НИЙГЭМНийгэм мэдээ

600.000 гаруй номтой Д.Нацагдоржийн номын сангийн өргөтгөл энэ хавар ашиглалтад орно

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийн барилгын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Нийт 2500 м.кв дөрвөн давхар тус өргөтгөлийн барилгыг үйлчлүүлэгчдийн ая тухыг бүрэн хангасан, номын сангийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцүүлсэн байхаар төлөвлөжээ. Түүнчлэн давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлэх аж.

Мөн зохиолчтой уулзах цаг, номын нээлт зэргийг ч зохион байгуулах боломжтой болох юм байна. Тэрчлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг олон үйлчилгээтэй байхаар төлөвлөжээ. Тус өргөтгөлийн ажлыг БНСУ-ын Засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр өдөрт 1000 хүн хүлээж авах багтаамжтай байхаар төлөвлөсөн байна. Өргөтгөл ашиглалтад орсноор өдөрт 2000-2500 хүн Улаанбаатар хотын нийтийн төв номын сангаар үйлчлүүлэх боломжтой болох бөгөөд зургаадугаар сарын нэгнээс өмнө ашиглалтад орох аж.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан 45 жилийн түүхтэй билээ. Тэрчлэн 13 уншлагын танхимтай бөгөөд бүх насныханд үйлчилгээ үзүүлдэг. 2026 оны байдлаар төв болон дөрвөн салбар номын сан нийт 600 мянга гаруй номтой байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button