УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг ИТХ-ын олонхийн саналаар огцрууллаа

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өчигдөр хуралдаж, аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулахыг олонхийн саналаар дэмжжээ.

Нацагдоржийн Лхагвадорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, эрх зүйч мэргэжилтэй. 2009 оноос Мандал сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож, Мандал сумын НАМЗХ-ын дарга, НАМЗХ-ын бага хурлын гишүүн, 2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн, Мандал сумын МАН-ын хорооны дарга, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч гэх сонгуульт албан тушаалд томилогдож байсан намтартай. 2016- 2020 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байжээ. Үүнээс өмнө тэрбээр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын туслах, бие төлөөлөгчөөр ажиллаж байв.

2025 онд түүнийг Сэлэнгэ аймгийн ИТХ хуралдаж, Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудал хэлэлцсэн байдаг. Дэгийн дагуу төлөөлөгчдөөс санал хураах ажиллагаа зохион байгуулж тооллогын комиссын дүнгээр Н.Лхагвадорж 21 санал, А.Дашбат 19, хүчингүй 1 санал тоолж, улмаар төлөөлөгчдийн олонхын саналаар Н.Лхагвадоржийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ батламжилж байсан юм.

ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар түүнийг оцруулж байгаа тул энэ саланаа Ерөнхий сайдад уламжилж, танилцуулах товтой байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жорж
Жорж

Занданшатар магтаад цагаан хэл ам хүрчээ. Ийм л мэдрэмжгүй бро доо. Хулгайч Азжаргал байна. МАН дан хулгайч

Автобусны жолооч Арзанбек
Автобусны жолооч Арзанбек

ӨӨ ТЭГЭЭ ЮУ ЭНЭ ГАР НЭЭРЭЭ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЗАХИРАЛ ЦАРАЙЛСАН ЛАЛАР БАЙНА ШҮҮ ЭНЭ ОЮУНЭРДЭНИЙН ТОЙРОН ЭРГЭЛДЭГЧИД БҮГД СДАГААРАА ЭРГЭЛЭЭ ХЭЗЭЭ МИНИЙ НУТГИЙН ГАЛЧ ДАНХ ДЭЭР ПУУЖИН БУУЖ ӨТГӨН ШИНГЭНТЭЙ НЬ ХОЛИХ ЮМ БОЛ ДОО.ЖАРГАЛТУЛГИЙН ЭРКА ИХ ДАВАРСАН ГАР ДАА ТОМЧУУЛ ӨӨРСДИЙГ НЬ АРАА СОЁО НЬ ГҮЙЦСЭН НОХОЙ БОЛОХОД ТУСАЛСАН БҮХ ГАРУУДАА ИНГЭЖ ХАЯХ ЮМ.ЭНЭ БОЛ ОРЧИН ҮЕИЙН ХЭЛЛЭГЭЭР ЦҮНХ БАРИГЧ СУГАНЫ ХУЛМАСТАЙ ҮС ,САРЫН ТЭМДГИЙН ЖИЙРЭГ БАЙЖЭЭ ОДОО ЭНЭ ЗАЛУУГ МАНАЙД ТУСЛАХ МАЛЧНААР ИР ГЭВЭЛ ИРЭХ БОЛОВ УУ? БИ ТУГАЛТАЙ ҮНЭЭ ХУРГАТАЙ ХОНЬ ИШИГТЭЙ ЯМАА ӨГНӨ МОНГОЛ ГЭРЭЭР МЯЛААНА.ЦАЛИНГИЙ НЬ МАЛААР ӨГНӨӨ .НАМАЙГ ДАГАСАН ТУСЛАХ МАЛЧИНГУУД 3 ЖИЛ АЖИЛЛААД МЯНГАТУУД БОЛСООН ҮҮНИЙГ ЦЭНХЭРМАНДАЛЫХАН АНДАХГҮЙ ОДОО МАНАЙД ТУСЛАХ МАЛЧИН ХИЙХ ОЧЁР 2030 ХҮРТЭЛ БИЧИГДСЭН БАЙГАА ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button