Төрийн албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг нууцлах зорилгоор ₮2 тэрбумаар гэрээ байгуулсныг шалгуулна
Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Гэмт хэргийн талаарх мэдээлэл шалгуулах тухай” асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдод хандлаа.
Тухайлбал, Монгол Улсын зарим төрийн албан тушаалтанд хамаарах сөрөг мэдээллийг бүрэн устгах, цаашид ижил утга, агуулгатай мэдээллийг олон нийтэд түгээхгүй, хэвлэн нийтлэхгүй байх үүргийг хүлээлгэж, харин Монголын талаас 468,008.22 фунт стерлинг буюу 2.29 тэрбум орчим төгрөгийг ИБУИНХУ-ын иргэдэд төлөхөөр тохиролцсон тухай дурджээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоо болон Их Британийн иргэн Марис Даффи, Ричард Боули нарын хооронд 2024 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулагдсан гэх баримтыг хавсарган хууль, журмын дагуу шалган шийдвэрлэж, хариу мэдэгдэхийг Цагдаагийн ерөнхий газраас хүслээ.

Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байж байгаад л гадаадын иргэдэд их хэмжээний мөнгө төлсөн гэж гарч ирээд байх юм. Энэ арай дэндэж байнаа
гадаадынхантай нийлж эх орноо тонодог луйварчид урвагчид болжээ хөгшчүүлээ үх гээд байсан одоо өөрсдөө тэр дүрмээ дага!!!
Наад Солонгоо гэдэг авгай чинь улс орноос урвасан хэргээр ял авах ёстой авгай байна даа. Яасан яадаг гэрээ байгуулдаг улсын 2 тэрбумаар тоглодог авгай вэ.
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
Энхбөяр байж ядаж байнаа. Уг нь бүх л бичиг цаасыг ухаж үзээд байх шиг байгаа юм даанч шальтай том юм гарч ирэхгүй байгаа болтой
Хулгайчдын хулгайг битгий бичээч гэж гэж гадны хүнд ийм их мөнгө өгөх шальтай хэрэг бишүү хулгайчаа
Энэ эмэгтэй РиоТинто компанийн эрх ашгийг урьд өмнө нь хамгаалж байсан, одоо ямаршуухан байгаа юм бол?!