр 48 цагийн хугацаатай саатуулсан гэх ерөнхий мэдээлэл өгч байгаа. Хуучнаар "Монголросцветмет" нь эдүгээ “Эрдэнэс критикал минералс” нэрээр үйл ажиллагаа явуулдаг. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь монголд шилжихэд ОХУ-ын өмчлөлөөс гарсан статус юм.

Эдүгээ 100 хувь төрийн мэдэлд эл бүтэц 1500 ажлын байр үүсгэж, Төв, Хэнтий аймгуудад алт, хайлуур жоншны тусгай зөвшөөрөл бүхий талбайд эзэмшдэг билээ.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
1000
1000

Өлөн өссөн, ард иргэдийн татварын мөнгийг хулгайлж баяжсан төрөөс төрсөн өлөн тэрбумтан хулгайч нар Улсаа самарч /нүүрс, цахилгаан станцын хэрэг гм ... / дууслаа.

Зочин
Зочин

Амарбаясгалан, Данх 2ын талын бүх хүмүүсийг ийм тавилан хүлээж бгаа.

Зочин
Зочин

2028 ond Ganbold uvurhangaigaas ner devshih gej bgan bn gej l harj bndaa. Eukiin yag hajuud baigaa hun bizdee. Namaas n ursulduh magadlal undurtei huniig l euk-d zahialsan wm shig bn

Зочин
Зочин

Өвөрхангайн хулгайчууд маш эвгүй гарууд шүү далий амт Сугар бол сугарч үлддэгээрээ алдартай энэ адлий амт нөхөр маш шуналтай.Гокын 109 сая долларын асуудалд нилээн гол дүр байсан.Зууны тэнэг хүнээр нэрлэж болох Жастын Батхүүг гоё чаасаан бүхэл бүтэн Эрдэнэт концерний хаалгыг өшиглөж ороод ганцхан Батхүү тамгыг нь дараал гүй ээ мөн гоё кеис шүү. Тогтохсүрэн нилээн хол пуужиндаж их хуралд нилээн далчигнаж өндрөө авахыг оролдсон бүлгийн даргаар тавигдахад нь за энэ нөхөр золиосны гар юм гэж ойлгосон.Тэгээд одоо хэнийхээ замд хөндөлсөж хэний дургүйг хүргэвээ гэдэг нь тодорхой бус ямартай ч нэг худагт шинэлэх нь ойлгомжтой боллоо.Мөхөс миний ойлгосноор шар тосоо буруу хувиарлаж том багын ялгаа гаргасан хэрэг байх.Гэхдээ МАН хулгайч луйварчин гаруудын танил кеис шүү барина хорино сүр хүчийг үзүүлнэ тэгээл нөгөө пязда мөрдөнгөөс гарч ирээд албатай юм шиг үнэтэй буудалд тарвалзаж.ар гэрийхэндээ цаашаа байжида шоронгийхоо бузрыг ариутгаж хэд хоног ном засал хийлгэнэ гэж хуцаад л.Тэр засал нь үнэтэй дарс шимэн үзэсгэлэнт охидуудыг эрүү амыг чилтэл боовоо хөхүүлээд хэвтчихнэ ингээд л хэрэг бүдгэрэн замхарч сэмээрхэн гадагшаа элчингийн нэг орон тоо бөглөөд хэвтчихнэ.

Шалгах хэрэгтэй
Шалгах хэрэгтэй

Нэг л логик, нюанс гэсэн үг ашигласан, ямар ч утгагүй мэдээ бичихээ больчихмоор юм

факерс
факерс

ene nuguu nutagtaa mungu taraagaad bsan ork mun u? taraasan munguu butsaaj olj avchildee, xap oims umdnii kulgaich

Холбоотой мэдээ

Back to top button